Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-05

12 ордын зурхай /2023.09.06/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Оюуны чадвар шаардсан аливаа ажлыг хийх эрч хүчтэй байна. Амжилтад хүрэхийг хүссэн хүмүүс үр ашигтай үйл ажиллагаа эхлүүлж чадна. Таны ур чадвар олныг алмайруулна. Ямар ч нөхцөл байдалд эрс шийдэмгий байж чадна.

Үхэр: Асуудалд хөнгөн, хуумгай хандвал таны байр сууринд таагүй нөлөөтэй байна. Юуны өмнө өмнөх ажлаа хийж дуусга. Хэрэв өөртөө итгэлтэй байгаа бол бага зэрэг аз сорьсон зүйлээс хүссэнээ авч чадна. Энэ үед түншлэлийн харилцаагаа зохицуулахад тохиромжтой. Улиг болсон ажил хэрэг танд тийм ч чухал биш санагдвал гэр бүлтэйгээ хамтдаа илүү аз жаргалтай байж чадна.

Ихэр: Харилцаа холбоо тийм ч таатай байхгүй л бололтой. Энэхүү байдлаас гарахын тулд шаардлагатай өөрчлөлтийг хурдан хийх хэрэгтэй. Хамтрагч нар бие биедээ эелдэг хандах нь чухал. Шинэ эд хөрөнгө худалдан авах гэж байгаа хүмүүсийн судалгаа сайн хийвэл боломжийн үнэтэй, сайхан санал гарч ирнэ.

Мэлхий: Хувийн амьдралдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй үе. Сайн найз нөхөдтэйгөө хувийн нууцаа хуваалцах нь сэтгэлийн тань онгойлгоно. Хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь хэн хэнд нь таалагдах болно. Эрүүл мэндээ анхаар. Буруу хэрэглээгээ багасгах шаардлагатай. Өглөө эрт босож, төлөвлөсөн дэглэмээ биелүүлэх гэж хичээгээрэй.

Арслан: Уулзалт болон олныг хамарсан арга хэмжээ танд зохион байгуулах авьяасаа харуулах боломж олгох бололтой. Таны хувийн ур чадвар өндөр байна. Албан тушаал ахих үйл дэл амжилт олох бололтой. Хамт олны дунд нэр хүндээ өсгөхөд анхаар. Хувийн амьдралд хайр сэтгэлийн асуудал бий болбол ажил хэрэгт таагүй нөлөөлөх болно.

Охин: Бусдын эрх чөлөөнд халдахгүй байх нь чухал үе. Өөрийгөө хүндэлдэг шигээ бусдыг бас ойлгох хэрэгтэй. Амьдралын зөв хэмнэлийг ч алдахгүй байхыг хичээ. Хэрвээ боломжтой бол танд баяр баясгалан өгөх үйл ажиллагаанд оролцоорой. Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө холбогдон, амьдралд шинэ соргог өнгө нэмэх зүйл хайгаад үз.

Жинлүүр: Энэ өдөр сэтгэл санаа тогтворгүй байна. Хэрвээ та нэн чухал хэрэгцээ гараагүй бол үнэтэй эд зүйл худалдан авах хэрэггүй. Санхүүгийн хяналттай байвал байдал илүү тогтворжих төлөвтэй байна. Та өөртөө амрах болон ажлаа хийх боломжийг гаргаж сурах хэрэгтэй бололтой. Гэр бүлтэй хүмүүст хувийн асуудал нэлээд гарч болзошгүй байна. Ганц бие хүмүүсийн хүссэн учрал таны итгэж байсан шиг байж чадахгүй байх.

Хилэнц: Төвийг сахисан байр суурь чухал өдөр. Ямар нэг шийдвэр гаргах бол тооцоо судалгаа хийж, холбогдох баримтуудыг сайн шалга. Санхүүгийн ашиг орлогоо тооцоолж, хэрэгцээгүй зүйлд зардал гаргаж буй эсэхээ нягтал. Дэмий зугаа цэнгэлд орооцолдох хэрэггүй. Хөрөнгө мөнгөө өсгөх боломжтой техник хэрэгсэл худалдаж ав. Бодит хөрөнгө оруулалт хийж чадвал ашиг их олж магадгүй.

Нум: Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тааламжтай өдөр. Төлөвлөгөө тань бүрэн хэрэгжиж байсан ч ямар нэгэн шинэлэг алхам хийхэд таатай үе бөгөөд шинэ санаачилгаа хэрэгжүүлээрэй. Сонирхолтой үйл явдал өрнөх болно. Онцгой нөхцөл байдалд өөрийгөө зөв илэрхийлэх нь холбоо харилцааг улам бат бөх болгох болно.

Матар: Урт хугацааны хамтын ажиллагаа илүү итгэлтэй харилцаа болон хувирна. Ажил хэрэгч хүмүүст шинэ түншүүд гарч ирнэ. Гэвч аливаа харилцаандаа бүх нууцаа дэлгэх гэж яарсны хэрэггүй. Од эрхсийн нөлөө жирийн үеэс илүү нухацтай хандах хэрэгтэйг зөвлөж байна. Хамт олны дунд байсан хоосон хов жив гүнзгийрэх магадлалтай.

Хумх: Аливаа үйл ажиллагааг үр бүтээлтэй болгохын тулд итгэл найдвараа алдахгүй байх нь чухал. Зарим таагүй хандлагыг эмзгээр бүү хүлээн ав. Санхүүгийн хямралд орсон ч өөрийгөө бүү буруутга. Хий дэмий гуниглаад юу ч өөрчлөгдөхгүй. Харин эртнээс бодсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний алхмыг зориглон хийгээрэй.

Загас: Таны мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг шалгасан өдөр болно. Төлөвлөж байгаагүй гэнэтийн зүйл тохиолдож болно. Гэхдээ таны зоримог зан түүнийг даван туулах болно. Тухайн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байснаар үүссэн асуудлыг аль болох томруулахгүй байх боломжтой. Нэр нөлөө бүхий хүмүүстэй үүсгэх харилцаа холбоо ашигтай ч үргэлж болгоомжлол хэрэгтэйг бас санаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14