Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-14

12 ордын зурхай /2023.09.15/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таны байр суурь болон үзэл бодол хүлээн зөвшөөрөгдөх магадлал өндөр байна. Олон нийтийн ажилд оролцох нь хөгжил дэвшлийг авч ирэх бололтой. Хэрвээ таны гэр бүлд ямар нэгэн үл ойлголцох асуудал байгаа бол та нөхцөл байдлыг тайван байдлаар илэрхийл. Энэ нь таны гэр бүлд ойлголцлыг буцаан авч ирнэ.

Үхэр: Авьяас онгодыг дэмжих өдөр. Боломж олдвол уран бүтээлч хүмүүс сайн бүтээл туурвих магадлалтай. Өөрийнхөө хүч чадлыг бусдад харуулах нь сайхан санагдах боловч зөв газраа зөв цагтаа үүнийг мэдрэх нь хамгийн гол байна. Хайр дурлалтай холбоотой асуудал гарахаар байна. Шинэхэн хосуудын харилцаанд эмзэг цэг нь илрэн гарна. Гэхдээ сайхан хайр дурлалтайгаа учирсан хүмүүс хэзээ нэг өдөр үр шимийг нь хүртэнэ.

Ихэр: Өнөөдөр таны сэтгэл санаа нэг л учир битүүлэг байна. Амьдралд тань нууцлаг нөхцөл байдал бий болно. Хэрэв та бүгдийг байгаагаар нь хүлээн авч чадвал амьдралдаа эерэг өөрчлөлт хийх боломжтой. Хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж магадгүй тул тэвчээртэй бай. Хатуу ширүүн үг сонссон ч сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй шүү.

Мэлхий: Эрч хүчтэй өдөр байх тул ажил амьдралдаа шинэлэг байдлаар ханд. Бага зэрэг эрсдэлтэй ажиллагаа ч амжилттай хэрэгжих магадлалтай. Хайр дурлалын харилцаанд адал явдал баяр хөөр авчрах боломжтой. Гэр бүлдээ хэрэгцээт эд зүйлс худалдан авахад тааламжтай. Гэртээ засвар хийх, орон байраа тохижуулах ажилтай хүмүүс их зүйл амжуулах бололтой.

Арслан: Хоосон цуу яриа, хов жив гарахаар байна. Энэ бүхнээс хол байвал ажил хэрэг болон амин хувийн асуудал аль алинд нь хэрэгтэй. Хэн нэгэн хувийн зорилгодоо ашиглахыг оролдож болзошгүй. Дэмий уурлаж бухимдахын оронд харин ч энэ байдлыг өөртөө ашигтай байхаар өөрчил. Энэ үед тулгарах сорилтыг давбал та өөртөө итгэлтэй нэгэн болж чадна.

Охин: Санхүүгийн асуудал цэгцэрч, тайван амьдрахад тусална. Хэрвээ зарим нэг өрөө авч чадахгүй байгаа бол танилын холбоогоо мөнгөнөөс илүүд үзэх бололтой. Харин эсрэгээрээ та зээлээ төлж чадахгүй байгаа бол ямар ч байсан боломж хай. Аливаад анхаарал болгоомжтой байх нь таныг албан тушаал дэвшихэд тусална. Энэ үед бүх зүйл амархан бүтэхгүй тул бүхнийг эцэст хүртэл бүрэн гүйцэд хийхийг бодоорой.

Жинлүүр: Бага зэргийн бэрхшээлээс болж сэтгэлээр бүү уна. Ирээдүйд юу болох талаар бодож шаналалгүй, одоогийн байдалдаа сэтгэл ханамжтай бай. Таны эрүүл мэндийн байдал анхаарал татна. Амьдралын хэвшил, хоолны дэглэмтэй холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай. Хоол боловсруулах эрхтнүүд хэвийн байх нь хамгийн чухал байх болно. Удаан хадгалсан нөөшилсөн бүтээгдэхүүнээс хол бай. Олон төрлийн хоол хүнс хэрэглэ.

Хилэнц: Эмх замбараагѵй нөхцөл байдал тулгарна. Хэн нэгний түрэмгий зан хий дэмий хэрүүл маргааныг төрүүлнэ. Аль болох бодит нөхцөл байдалтай зохицохыг хичээ. Таагүй үйл явдал учирч болзошгүй тул сэтгэл хөдлөлд автахгүй байх хэрэгтэй. Тайван байх нь хамгийн чухал. Түргэн зан авир гаргах нь эвгүй байдалд оруулж мэднэ. Зарим нэг үйл явдлыг хараагүй мэт өнгөрүүл.

Нум: Энэ өдөр од эрхсийн таатай нөлөө нэмэгдэнэ. Ажил хэрэг урагшлах боловч хэт бардам авирлах хандлагатай байна. Баяжих хүсэл болон мөнгөө үрэх хандлагаас зайлсхийж чадвал эргэн тойрны нөхцөл байдал сайхан байх болно. Өнөөдөр анхаарлыг тань татсан сонирхолтой үйл явдалд оролцоход таатай байна.

Матар: Өнөөдөр тайван орчинд аливаа учир шалтгааны талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүст ганцаараа байх хүсэл төрж, нам гүм тайван орчныг хайх болно. Оюун санаагаа тайвшруулж цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад таатай. Чимээ шуугиангүй орчин танд өөрийгөө сонсох боломж олгох бөгөөд дотоод сэтгэлээ ойлгож авах болно. Танд атаархаж, эсрэг үйлдэл хийдэг хэн нэгэн гэмээ ухаарч магадгүй байна.

Хумх: Амьдралынхаа чухал алхмыг хийх хүмүүс төлөвлөгөөгөө дүгнэн бод. Одоогийн ажилдаа дуртай биш бол өөр газар шилжих талаар сайтар эргэцүүлэн бод. Өөрийнхөө бодол санааг эмхэлж цэгцлэх хэрэгтэй байна. Хэрэв харилцаанд хүндрэл гарвал тодорхой хугацаагаар ажиглаж байх нь дээр байх. Хэсэг хугацааны дараа та юу хийх ёстойгоо ойлгоно.

Загас: Амжилтад хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Шалихгүй зүйлд ч хэт эмзэг хандаж магадгүй байна. Энэ өдөр хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас хүч чадлаа нөөцлөх нь зөв зам байна. Аливаа ажилд судалгаа шинжилгээ хийх, нөхцөл байдлыг эргэн харах, чухал санал дэвшүүлэх зэрэгт таатай үе. Удаан урагшилж байсан ажил энэ үед хурдан бүтнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14