Хонь: Худалдаа арилжаа хийх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр байгуулах магадлалтай. Шинэ ажил хэргийн харилцаа цаашдаа бат бөх болон хувирна. Хэрэв тууштай хамтран ажиллаж чадахаар сайхан харилцаа бий болох юм бол бусдын итгэлийг алдахгүй байхад ихээхэн анхаар.
Үхэр: Тууштай байх өдөр. Таны байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй үе тул дотроо бодолтой дороо суурьтай байх нь чухал. Илүү их мэдээлэл судалж байж өөрчлөлт хийх нь таатай байна. Энэ үед гэр бүлийн хүрээлэл таны ажилд сайнаар нөлөөлнө. Олон нийтийн үйл ажиллагаа таны сонирхлыг татаж чадна. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бие тавгүйтнэ.
Ихэр: Бодлогогүй үг үйлдэл буруу алхам хийхэд хүргэнэ. Энэ өдөр юуны талаар ярьж байгаадаа сайн анхаарал тавь. Санаанд оромгүй үйл явдал төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Хэцүү асуудал аажим аажмаар томорч, таныг санаа зовоход хүргэнэ. Өөрт хамаатай асуудлыг аль болох тайван замаар шийдвэрлэх хэрэг гарах ба хатуу үг яриа хэрүүл маргааныг өдөөх тул үндэслэлгүй түрэмгий зан авир гаргах хэрэггүй.
Мэлхий: Хоёрдмол өдөр. Таагүй хандлага давамгайлах магадлалтай ч үдээс хойш гэхэд байдал хэвийн болсон байх болно. Шинэ өөрчлөлт авчрах үйл явдлын талаар бодож эхэлнэ. Гэхдээ хийж дуусаагүй байгаа бүх ажлаа дуусга. Ажлаа бүрэн цэгцлэх нь тухтай орон зайг гаргаж өгдөг. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт чухал төлөвлөгөө зохиох цаг. Дотроо бодсон бодлоо тэдэнтэй хуваалцахаас бүү татгалз.
Арслан: Хүндрэл гарч магадгүй өдөр. Гэнэтийн зөрчил маргаан танд ашиггүйгээр шийдэгдэнэ. Зарим үед сэтгэл хөдлөлөө барьж, таагүй байдлыг тайван хүлээн авах нь танд хэрэгтэй. Ямар ч хүнтэй харьцахдаа анхаарал болгоомжтой байхгүй бол зөрчилд хүргэж болзошгүй. Даруу төлөв байх нь өнөөдөр танд илүү зохистой байна.
Охин: Тууштай ажиллах өдөр. Амьдралыг өөр өнцгөөс нь харж чадвал шинэ хэв маягийг мэдэрнэ. Од эрхсийн нөлөө өвөрмөц орчинд амьдрах хүслийг төрүүлнэ. Мэдлэгээ дээшлүүлэхээр шийдвэл ирээдүйд таны олох мөнгөний хэмжээ нэмэгдэх болно. Энэ өдөр та ямар нэгэн зүйлийг тодорхой үр дүнд хүргэхээр төлөвлө. Цагийн хуваарь гаргаж, түүнээ мөрдөх хэрэгтэй.
Жинлүүр: Аз жаргалын мэдрэмж сэргэх өдөр. Эрүүл мэнддээ анхаар. Таагүй хандлага хувийн амьдралд муугаар нөлөөлөхөөс болгоомжил. Ердийнхөөсөө илүү хянамгай бай. Зөн билгээ сонс. Ахмад туршлагатай хүмүүс танд зөв замыг зааж өгөх болно. Харин бүдүүлэг, боловсролгүй хүмүүсээс хол яв. Өөрийн боломж бололцоог ашиглахгүй байдал ямар ч сайхан ажлыг нурааж мэднэ.
Хилэнц: Өнөөдөр их зүйл төлөвлөсөн ч бага үр дүн гаргах магадлалтай. Амьдралд тулгарсан саад сорилтоос болж сэтгэл санааны байдал тийм ч сайн байхгүй бололтой. Бусдын нууцыг сайн хадгалдаг ч таныг хов живд хамаатуулж магадгүй. Хэрэв өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлан халамжилж чадвал амьдралынхаа гол зорилгыг тодорхойлох боломжтой.
Нум: Тайван ажиллах өдөр. Гэхдээ дуртай зүйлээ хийхэд цаг зав гаргаарай. Хүмүүстэй нөхөрсөг харилцааг үүсгэж чадна. Оногдсон ажлаа эртлэн дуусга. Зарим үед нөхцөл байдал өөрчлөгдөж, үүрэгт ажлаа хийхэд төвөгтэй мэт санагдана. Адал явдал хайгчид болон орчноо солихыг хүсэгчид хүссэн зүйлээ авч чадна. Гэвч санхүүгийн боломждоо захирагд. Хязгаарлагдмал хүрээнд ч гэлээ олдох боломжуудыг хараад та баярлана.
Матар: Сэтгэл ханамжтай өдөр. Таны зан чанар олон давуу талтай байна. Харин сэтгэл хөдлөлөө барих шаардлагатай байх. Аливаа зүйлийг шинээр сурах нь ирээдүйд гайхалтай үр дүнг авчирна. Алсын аялалд явсан хүмүүс гайхалтай сайхан мэдрэмжийг авах болно. Анд нөхдийн зөвлөгөө таны амьдралыг зөв зүгт чиглүүлэх бололтой.
Хумх: Үр бүтээлтэй байхын тулд цовоо сэргэлэн ажиллах хэрэгтэй. Өглөө эртлэн босож шинэ санаа, сайн боломжуудыг алдахгүй байхыг хичээ. Зарим саад бэрхшээл таны ажлын бүтээмжид нөлөөлөх тул хамтарч ажиллах нь үр бүтээлтэй. Зарим хүмүүс удирдах албан тушаалтантай зөрчилдөж болзошгүй. Гэхдээ хамт олон тань таны шударга занд илүү итгэнэ.
Загас: Дотоод сэтгэлийн эрх чөлөө, тэнцвэрт байдлыг олж авах өдөр. Энэ өдөр хувийн авьяасаа харуулан олны анхааралд өртөж магадгүй. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд хайртай хүнтэйгээ халуун дотно харьцаарай.