Хонь: Сэтгэл санаагаа аль болох амар тайван байлгах хэрэгтэй. Таны хувьд амжилттай өдөр байх болно. Залуу хүмүүс спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг нь сайн үр дүнг өгнө. Ирээдүйн амьдралдаа таатай алхам хийх хэрэгтэй болно. Олны дунд хэтэрхий бүрэг ичимхий байх хэрэггүй. Өөрийнхөө гадаад төрх болон хэлэх үгэнд сайн анхаарах үе.
Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр хүсэл сонирхол нэмэгдэх магадлал өндөр байна. Гадаад гоо үзэмж болон өөрийгөө илэрхийлэх байдал тань бусдын сонирхлыг татна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэйгээ танилцах магадлалтай. Үл таних нөхцөл байдалд орвол өөрийгөө сайн хамгаал. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Сэтгэл хөдлөлтэй үедээ хөнгөн хуумгай шийдвэр гаргаж болзошгүй.
Ихэр: Хайртай хосууд харилцаагаа өөр шатанд аваачих шийдвэр гаргаж магадгүй. Амьдрах нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлт гарна. Хэрэв та амьдарч буй орчноо шинэчлэхийг хүсэж байвал таатай бөгөөд тохиромжтой газрыг олж чадна. Ганц бие хүмүүсийн бусдын анхааралд өртөх болно. Олны дунд нээлттэй байж, таалагдсан хүнтэйгээ танилц.
Мэлхий: Тааламжтай хандлага болон эерэг байдал үүсэх өдөр. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийхэд тохиромжтой. Найз нөхөд болон нөлөө бүхий хүмүүсийн тусламжаар ирээдүйд амжилтад хүрэх эхлэлийг бүрдүүлнэ. Өөрийн зүгээс юу хийх хэрэгтэйг тооцож, зоригтой урагшил. Бодож хүссэн санаагаа бодит ажил болговол авьяас, чадвараа харуулж чадна. Гэхдээ хэт хийсвэр мөрөөдөл бодит байдлаас холдуулах аюултай.
Арслан: Таагүй байдал ихэнх хүмүүст ажиглагдах болно. Таны эрч хүч багасах тул төвөгтэй зан гаргах бололтой. Хариуцлагатай байхын тулд хувийн нөхцөл байдлаа ил гаргах хэрэггүй. Ямар нэгэн шалтгаангүйгээр аз жаргалтай мэт харагдахад бэлэн бай. Тааламжгүй уур амьсгалд өртөх магадлалтай тул юм л бол уур уцаар болох хэрэггүй.
Охин: Тус дэм болж байгаа хүмүүст цаг алдалгүй талархлаа илэрхийл. Өнөөдрийн од эрхсийн чиг хандлага таны сайн сайхны төлөө зориулагдах бололтой. Уран бүтээлч чанар нэмэгдэх болно. Ажил хэргийн шинэ санаа төрж өмнө нь боломжгүй гэж бодож байсан зүйлийг бодит болгох болно. Дотнын найз нөхдийн харилцаа ч сайн байна.
Жинлүүр: Өнөөдөр амжилт гаргахын тулд өмнөх сэтгэдэг хүрээнээсээ гарч ажиллах хэрэгтэй байна. Эрх мэдэлтэй албан тушаалтанд хэт найдвал нэр төрөө алдана. Өөрийн гэсэн итгэл үнэмшлээ баримталбал ашигтай өөрчлөлт хийж чадна. Гэхдээ хувийн ашиг сонирхлоо ажил мэргэжлийн эрх ашигтай зөрчилдүүлэх хэрэггүй. Зарим хүмүүс санаа зовоосон асуудал дээр шийдвэр гаргахдаа эргэлзэх бөгөөд сайн мэдлэгтэй хүний зөвлөгөө их тус болно.
Хилэнц: Өнөөдөр зарим төрлийн өдөөн хатгалга илэрнэ. Хэрэгтэй үед сэтгэл хөдлөлөө дээд зэргээр барихыг нөхцөл байдал шаардана. Нэр төрөө хүндлэх хэрэгтэй ч хэт нэрэлхүү зан таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Ямар ч үед биеэ барих чадвар байдлаа хадгал. Ихэнх ажил хэрэг маш их тэвчээр шаардана. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй.
Нум: Төлөвлөгөөгөө тодорхой хэмжээнд хэрэгжүүлж чадвал үйл ажиллагааныхаа хүрээг тэлнэ. Үл ойлгогдох асуудлыг ч үр дүнтэйгээр шийдвэрлэх болно. Гэхдээ өөрийнхөө өмнө хэт том хэмжээний асуудлыг бүү тавь. Мөн асуудлуудыг нэгэн зэрэг шийдэхээр бүү зүтгэ. Хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна.
Матар: Та их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргах шаардлагатай болно. Хэчнээн ажил ихтэй байсан ч үр хүүхдүүдийнхээ сонирхож буй зүйлийг судлах цаг гарга. Өнөөдөр хэт ачаалалтай байвал стресст орж магадгүй учраас уурлаж бухимдахаас зайлсхий. Аль болох тайван бай. Хэрэв та эрүүл мэнддээ санаа зовж байгаа бол нэн даруй мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгээрэй. Таагүй муу зуршлаа бүү дага.
Хумх: Гэр бүлийн харилцаа сайн байна. Бүх зүйл бүтэмжтэй байсан ч яаруу шийдвэр бүү гарга. Үр дүнд хүрэхийн тулд тодорхой хугацаа зарцуулж, аль болох төлөвлөгөөгөөр явах хэрэгтэй. Жижиг зүйлд ч ихээхэн ач холбогдол өгөх бололтой. Удахгүй шинэ ажил эхлэх гэж байгаа бол бүх боломжоо судлах хэрэгтэй. Бичиг баримт боловсруулах үйл ажиллагаанд хянамгай хандаарай.
Загас: Таны эрч хүч сайжирна. Урт хугацааны төлөвлөгөөнөөс хамаарч санхүүгийн байдал эерэг дүр зурагтай болно. Зарим үйл явдал таны орлогыг нэмэгдүүлнэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх гэж оролдох боловч хайр дурлалын асуудал гарах магадлалтай. Хоосон магтаалд хууртах хэрэггүй. Бодит байдлыг мэдрэхгүй бол хууралт, эндүүрлийг олж харж чадахгүй байх.