Хонь: Долоо хоногийн эхээр бодит байдлыг зөв олж харвал санхүүгийн асуудлаа шийдэх магадлалтай. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудалд маш хянамгай ухаалаг байхыг сануулж байна. Од эрхсийн эерэг нөлөө эрчимжиж байна. Олон гайхалтай санаа танд ирж байна. Настай хүмүүс ч залуу сэтгэлгээтэй байж чадна. Ямар нэг зугаа цэнгэл, баяр наадмаас сэтгэл ханамж авч чадахаар байна. Долоо хоногийн дунд үед ашигтай ажлаа үргэлжлүүлэхийн тулд харилцан зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болно. Ямар ч ажлаас хурдан үр дүн хүлээх хэрэггүй. Сэтгэл санаагаа аль болох амар тайван байлгах хэрэгтэй. Олны дунд хэтэрхий бүрэг ичимхий байх хэрэггүй. Өөрийнхөө гадаад төрх болон хэлэх үгэнд сайн анхаарах үе. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн ажилд оролцох нь хөгжил дэвшлийг авч ирэх бололтой. Харин албан ажил ихтэй хүмүүс болгоомжтой бай. Учир нь олон янзын ааш зантай хүмүүстэй харилцах хэрэг гаргах нь. Ирээдүйд туслах боломжтой нөлөө бүхий албан тушаалтанд хандах шаардлага гарна. Ажил мэргэжлийнхээ дагуу эд баялгаа өсгөх болон ашиг орлогоо нэмэх боломж гарч магадгүй байна. Хэрвээ таны гэр бүлд ямар нэгэн үл ойлголцох асуудал байгаа бол та нөхцөл байдлыг тайван байдлаар илэрхийл. Энэ нь таны гэр бүлд ойлголцлыг буцаан авч ирнэ. Тэвчээртэй байх нь ашигтай байх болно.
Үхэр: Хууран мэхлэлт ажиглагдах тул анхааралтай бай. Хоосон амлалт, өдөөн хатгалга гарна. Хоосон сэтгэл хөдлөлөөр санасан үр дүнд хүргэхгүй. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Гаднын нөлөө бүх талын бэрхшээл учруулна. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Сэтгэл хөдлөлтэй үедээ хөнгөн хуумгай шийдвэр гаргаж болзошгүй. Урлагийн мэдрэмж өснө. Мөн ургуулан бодох чадвар гайхалтай байна. Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх их ажлынхаа суурийг тавих бололтой. Бүх зүйлийг нягт нямбай төлөвлөсөн бол шинэ ажил эхлээрэй. Буруу мэдээлэл ирэх учир хэрэгжүүлэх төслөө сайн шалга. Гадаад хэл сурах болон технологийн нээлт судлах хүсэлтэй хүмүүс сонирхолтой сургалтад хамрагдах бололтой. Гадаад гоо үзэмж болон өөрийгөө илэрхийлэх байдал тань бусдын сонирхлыг татна. Хайр дурлалтай холбоотой асуудал гарахаар байна. Шинэхэн хосуудын харилцаанд эмзэг цэг нь илрэн гарна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэйгээ танилцах магадлалтай. Долоо хоногийн төгсгөлд мөнгөний зарцуулалтдаа нямбай ханд. Ойрын үеийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд сайтар бэлтгэл шаардлагатай. Бүү яар. Чухал шийдвэр гаргах бол болгоомжтой бай. Эрсдэлтэй зүйл гарч ирэхэд эргэлзээ ихсэх магадлалтай. Хэчнээн ашигтай санагдаж байсан ч хууль бус аливаа бизнесийн үйл хэргээс зайлсхий. Таны буруу үзэл санаа ажил хэргийг тань нураахаас болгоомжил.
