Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-12

12 ордын зурхай /2023.09.13/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Аливаа харилцаанд амжилттай байх өдөр. Энэ үед шинийг сурч эхлэхэд тааламжтай. Ашигтай ажлаа үргэлжлүүлэхийн тулд харилцан зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болно. Ямар ч ажлаас хурдан үр дүн хүлээх хэрэггүй. Шийдвэрийг зөв гаргаснаар ямар ч нөхцөл байдлыг ашигтай тал руу нь хандуулах болно.

Үхэр: Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх их ажлынхаа суурийг тавих бололтой. Бүх зүйлийг нягт нямбай төлөвлөсөн үедээ л шинэ ажил эхлээрэй. Буруу мэдээлэл ирэх учир хэрэгжүүлэх төслөө сайн шалга. Олдсон боломжийг ашиглах нөхцөлийг эрж хай. Гадаад хэл сурах болон технологийн нээлт судлах хүсэлтэй хүмүүс сонирхолтой сургалтад хамрагдах бололтой.

Ихэр: Олон талт харилцаа үүсэх өдөр. Хэрвээ та их мөнгө олдог бол хэлсэн үг бүхэн тань бусдад таалагдаж байгаа мэт л байна. Энэ нь таны үйл хөдлөлд буруу нөлөө үзүүлнэ. Хэрхэн зөв хэмнэлээ хамгаалах, үр дүнтэй ажиллах талаар санаачилга гаргах хэрэгтэй болно. Ямар нэг худалдан авалт хийж, их хэмжээний мөнгө төлөх бололтой. Энэ үед бусадтай мөнгөний зарцуулалтын талаар санал зөрчилдөж болзошгүй.

Мэлхий: Өөрөөсөө илүү хүчирхэг хүмүүс бодитоор байгааг хүлээн зөвшөөр. Ажил амьдралдаа илүү туршлагатай байдлыг чухалчил. Шүүх эрх мэдэлтэй холбоотой ажил урагштай байна. Хэрэв хангалттай боломж байвал нэр хүндтэй өмгөөлөгч авч, ажлаа хөөцөлдүүл. Хайртай хүмүүс харилцан бие биедээ буулт хийснээр үүссэн зөрчлийг бага ч болов намдаана.

Арслан: Гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Эрсдэлтэй худалдаа наймаа хийхгүй байхыг зөвлөе. Хойш тавьсан ажил хэрэг эсвэл шийдээгүй асуудлын учрыг ол. Хувийн амьдралдаа анхаарал болгоомжтой бай. Хэрүүл маргаанаас хол байж бусдын ятгалгад бүү авт.

Охин: Санхүүгээ сайжруулах өдөр. Идэвх зүтгэл гарган, шинэ санаа сэдсэнээр илүү мөнгө олж магадгүй. Эсвэл нэр хүндтэй ажил хийхээр уригдаж болзошгүй. Энэ бүхэн ихэнх хүмүүсийн хувьд тааламжтай бөгөөд амжилттай байна. Хэн нэгний хувьд та сайн найз нь бол бие биеийнхээ талаар илүү их зүйлийг олж мэдэхийг хүсэж магадгүй. Хэт бие даасан байдал өөрийн эргэн тойронд хязгаарлагдмал орон зайг үүсгэнэ. Аливаа асуудалд өөрийн уян хатан зан чанараа сайн ашигла.

Жинлүүр: Амар тайван өдөр. Өмнөх ажлын үр дүн гарч мөнгөн орлого ихсэх бололтой. Таны ажил хэрэгт нөлөө бүхий ивээн тэтгэгч ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Авхаалж самбаатай байвал зарим үйл явцыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Залуу хүмүүс холын аялалд гарах магадлалтай. Өөрийн боломж бололцоог аль болох нээж, нэмэгдүүлэхийн тулд шинэлэг орчин эрж хайгаарай.

Хилэнц: Холимог хандлагатай өдөр. Урьдын явдлаас үүссэн сэтгэл гутрал таныг балмагдуулж болох ба таагүй сэтгэгдэл үлдээх болно. Таны сэтгэл санаа түгшүүртэй байх бололтой. Харин хэн нэгний санаачилсан сонирхолтой зүйл таныг сэргээгээд зогсохгүй өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Эерэг хандлагатай хүмүүстэй хамт байж, сэтгэл санаагаа цэгцэл.

Нум: Хоёрдмол хандлагатай өдөр. Ажил хэрэгт таагүй нөлөө илэрч магадгүй. Гэхдээ удахгүй бүх зүйл зүгээр болсон байх болно. Хийж дуусаагүй байгаа бүх ажлаа дуусга. Ажлаа сайн цэгцлэх нь хувийн орон зайг гаргаж өгдөг. Хайртай хүмүүстэйгээ хамт төлөвлөгөө зохио. Толгой дотроо эргэлдэж байгаа бодлоо тэдэнд хэл. Таныг шинэлэг үйл явдалтай учруулах өөрчлөлтийн талаар бодож эхэлнэ.

Матар: Хэрвээ дуусгаагүй удсан ажил төвөг удаж байгаа бол шинэ ажил эхлэхгүй, түр хойшлуулсан нь дээр байх. Санхүүгийн тооцоо судалгаа хийдэг хүмүүс авсан мэдээллүүдээ сайтар хянаж нягтал. Уран сэтгэмж, хөгжөөнт наргиа зэрэг нь таныг шинээр сэдэлжүүлж, сонирхлыг өдөөх бололтой. Та илүү санаачилга гаргаж чадах юм бол орчин тойрноо баяр баяслаар дүүргэх болно.

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр таны мөрөөдөл идэвхжиж байна. Эрүүл амьдралын хэв маягтай байх шаардлага гарч ирнэ. Зөв дэглэмтэй амьдрах хөтөлбөр эхлүүл. Өнөөдөр эртнээс бодсон үйл ажиллагаагаа хэрхэн хийх талаар төлөвлө. Хамтын ажиллагаа үр ашигтай байх тул хариуцлагатай хөрөнгө оруулагчийн талаар судал.

Загас: Холимог хандлагатай өдөр. Үнэтэй эд бараа худалдан авахгүйгээр санхүүгээ нягтлан, цэгцлэх нь зөв. Чухал хэрэгцээгүй эд бараа худалдан авахын оронд мөнгөө хадгал. Удахгүй өөртөө юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хуучин муу дурсамжаа сэргээн санах нь сөрөг нөлөөтэй. Өмнөх болсон зүйлийг зүгээр орхиж чадвал эерэг алхам болох юм. Хайртай хүн болон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд тааламжтай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14