Хонь: Аз жаргалтай өдөр. Хувийн харилцаагаа илүү хариуцлагатай болгох нь бат бөх хайрын үндэс болно. Өнөөдөр аль болох яаралгүйгээр ажлаа хий. Мөн өөртөө цаг гаргах нь илүү чухал шүү. Хэрвээ та өөрийгөө хайрлахгүй юм бол өөр хүнээс үүнийг хүсээд нэмэргүй. Ур чадвараа байнга өсгөх гэж оролдоод үзээрэй. Удахгүй үр дүн нь харагдана.
Үхэр: Баяр хөөртэй өдөр. Чөлөөт цаг гарвал хайртай хүндээ зориулахыг хичээ. Ойр дотнынхоо хүмүүст хандах хандлага тань өөрчлөгдөж магадгүй. Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээ зориулах хэрэгтэй. Залуу хосууд гэр бүл болох эсвэл хүүхэдтэй болохоор шийдэх магадлалтай. Сайхан мэдээ сонсох бололтой. Удаан хүлээсэн ажил хэрэг бүтэмжтэй болно.
Ихэр: Хамт олонтойгоо харилцах эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцоход сайн өдөр. Төлөвлөсөн санаа бодлоо хэрэгжүүлэхийн тулд зарим хүсэл тэмүүлэл, зугаа цэнгэлээс татгалзана. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй загнах болон их зан гаргах хэрэггүй. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын амжилт шалтгаалах болно.
Мэлхий: Сүүлийн үед танд тохиолдсон хэцүү асуудал ард хоцорно. Харилцаа холбоог од эрхэс дэмжиж байгаа учраас үл ойлголцол ор мөргүй алга болох болно. Таны нэр хүнд өсөх боломжтой. Ажлын бүтээмж өндөрсөх бөгөөд та бусдын анхаарлын төвд байх болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагыг ямар ч үед мартаж болохгүй. Чөлөөт цагаа үр хүүхдүүдийнхээ хүмүүжлийн үйл ажиллагаанд зориул.
Арслан: Өнөөдөр ихэнх ажил хэрэг бүтэмжтэй байх ба ээдрээтэй нөхцөл байдлаас ч өөртөө ашигтайгаар гарч чадна. Албан уулзалтад хэт өөрийгөө дөвийлгөх үйлдлээс зайлсхий. Залуу хүмүүс шинэ танилтай болж, хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Гэр бүлтэй хүмүүст хүүхдүүд нь гэнэтийн сайхан бэлэг барих магадлалтай.
Охин: Эерэг өдөр. Өнөөдөр зардлаа хэмнэж чадна. Зугаа цэнгэлд зарцуулсан мөнгөө хэмнэх бололтой. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Энэ өдөр эрүүл мэндээ анхаарах нь тааламжтай. Настай хүмүүсийн хууч өвчин сэдрэх магадлал өндөр байна. Залуу хүмүүс гадаад үзэмждээ анхаарал тавих хэрэг гарна.
Жинлүүр: Сайхан инээмсэглэх өдөр. Нөхцөл байдал таны хүссэнээр байх болно. Олны анхаарлыг татах болно. Харин мөнгөнөөс болоод бусдаас хамааралтай байх хандлага ажиглагдаж байна. Санхүүгийн гол тулгуураа олох хэрэгтэй болно. Өр зээл авсан хүмүүс төлөх үйл явцаа хууль журам дагуу шийдэхийг хичээ.
Хилэнц: Өнөөдөр хичээл зүтгэл тань бодитоор үнэлэгдэх өдөр. Таны төлөвлөгөөг ямар нэг үйл ажиллагаа тасалдуулбал сэтгэлээр унах бололтой. Хэтэрхий удаан бүү шаналаарай. Хэрвээ сэтгэл зовоосон бүх асуудлаа мартан, урд байгаа зорилгынхоо төлөө тууштай ажиллах юм бол илүү үр дүнд амархан хүрэх болно. Ойр дотнын найз нөхдөөсөө хэрэгцээтэй тусламжийг гуйж болно.
Нум: Завгүй өдөр. Жижиг сажиг болон санхүүгийн том асуудлыг ч шийдвэрлэх хэрэгцээ тулгарах болно. Өөрийнхөө давуу тал болон дутагдалтай талыг ухамсарла. Нөхцөл байдлыг сайн ажиглах юм бол цаашдын зорилгоо зөв тодорхойлох боломж олдоно. Залуу хүмүүс амьдралыг илүү өргөн хүрээнд харахыг хичээ. Ахмад хүмүүсийн зөвлөгөө ажил хэрэгт тань ихээхэн тус дэм болно.
Матар: Бухимдалтай өдөр. Та хэн нэгэнд атаархах сэтгэл төрнө. Та хүмүүсийг ур чадвараас нь болоод өрсөлдөгч гэж харах бололтой. Бусад хүмүүсийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Өөрийнхөө ч алдааг тэнцвэржүүлэх алхам хий. Сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд та бүх зүйлийг шударга хийх ёстойгоо мэдэрнэ.
Хумх: Хайртай хүнийхээ үг үйлдэлд тэвчээртэй байгаарай. Таны баярлуулах гэсэн санааг тань ойлгож хүлээн авах хандлагагүй байна. Хэрүүл маргааныг дэвэргэх юм бол хатуу чанга үгнүүд ар араасаа цуврах болно. Гэр орныхоо хэрэгцээгүй зүйлийг цэвэрлэх нь ашиг тустай байна. Албаны уулзалтад очих гэж байгаа хүмүүс санаандгүй асуудалд орооцолдож магадгүй. Зөв шийдвэр нь үүсээд байгаа санхүүгийн асуудалд нэмэртэй бөгөөд хожим ашиг орлого олох үндэс болох бололтой.
Загас: Мэргэжлийн хандлага сайн байх өдөр. Сэтгэл санааны байдлаас болоод даруухан зангаа өөрчлөх бололтой. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал таныг болгоомжлох байдалд оруулна. Өдөр тутмын зардалдаа хяналт тооцоо хийж чаддаггүй бол асуудал улам хурцадна. Иймээс шинэ ажил эхлэх бол анхнаасаа хяналт сайтай байх төлөвлөгөө гаргаарай.