Ихэр: Од эрхэс өөрийн сонирхлоо идэвхтэй хамгаалж буулт хийлгүй хэн нэгний эрхшээлд орохгүй байхыг зөвлөж байна. Магадгүй та үйл явдлын явцыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Ажлаа сайн хийх боломжийг бүрэн гүйцэд ашиглах цаг үе бололтой. Мэргэжлийн сонирхолтой хөтөлбөрийг судлахаар шийднэ. Энэ үед орчин цагийн шинэлэг салбарын талаар судлах үнэхээр сайн арга байна. Олон талт харилцаа үүсэх байх. Хэрвээ та их мөнгө олдог бол хэлсэн үг бүхэн тань бусдад таалагдаж байгаа мэт л байна. Энэ нь таны үйл хөдлөлд буруу нөлөө үзүүлнэ. Хэрхэн зөв хэмнэлээ хамгаалах, үр дүнтэй ажиллах талаар санаачилга гаргах хэрэгтэй болно. Хайртай хосууд харилцаагаа өөр шатанд аваачих шийдвэр гаргаж магадгүй. Амьдрах нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүсийн бусдын анхааралд өртөх болно. Олны дунд нээлттэй байж, таалагдсан хүнтэйгээ танилц. Долоо хоногийн сүүл рүү бүгдийг байгаагаар нь хүлээн авч чадвал амьдралдаа эерэг өөрчлөлт хийх боломжтой. Хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж магадгүй тул тэвчээртэй бай. Таны бодож төлөвлөсөн бүхэн бодит байдал дээр өөр байх боловч яарах хэрэггүй. Хариу үйлдлээ нарийн учир шалтгааныг олсны дараа гаргаарай. Хий хоосон таамаглал дэвшүүлэхээ боль. Чухал шийдвэртээ эзэн байж чадвал амжилтад хүрэх болно. Нийгэм улс төрийн хүчин зүйлс таны амьдралд нөлөөлөх бололтой. Ойр дотнын найз нөхөд тань тусламж гуйвал та өөрийгөө энэрэнгүй сэтгэлтэй нэгэн гэдгээ харуул. Гэхдээ эргэн тойронд байгаа заль мэхтэй хүмүүсээс аль болох зай барь.
Мэлхий: Амьдралын хэмнэл эрч хүч гаргахыг шаардана. Ихэнх хүмүүс их ачаалалтай байна. Танд бусдын тусламж илүүдэхгүй. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг нэрэлхэлгүй аваарай. Мэдлэгээ тэлж шинэ туршлага хуримтлуул. Одоогийн амьдралын нөхцөл байдал тааламжтай бус байгаа бол юуг өөрчлөх талаар бод. Эргэн тойрондоо эерэг өөрчлөлт хийх арга замыг эрэлхийлж эхлэх хэрэгтэй болно. Залуу хүмүүс алс газар сурч, ажиллахаар шийдэх магадлал ихсэж байна. Шүүх эрх мэдэлтэй холбоотой ажил урагштай байна. Хэрэв хангалттай боломж байвал нэр хүндтэй өмгөөлөгч авч, ажлаа хөөцөлдүүл. Долоо хоногийн сүүл рүү бодож хүссэн санаагаа бодит ажил болговол авьяас, чадвараа харуулж чадна. Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст амжилт амлаж байна. Мөн урлагийн салбарт ажилладаг бол уран бүтээл амжилттай байх хандлагатай байна. Гэхдээ хэт хийсвэр мөрөөдөл бодит байдлаас холдуулах аюултай. Хайр дурлалын харилцаанд адал явдал баярт хөөр авчрах боломжтой. Гэр бүлдээ хэрэгцээт эд зүйлс худалдан авахад тааламжтай. Гэртээ засвар хийх, орон байраа тохижуулах ажилтай хүмүүс их зүйл амжуулах бололтой. Ухаалаг хүмүүс аливаа асуудлыг хойшлуулахгүй шийдэх шаардлагатай. Сэтгэл зүйн таагүй нөхцөлд оруулах хэрүүл маргаанд цаг гаргах нь огтоос хэрэггүй.
