Хонь: Настай хүмүүс эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй. Харин залуу хүмүүс дэмий залхуурч хэвтэхээс зайлсхий. Эрч хүчээ зөв зүйлд зарцуулахгүй бол хэвийн байдлаа амархан алдах бололтой. Гаргасан төлөвлөгөөгөө аль болох мөрдөж байхыг одод зөвлөж байна. Учир нь энэ үед таныг ямарваа гэнэтийн хүчин зүйл удирдах ёсгүй гэдгийг санаарай.
Үхэр: Гэр бүлд амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэх өдөр. Энэ өдрийг бүтээлч эрэл хайгуул хийхэд зориулахад тохиромжтой. Та олон зүйлийг амжуулж чадахаар байна. Олдсон боломжоо бүү алд. Мөн гэртээ зочид хүлээн авахад таатай байна.
Ихэр: Эргэн тойрондоо санаа тавихад таатай өдөр. Гэр орны санаа зовоосон асуудлаа шийдвэрлэ. Ойр дотнын хэн нэгэнтэй холбоотой үүссэн бэрхшээлийг зохицуулах хэрэгтэй байна. Өөрийнхөө зохион байгуулах авьяас чадвараа харуул. Зарим нөхцөл байдлаас болж өөрийн гэсэн байр сууриа өөрчлөх бололтой.
Мэлхий: Тайван өдөр. Санхүүгийн байдал хэвийн байгаа хэдий ч мөнгө үрэхдээ болгоомжтой бай. Сайн тооцоо хийх хэрэгтэй болно. Завгүй байсан ч бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй байлгах нь цагийг хэмнэнэ гэдгийг ойлго. Зарим хүмүүс сайн дурын ажилд оролцох бөгөөд сайхан сэтгэлийнхээ хариуг хожим хүртэх болно.
Арслан: Сэтгэл санаа хоёрдох өдөр. Бага зэргийн асуудал дээр зөрчил үүсгэх нь таны цагийг дэмий үрсэн хэрэг болж магадгүй. Харин ямар нэгэн чухал үйл явдалд оролцох бол хэрэгтэй мэдээлэл бүрийг чухалчлан авч үз. Удахгүй танд холоос сайхан мэдээ дуулгах болно.
Охин: Хөгжил хөөртэй өдөр. Залуу хүмүүсийн хувьд романтик учрал нь жирийн нэгэн амралтын өдрийн өнгийг өөрчлөх болно. Сайхан уур амьсгал баяр цэнгэл нь таны инээмсэглэх шалтгаан болно. Мөн гадаад төрхөө анхаарч, сайхан хувцаслах нь танд өөртөө итгэх итгэл авч ирнэ. Зөв газраа, зөв хүмүүстэй хамт байх нь таны сэтгэлийг аз жаргалаар дүүргэнэ.
Жинлүүр: Зорилгодоо хүрэх замд тохиолдох саад бэрхшээл таныг багагүй бухимдуулах бололтой. Зарим хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл таны уур цухлыг барна. Ийм үед ойр дотнынхон тань таныг ойлгохгүй байвал байдлыг улам дордуулах төлөвтэй. Иймээс дотоод сэтгэлээ зөв илэрхийлэх хэрэгтэй. Хэцүү байдлаас гарах гарц бол бусдын алдаа дутагдлыг уучилж өршөөх болон ямар үйлд явдлын үед уужуу тайвнаар сэтгэх гэдгийг бүү март.
Хилэнц: Өнөөдөр нөхцөл байдал тогтворгүй байна. Алдагдалд орохгүйн тулд зарлагаа хяна. Их найдвар тавьж байсан ажил хэрэг бүтэмжгүй болсон ч итгэл алдахгүй байх нь зөв. Хувийн амьдралд гарах эерэг сөрөг өөрчлөлтүүд таныг сорьж байна. Өмнөх ажилдаа илүү анхаарлаа хандуул.
Нум: Эрсдэлтэй ажил хэрэгт ямар ч тохиолдолд бүү оролц. Энэ үед сайтар бодож боловсруулсан үйл ажиллагаа амжилтад хүргэнэ. Ямар нэг чухал үйл ажиллагааны үед бусдад бүү найд. Та л өөртөө тусалж чадна. Мөн үйл ажиллагаандаа хэт идэвх гаргах нь нэр хүндийг тань унагахад хүргэнэ.
Матар: Тайван орчин хэрэгцээтэй өдөр. Энэ өдөр амьдралын энгийн зүйлсэд ч талархах хэрэгтэй. Материаллаг эрэлт хүсэлт нь сэтгэл санааг хэцүү байлгах болно. Хэрэгцээ шаардлага ихсэх үед эргэн тойрны хүмүүстэйгээ маргаж болзошгүй. Иймээс уян зөөлөн хандлага илүү хэрэгтэй гэдгийг сана.
Хумх: Эерэг хандлагатай өдөр. Аз жаргалтай гар бүлийн харьцаа амьдралыг тань чимэх байх. Амьдралдаа үүссэн хурц байдлыг тайван хандлага намсгаж чадна. Харилцаа холбоонд нээлттэй бай. Таны зөв зан чанар ажил болон гэрийн асуудлыг амархан шийднэ. Ганц бие хүмүүс хэн нэгнийг болзоонд урих эсэхдээ эргэлзэнэ. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй байх.
Загас: Энэ өдөр хүмүүст туслах сайн дурын үйлсэд нэгдэх танд тааламжтай байна. Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах болон байгаль ургамал ан амьтны амьдрах нөхцөлийг хадгалах сайн үйлсэд нэгдэх бололтой. Эерэг сайн зүйлд татагдсанаар одоогийн амьдралын баригдмал хэв маяг ямар их явцуу гэдгийг мэдэрнэ. Ялангуяа мэдлэг боловсролтой залуу хүмүүс ёс суртахуун хүнлэг байдал ямар чухал гэдгийг одооноос ойлгох хэрэгтэй.