Хонь: Эхэлсэн ажлаа дуусгах нь хожмын өдөр хэрэг болно. Од эрхэс аливаа асуудал, бэрхшээлийг хойш тавилгүй шийдэхийг зөвлөж байна. Дотоод зөн мэдрэмждээ болгоомжтой хандах хэрэгтэй байна. Амьдралын туршлагагүй хүмүүс олдсон боломжийг алдаж магадгүй. Өөрийнхөө эрх ашгийг хамгаас түрүүнд тавиад хэрэггүй.
Үхэр: Энэ өдөр өөрийн санаа бодол болон үйл хөдлөлдөө хайхрамжгүй байдал гаргахаас сэргийл. Залуу хүмүүс цаашдын амьдралдаа зөв замаа сонгох шийдвэр гаргахаар байна. Дотнын хүмүүсийн дэмжлэгээр сайн сайхан зүйлд хүрэх боломжтой болно. Харин бусдыг асуудлаа шийдэхэд нь хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Ямар ч зүйлд бүтээлч, ухаалаг байдлаар хандах танд ашигтай. Мөрийтэй тоглоом эсвэл эрсдэлтэй үйл ажиллагаанаас татгалз.
Ихэр: Бүтээлч байдал их байх өдөр. Ажлын туршлагаа нэмэгдүүлэх тааламжтай боломж гарч ирнэ. Сонирхолтой үйл явдал хувийн амьдралд сайнаар нөлөөлнө. Өнөөдөр та үйл явдлыг удирдах чадвартай байна. Ихэнх хүмүүс өөрийн ур чадвараа ил гаргахаас татгалзахгүй бололтой. Та олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрөгдөнө. Хувийн амьдралдаа өөртөө зориулагдсан баталгаа, тогтвортой байдлыг хүсэх хэрэггүй. Шаардлагатай үед бусдыг хүлээн зөвшөөрөх тэвчээртэй бай.
Мэлхий: Шударга зан чанар тань бүгдийг өөртөө татах болно. Өөрийн орон зайг хаа ч байсан бүрдүүлж чадах чадвар тань ая тухтай байх нөхцөлийг бий болгох болно. Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ гаргасан дуу хоолой өндөрт хүрнэ. Өрөвч сэтгэлтэй, бусдад санаа тавьдаг хүмүүс хэцүү амьдралтай хүмүүст туслах үйл ажиллагаанд амжилттай оролцох болно.
Арслан: Өнөөдөр мөнгөний хэрэгцээ гарч зээл хайх бололтой. Эсвэл гэнэтийн ажил хэрэг таныг нэлээд завгүй гүйлгэх бололтой. Зарим хүмүүс хэт мэдрэмтгий байх тул чухал зүйлсийг орхигдуулах магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаа бэрхшээлтэй учирна. Зуурдын янаг амрагийн асуудалд орохгүй байхад анхаарал хандуул.
Охин: Хайр сэтгэлийн харилцаа танд урам зориг өгөх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ уулзах үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ санаа, сэдэл олж авах боломжийг бий болгоно. Эн бүхэн танд ихээхэн урам зориг өгөх тул биеэ сайн дайчлаарай. Өнөөдөр аль болох өөрийгөө дайчлах хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэндээ хамгаалж хөдөлгөөнд дасгал сургуулилтаа эрчимтэй хийх ч үүнд хамаарна. Таарамжгүй харилцаатай хосууд учраа олох болно.
Жинлүүр: Амьдралынхаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Та өөртөө зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай болох бөгөөд ингэснээр шинээр эрч хүчийг мэдрэх болно. Бусадтай санал бодлоо солилцох уулзалтад өөрийнхөө байр сууринд баттай зогс. Зарим хүмүүсийн сайхан амлалт төдий л үр дүнгүй хоосон зүйл байж мэдэх тул бусдын ятгалгад автахгүй байхад анхаар.
Хилэнц: Чухал харилцаа тогтооно. Энэ нь өсөн дэвжих сайхан боломж өгөх болно. Энэ үед мөнгөн орлого нэмэгдэх юм бол банкны зээл төлөлтийн тогтвортой байдлаа хадгалах боломжтой болно. Амжилтад хүрэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хайр дурлалын асуудал үйл явдал өрнөл багатай байна. Ганц бие хүмүүс боломжийн хамтрагчтай уулзах магадлалтай. Харин хосуудын харилцаа улам гүнзгийрэх болно.
Нум: Амьдралын сонирхолтой хэмнэл таныг сэргээнэ. Бие махбодын ачааллаа тохируул. Ганцаараа байхад таатай өдөр. Гэхдээ таныг хувийн уулзалт хайрын болзоо хүлээж байна. Энэ өдрийг гэр бүлдээ зориул. Өөртөө болон дотнын хүмүүстээ зориулан багахан хэмжээний баяр зохион байгуул. Од эрхсийн нөлөө таны харилцаанд гарсан бэрхшээлийг шийдэхэд туслах болно.
Матар: Ажил хэргээ төлөвлөхөд тааламжтай үе. Өнгөрсөн сард хуримтлагдсан асуудлыг шинэ санаа, шилдэг чадвартаа тулгуурлан шийдэх хэрэгтэй. Таны байр суурь амжилт гаргах боломж олгоно. Амьдралынхаа төлөө амрахыг үл бодон, ажил хэргээ хэрэгжүүлэхээр улайрах бололтой. Бага хугацаагаар ч болов өөртөө цаг гаргах нь эрүүл мэндэд сайн.
Хумх: Хайр дурлалын харилцаанд тааламжтай өдөр. Харин гэрийн ажилд дарагдвал хосууд муудалцах магадлалтай. Ганц бие хүмүүс хайрын харилцаа холбоо тогтооход зав гарга. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа амжилт олж чадна. Зарим хүмүүс хуучин харилцаа холбоогоо дурсана. Та өнөөдөр уран бүтээлч мэдрэмж болон ур чадвараа бүрэн дүүрэн харуулж чадна.
Загас: Тушаал дэвших, цалин нэмэх сайхан нөхцөл бүрдэж байна. Энэ боломжийг бүү алд. Ажлын ачаалал даах чадвартай байвал бүгдийг гайхшируулна. Их ажлын хажуугаар гэр бүлдээ ч анхаарлаа хандуул. Сэтгэл санааны байдал эерэг байвал хүчтэй хүсэл тэмүүлэл биеллээ олно.