Арслан: Долоо хоногийн эхээр зарим арслангийнхан бусдын хөдөлмөрийг үнэлэхдээ шударга хандаж чадвал нэр нөлөөгөө өсгөхөд ойрхон байна. Хувийн зорилгодоо ухамсартай бөгөөд эерэг хандах нь зөв сонголт хийхэд тусална. Хэрвээ хэн нэгэнтэй таагүй харилцаатай байгаа бол зарим энгийн зүйлсийг зүгээр л зөнгөөр нь орхи. Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж өөрийн хийж байгаа зүйлсээ сайтар хяна. Хууль ёсны дагуу ажиллаж байгаа эсэхээ нягтал. Ажил хэргийн хэвийн байдлыг шалгах нь зөв үе. Харин долоо хоногийн дундуур гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Эрсдэлтэй худалдаа наймаа хийхгүй байхыг зөвлөе. Хоосон цуу яриа, хов жив гарахаар байна. Энэ бүхнээс хол байвал ажил хэрэг болон амин хувийн асуудал аль алинд нь хэрэгтэй. Хувийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хайртай хүнтэйгээ хоёулхнаа өнгөрүүлэх цагийг заавал гаргах шаардлага гарч байна. Хувийн хүсэл мөрөөдлөөс зөрүүтэй сонголт хийх хэрэг гарна. Харин хожим хор уршиг болох үйлдлээс аль болох урьдчилан сэргийлэхийг хичээ.
Охин: Эрч хүчтэй байх боловч хэт түрэмгий байдал хамт олны дунд асуудал үүсгэнэ. Бусдын сэтгэл санааг сайн ойлгож мэдэр. Тохиромжгүй үед буруу зүйл ярихаас болгоомжил. Өдөр тутмын амьдрал, гэр бүлийн нэгэн хэвийн дадал зуршлаас уйдаж залхах маягтай байна. Ийм үед ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхэд таатай. Идэвх зүтгэл гарган, шинэ санаа сэдсэнээр илүү мөнгө олж магадгүй. Эсвэл нэр хүндтэй ажил хийхээр уригдаж болзошгүй. Хэн нэгний хувьд та сайн найз нь бол бие биеийнхээ талаар илүү их зүйлийг олж мэдэхийг хүсэж магадгүй. Ганц бие хүмүүс сонирхол татсан хүнтэй танилцаж магадгүй байна. Долоо хоногийн дунд үеэс хойш уран бүтээлч чанар нэмэгдэх болно. Ажил хэргийн шинэ санаа төрж өмнө нь боломжгүй гэж бодож байсан зүйлийг бодит болгох болно. Дотнын найз нөхдийн харилцаа ч сайн байна. Санхүүгийн асуудал цэгцэрч, тайван амьдрахад тусална. Хэрвээ зарим нэг өрөө авч чадахгүй байгаа бол танилын холбоогоо мөнгөнөөс илүүд үзэх бололтой. Харин эсрэгээрээ та зээлээ төлж чадахгүй байгаа бол ямар ч байсан боломж хай. Ажил хэргийн нэмэлт ачаалал ирэх боловч албан тушаал ахих, цалингаа өсгөх зэрэг боломжийг бүү алдаарай. Ажлын амаргүй үүрэг даалгавар авч болно. Найз нөхөдтэйгээ уулзалдан хөгжилдөх нь сонирхолтой байна. Хааяа ч болтугай өөрийгөө сэргээх хэрэгтэй.
Жинлүүр: Эргэн тойрондоо жижиг гэлтгүй өөрчлөлтүүдийг хийснээр эмх журамтай байдлыг бий болгоход тус дөхөм болно. Чухал ажил хэрэг дээр хамтын ажиллагааг үр дүнтэй ашиглавал эерэг үр дүн гарах болно. Чухал уулзалт таны төлөвлөснөөр болох тул сэтгэл ханамж их байна. Зарим хүмүүсийн сэтгэл санаа нэлээд тавгүй байх болно. Аль болох эелдэг найрсаг байж, буруу санаатай хүмүүсээс хол бай. Таны ажил хэрэгт нөлөө бүхий ивээн тэтгэгч ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Авхаалж самбаатай байвал зарим үйл явцыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Эрх мэдэлтэй албан тушаалтанд хэт найдвал нэр төрөө алдана. Хувийн ашиг сонирхлоо ажил мэргэжлийн эрх ашигтай зөрчилдүүлэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү таны эрүүл мэндийн байдал анхаарал татна. Амьдралын хэвшил, хоолны дэглэмтэй холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай. Хоол боловсруулах эрхтнүүд хэвийн байх нь хамгийн чухал байх болно. Тэмцэл маргаан таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Нууц төлөвлөгөө танаас тэвчээртэй байдал шаардах бололтой. Бусдад зээлүүлсэн мөнгө санаа зовох эх үүсвэр болох бололтой. Танд өртэй хүмүүс байгаа бол хэзээ эргүүлж төлөх талаар ам өчгийг нь аваарай. Мөнгө зээлсэн хүмүүсийнхээ араас хөөцөлдөж байж, шийдвэрлэх бололтой.
