Хонь: Өөртөө анхаарал халамж тавих өдөр. Хэрэггүй хэв маягаас татгалзаж, зөв дэглэм хэвшүүлэх нь ашиг тустай. Хэт өөрийнхөөрөө зүтгэвэл өмнөө байгаа боломжийг үл анзаарах болно. Сайн мэдэхгүй зүйлийг өөрийнхөөрөө хийх хэрэггүй. Мөн гаргасан алдааг зөвтгөх гэж зүтгэсний ч хэрэггүй. Сэтгэлээр унахгүйн тулд бусдаас хараат байх хандлагаас зайлсхийх хэрэгтэй болно.
Үхэр: Од эрхэс солигдмол нөлөөг илгээнэ. Иймээс амжилт болон бүтэлгүйтэл ээлжлэх магадлалтай. Найз нөхдийн харилцаанд хүндрэл үүсэж болзошгүй. Зарим хүмүүс хувийн амьдралдаа урам хугарна. Гэвч асуудалд хэт сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Удахгүй бүх зүйл хэвийн болно гэдэгт итгэ. Зөн билэг, эрүүл саруул ухаандаа найд.
Ихэр: Уран бүтээлч хүмүүс бүтээл туурвих, оюуны ажил хийдэг хүмүүс шинжлэх ухааны судалгаа хийх зэрэгт ээлтэй өдөр. Од эрхэс авьяас билгийг тань ивээж байна. Хувийн харилцаа сайжирна. Бизнес эрхлэгч нар гэрээ хэлэлцээрээ амжилттай хэрэгжүүлбэл ашигтай наймаа хийх боломжтой. Өнөөдөр нөлөө бүхий хүнээс тусламж авах бололтой.
Мэлхий: Эргэн тойрны нөхцөл байдлыг хяналтдаа барьж байх хэрэгтэй. Арга ухаан болон зөн билиг аль аль нь танд хэрэгтэй байна. Ухаалаг тооцоо юм бол нөхцөл байдлыг зөв үнэлж, байр сууриа эергээр тодорхойлж өгнө. Болж буй бүх зүйлд хариуцлагатай ханд. Санаачилгыг гартаа авч чадвал ажлаа бүрэн дуусгах боломжтой. Худал мэдээллээс болж ажлаа дутуу орхих магадлалтайг анхаар.
Арслан: Нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх өдөр. Ажил хэрэгтээ хүссэн үр дүнд хүрэх боломжтой. Асуудалтай харилцаа холбоог аль болох холуур байлга. Элдэв наадам цэнгүүнд оролцох бол эрүүл мэнддээ анхаар. Амьдралын буруу хэмнэл нь таны зорилгодоо хүрэх эрч хүчийг барах болно. Өөрийгөө дээд түвшинд төвлөрүүлэх арга барилд суралц.
Охин: Та сэтгэлээр унах магадлалтай тул муу энергитэй хүмүүсээс аль болох хол байгаарай. Хийж гүйцэтгэхгүй үүрэг даалгавар байвал энэ өдрийн эерэг хандлагыг бусниулах болно шүү. Санамсаргүй алдаа ч хор уршиг ихтэй байх болно. Хэрэв ямар нэг худалдаа наймаа хийх бол илүү их хянаж шалгаж байж тооцоогоо хийсэн нь дээр шүү.
Жинлүүр: Өнөөдөр их завгүй байх тул цаг хугацаа хурдан өнгөрөх болно гэдгийг санаарай. Эмх цэгц тохь тухтай холбоотой асуудал босож ирнэ. Ажил хэргийн харилцаа анхаарал татах бололтой. Хэдий хурдан шуурхай байдал чухал ч та тэвчээртэй байх хэрэгтэй. Аливаа бодлогогүй үйлдлийг хийснийхээ дараа гэмших биш хийхээсээ өмнө сайн бодоорой.
Хилэнц: Сэтгэл санаагаа тайван байлгах өдөр. Өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн харах шаардлага гарсан ч сэтгэл дотроо байгаа хардлага эргэлзээгээ даван туулах хэрэгтэй. Орчин тойрны нөхцөл байдал өөрчлөгдөнө. Сэтгэл санаагаа эерэг хандлагаар цэнэглэвэл бүтээлч байдал болон бодит боломж нэмэгдэнэ. Хувийн амьдралынхаа ирээдүйг бодож тунгаах үе. Хуурмаг хандлага хоосон шүтлэгээс хол бай.
Нум: Худал хуурмаг учрал хоосон найдлага төрүүлнэ. Ийм үед бэлэн цэцэн амлалтад толгой эргэх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх, түрэмгүй үйлдэлд оролцох зэргийг цээрлэ. Өнөөдөр бусдаас онцгойрох гэх хэрэггүй. Харилцаа холбоогоо хянаж, шинэ хүнтэй танилцахдаа биеэ сайн хянаарай. Мөн албан тушаал дээгүүр хүмүүсийн шаардлагыг тэвчээртэй хүлээн ав.
Матар: Их ажил төлөвлөх хэрэггүй. Зүгээр л тайван орчинд ажиллах нь чухал өдөр. Харин завтай бол олон нийтийн ажилд оролцоход сайн. Бусдын илүү сайн ойлгохын тулд илүү нээлттэй байх хэрэгтэй болно. Ойр дотнын хүнээсээ зөрүүдэлж байснаас зүгээр л бууж өгөх нь дээр байх. Зөн билигтээ итгэж, аливаад эелдэг зөөлөн ханд. Тэгвэл тулгарсан асуудлаас бүрэн ангижирч чадна.
Хумх: Ямар ч тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Болгоомж илүүдэхгүй үе. Бусдад сайхан сэтгэлээр хандсан үйлдэл ч бодсоноос эсрэгээр эргэж болзошгүй. Хувийн амьдралдаа анхаар. Буруу зангаасаа болж хайрын харьцаагаа сэвтүүлэх эрсдэл байна. Өөрийнхөөрөө зүтгэх нь зөрчилтэй харьцааг улам муутгана. Бусдыг анхааралтай сонс.
Загас: Ажил хэрэгт гаднын нөлөө хүндрэл учруулна. Ажлын их ачаалал болон хэцүү байдлаас гарах оролдлого таны бүхий л эрч хүчийг маш хурдан дуусах болно. Гэхдээ ямар ч байдалд орсон эрч хүчээ бүү алд. Өөрийн үйл ажиллагаандаа хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Хариуцлагатай хүмүүс нэр хүндтэй байх болно. Гэр бүлд үл ойлголцол үүсэж, та ганцаардлыг мэдрэх болно.