Хонь: Өнөөдөр ажил хэргийн уулзалт хийхэд таатай өдөр. Одоогийн бодит байдлыг зөв олж харвал санхүүгийн асуудлаа шийдэх магадлалтай. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудалд маш хянамгай ухаалаг байхыг сануулж байна. Зөв тооцоолсон бол бүх зүйл таны хяналтад байх боломжтой болно.
Үхэр: Ямар нэг хууран мэхлэлт ажиглагдах тул анхааралтай бай. Хоосон амлалт, өдөөн хатгалга гарна. Энэ үед уран бүтээлч хүмүүсийн онгод орсон мэт санагдах боловч өөрийгөө хуурсан хэрэг болно. Хоосон сэтгэл хөдлөлөөр санасан үр дүнд хүргэхгүй. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Гаднын нөлөө бүх талын бэрхшээл учруулна.
Ихэр: Өөрийн зорилгоо чухалчлах боловч уян хатан байх өдөр. Үзэл бодлоо хамгаалахдаа бусдад хэт өндөр шаардлага тавих хэрэггүй. Од эрхэс өөрийн сонирхлоо идэвхтэй хамгаалж буулт хийлгүй хэн нэгний эрхшээлд орохгүй байхыг зөвлөж байна. Магадгүй та үйл явдлын явцыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна.
Мэлхий: Амьдралын хэмнэл эрч хүч гаргахыг шаардах өдөр. Ихэнх хүмүүс их ачаалалтай байна. Шинэ ажил зохион байгуулах болон тохиолдсон хүндрэлээс гарах гарц олох зэрэгт эрч хүч гарган, илүү идэвхтэй бай. Мөн ухаалаг, тэсвэртэй байдал ч зорилгодоо хүрэхэд нэмэр болно. Танд бусдын тусламж илүүдэхгүй. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг нэрэлхэлгүй аваарай.
Арслан: Бусдын хөдөлмөрийг үнэлэхдээ шударга хандаж чадвал нэр нөлөөгөө өсгөхөд ойрхон байна. Хувийн зорилгодоо ухамсартай бөгөөд эерэг хандах нь зөв сонголт хийхэд тусална. Хэрвээ хэн нэгэнтэй таагүй харилцаатай байгаа бол зарим энгийн зүйлсийг зүгээр л зөнгөөр нь орхи. Таны ойр дотнын хүмүүс ч зүгээр л асуудлаас зайлсхийх бололтой.
Охин: Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өнөөдөр нэлээд эрч хүч зарцуулах хэрэгтэй болно. Зорилгодоо хүрэх гэж тууштай алхам хийж магадгүй. Эрч хүчтэй байх боловч хэт түрэмгий байдал хамт олны дунд асуудал үүсгэнэ. Бусдын сэтгэл санааг сайн ойлгож мэдэр. Тохиромжгүй үед буруу зүйл ярихаас болгоомжил.
Жинлүүр: Эргэн тойрондоо жижиг гэлтгүй өөрчлөлтүүдийг хийснээр эмх журамтай байдлыг бий болгоход тус дөхөм болно. Аливаа үйл явдалд уян хатан, сонор соргог хандсанаар жижиг асуудлыг ч томруулахгүй шийдвэрлэж чадна. Харин чухал ажил хэрэг дээр хамтын ажиллагааг үр дүнтэй ашиглавал эерэг үр дүн гарах болно.
Хилэнц: Тодорхойгүй нөхцөл байдал шүүмжлэлд хүргэнэ. Бөөрөнхий бялдууч зан нэр хүндийг унагана. Ажил хэрэгт тулгарсан асуудалд анхааралтай бөгөөд шийдэмгий хандахгүй бол ужгирч мэднэ. Зөн билэг өндөр байна. Таагүй хандлагыг өөрийн эрч хүчээр үгүй болго. Архаг хууч өвчиндөө анхаарал тавих үе.
Нум: Бүтээлч хандлага ажилд сайнаар нөлөөлөх өдөр. Од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд урам зориг их байна. Эрч хүчийг зөв ашигла. Өөрийн дуртай үйл ажиллагаандаа оролцвол гарах үр дүн нь өндөр байна. Хайр дурлалын харилцаа таны хувьд эрхэм нандин байх болно. Хайртай хүнтэйгээ хамтдаа байвал жаргалтай байх газар очоорой.
Матар: Эрсдэлтэй үйл ажиллагаа зарим талаар тохиромжтой байж болох ч тооцоо судалгаа зайлшгүй хэрэгтэй гэдгийг санаарай. Үйл ажиллагаа ихэнх тохиолдолд санхүүгийн ашиг олохгүй байж мэдэх ч тодорхой хугацааны дараа үр дүн өгөхөөр байж болно. Та эргэн тойрны хүмүүстээ шинэлэг орчинд ажиллах бололцоог олго. Харин өөртөө нам гүм орчинд шийдээгүй асуудлуудаа цэгцлэхэд зориулан цаг гаргаарай.
Хумх: Өнөөдөр ямар нэгэн шинэ содон үйл ажиллагаа таныг сайн сэргээнэ. Ажил хэрэгтээ ямар нэгэн өвөрмөц зүйл бодож ол. Гэхдээ өөрийн гаргасан шийдвэрт сайн дүн шинжилгээ хийхгүй байх нь алдаа гаргах шалтгаан гэдгийг мартаж болохгүй. Харилцаанаас болж сэтгэл дундуур байдлыг мэдэрч магадгүй ч удахгүй бүгдийг засах болно.
Загас: Энэ өдөр өөрийн дотоод мөн чанарыг илэрхийлсэн, сонирхолтой зүйл хийх хэрэгтэй. Боломжтой бол хайртай хүндээ дотоод ертөнцөө нээх нь зөв байж магадгүй. Таны оюуны чадвар сайн байна. Өөрийн сэтгэлд тайван амгалан байдлыг бүрдүүл. Эрүүл мэнд анхаарлын төвд байх ёстой үе. Архи дарс уух, хүнд хоол хүнс идэх зэрэг нь биед зохимжгүй байна.