Хилэнц: Долоо хоногийн эхээр ажил хэрэгт тулгарсан асуудалд анхааралтай бөгөөд шийдэмгий хандахгүй бол ужгирч мэднэ. Өөрийнхөө байр суурийг хамгаалж байх нь ашигтай нөхцөл байдал болон нэр хүндийг авчрах болно. Нууцлаг учрал тохиолдоно. Таны сэтгэл санаа түгшүүртэй байх бололтой. Харин хэн нэгний санаачилсан сонирхолтой зүйл таныг сэргээгээд зогсохгүй өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Нэр төрөө хүндлэх хэрэгтэй ч хэт нэрэлхүү зан таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Ямар ч үед биеэ барих чадвар байдлаа хадгал. Аль болох бодит нөхцөл байдалтай зохицохыг хичээ. Харин долоо хоногийн сүүлчээр од эрхсийн нөлөө танд хөгжил сэргэлтийг мэдрүүлж байна. Хувийн харилцаагаа сайжруулахын тулд хэт их хичээл зүтгэл гаргавал таны урам хугарч болзошгүй. Зарим хүмүүсийн үйлдэл таны тэсвэрийг нэлээд шалгана. Дотоод зөрчил, ирээдүйд итгэх эргэлзээ таныг зовооно. Та эрх чөлөөтэй байхыг хүсэх боловч ямар нэг үйлдэл хийхдээ айдаст автана.
Нум: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд урам зориг их байна. Эрч хүчийг зөв ашигла. Өөрийн дуртай үйл ажиллагаандаа оролцвол гарах үр дүн нь өндөр байна. Хайр дурлалын харилцаа таны хувьд эрхэм нандин байх болно. Амьдралынхаа чухал харилцаанд хангалттай цагийг зарцуулаарай. Гаднын нөлөөг ямар ч ажил хэрэгт сайн анхаарч явахыг од эрхэс зөвлөж байна. Чухал үйл ажиллагаанд оролцох хүмүүс буруу мэдээлэлд автах хандлага байгаа тул болгоомжтой бай. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил хэрэгт таагүй нөлөө илэрч магадгүй. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Хийж дуусаагүй байгаа бүх ажлаа дуусга. Төлөвлөгөөгөө тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадвал үйл ажиллагааныхаа хүрээг тэлнэ. Үл ойлгогдох асуудлыг ч үр дүнтэйгээр шийдвэрлэх болно. Гэхдээ өөрийнхөө өмнө хэт том хэмжээний асуудлыг бүү тавь. Хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орох, нэр хүндээ алдах зэрэг зүйл тохиолдож болзошгүй. Сэтгэл санаа хямарч, бие махбод тавгүйтэх магадлалтай байна. Эрүүл агаарт гарч өөрийгөө амраахыг хичээ. Ийм үед төвөгтэй ажил гэхээс илүү өөртөө сонирхолтой зүйлийг барьж авч хийх нь зөв арга байх болно.
Матар: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөөгөөр эргэн тойронд урам зориг их байна. Эрч хүчийг зөв ашигла. Өөрийн дуртай үйл ажиллагаандаа оролцвол гарах үр дүн нь өндөр байна. Хайр дурлалын харилцаа таны хувьд эрхэм нандин байх болно. Амьдралынхаа чухал харилцаанд хангалттай цагийг зарцуулаарай. Гаднын нөлөөг ямар ч ажил хэрэгт сайн анхаарч явахыг од эрхэс зөвлөж байна. Чухал үйл ажиллагаанд оролцох хүмүүс буруу мэдээлэлд автах хандлага байгаа тул болгоомжтой бай. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил хэрэгт таагүй нөлөө илэрч магадгүй. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Хийж дуусаагүй байгаа бүх ажлаа дуусга. Төлөвлөгөөгөө тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадвал үйл ажиллагааныхаа хүрээг тэлнэ. Үл ойлгогдох асуудлыг ч үр дүнтэйгээр шийдвэрлэх болно. Гэхдээ өөрийнхөө өмнө хэт том хэмжээний асуудлыг бүү тавь. Хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орох, нэр хүндээ алдах зэрэг зүйл тохиолдож болзошгүй. Сэтгэл санаа хямарч, бие махбод тавгүйтэх магадлалтай байна. Эрүүл агаарт гарч өөрийгөө амраахыг хичээ. Ийм үед төвөгтэй ажил гэхээс илүү өөртөө сонирхолтой зүйлийг барьж авч хийх нь зөв арга байх болно.
Хумх: Ямар нэгэн шинэ содон үйл ажиллагаа таныг сайн сэргээнэ. Ажил хэрэгтээ ямар нэгэн өвөрмөц зүйл бодож ол. Харилцаанаас болж сэтгэл дундуур байдлыг мэдэрч магадгүй ч удахгүй бүгдийг засах болно. Хууран мэхлэлтээс болж сэтгэл гонсойх магадлалтай. Үр ашиггүй уулзалт болон урам хугалах хүмүүсээс хол байхад болно. Гэнэтийн тооцоолоогүй зарлага таны төсвийг хүндрүүлнэ. Од эрхсийн нөлөөгөөр таны мөрөөдөл идэвхжиж байна. Бүх зүйл бүтэмжтэй байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Удахгүй шинэ ажил эхлэх гэж байгаа бол бүх боломжоо судлах хэрэгтэй. Бичиг баримт боловсруулах үйл ажиллагаанд хянамгай хандаарай. Амьдралынхаа чухал алхмыг хийх хүмүүс төлөвлөгөөгөө дүгнэн бод. Одоогийн ажилдаа дуртай биш бол өөр газар шилжих талаар сайтар эргэцүүлэн бод. Эрүүл амьдралын хэв маягтай байх шаардлага гарч ирнэ. Жижиг асуудал дээр бүх эрч хүчээ төвлөрүүлэхээс зайлсхий. Мөн олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах нь таныг ядраах болно. Гэр бүлийн харилцаа сайн байна. Эргэн тойрныхоо хүмүүсийн үйлдэлд бүү эмзэг ханд. Шүүмжлэлд бүү эмзэглэ. Ойр дотнын хүмүүстээ халамж анхаарал тавь.
Загас: Энэ долоо хоногт таны оюуны чадвар сайн байна. Өөрийн сэтгэлд тайван амгалан байдлыг бүрдүүл. Эрүүл мэнд анхаарлын төвд байх ёстой үе. Архи дарс уух, хүнд хоол хүнс идэх зэрэг нь биед зохимжгүй байна. Урам зоригоор дүүрэн нөхцөл байдал уран бүтээлч хүмүүст онцгой мэдрэмж олж авахад тусална. Чин сэтгэлийн бэлэг таны мэдрэмжийг улам нэмэгдүүлж, аз жаргалтай төсөөллийг бий болгох болно. Үнэтэй эд бараа худалдан авахгүйгээр санхүүгээ нягтлан, цэгцлэх нь зөв. Чухал хэрэгцээгүй эд бараа худалдан авахын оронд мөнгөө хадгал. Урт хугацааны төлөвлөгөөнөөс хамаарч санхүүгийн байдал эерэг дүр зурагтай болно. Зарим үйл явдал таны орлогыг нэмэгдүүлнэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх гэж оролдох боловч хайр дурлалын асуудал гарах магадлалтай. Бодит байдлыг мэдрэхгүй бол хууралт, эндүүрлийг олж харж чадахгүй байх. Шалихгүй зүйлд ч хэт эмзэг хандаж магадгүй байна. Энэ үед хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас хүч чадлаа нөөцлөх нь зөв зам байна. Удаан урагшилж байсан ажил энэ үед хурдан бүтнэ. Ямар нэг ажил ихээхэн зүтгэл шаардаж байсан ч хувийн үзэл санаагаа орхиж болохгүй. Өөртөө итгэлгүй, орчин тойрондоо эргэлзсэн байдлаа даван туулахыг хичээ. Ихэнх хүмүүс тулгараад байгаа саад бэрхшээлээ хурдан арилгахын тулд эрч хүч ихээхэн зарцуулах шаардлагатай болно.