Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-15

12 ордын зурхай /2023.09.16/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таны хувьд баяр хөөртэй өдөр болох байх. Харин албан ажил ихтэй хүмүүс болгоомжтой бай. Учир нь олон янзын ааш зантай хүмүүстэй харилцах хэрэг гаргах нь. Тэвчээртэй байх нь ашигтай байх болно. Хэн нэгэн танаас тусламж хүсэх бололтой. Ажил мэргэжлийнхээ дагуу эд баялгаа өсгөх болон ашиг орлогоо нэмэх боломж гарч магадгүй байна.

Үхэр: Мөнгөний зарцуулалтдаа нямбай ханд. Өнөөдөр мөнгөө хуримтлуулах, хураахад ээлтэй. Өөртөө итгэх итгэл гайхалтай байх тул олон зүйл амжуулж чадна. Ойрын үеийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд сайтар бэлтгэл шаардлагатай. Бүү яар. Чухал шийдвэр гаргах бол болгоомжтой бай.

Ихэр: Эерэг хандлагатай өдөр. Таны бодож төлөвлөсөн бүхэн бодит байдал дээр өөр байх боловч яарах хэрэггүй. Хариу үйлдлээ нарийн учир шалтгааныг олсны дараа гаргаарай. Хий хоосон таамаглал дэвшүүлэхээ боль. Чухал шийдвэртээ эзэн байж чадвал амжилтад хүрэх болно. Ойрын төлөвлөгөө цуцлагдаж магадгүй. Нийгэм улс төрийн хүчин зүйлс таны амьдралд нөлөөлөх бололтой.

Мэлхий: Хэн нэгнээс тусламж хайж байгаа бол энэ өдөр таныг сайн сонсох хүмүүс хангалттай байна. Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст амжилт амлаж байна. Мөрөөдөл хүслээ бодит болгох төлөвлөгөө биеллээ олно. Хэрэв та урлагийн салбарт ажилладаг бол уран бүтээл амжилттай байх хандлагатай байна. Бусдын санаа бодлыг сонсож, хүлээн авах нь энэ өдрийн чухал мэдрэмж байх болно.

Арслан: Завгүй ажил хэрэг их ачаалал авч ирэх бололтой. Хэдий та амрахгүй ажилласан ч энэ нь танд таагүй байдлаар тусах болно. Харин сийрэг ухаантай сэргэлэн зантай байж чадвал нөхцөл байдлыг удахгүй хэвийн болгох болно. Хувийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хайртай хүнтэйгээ хоёулхнаа өнгөрүүлэх цагийг заавал гаргах шаардлага гарч байна.

Охин: Ажил хэргийн нэмэлт ачаалал ирэх боловч албан тушаал ахих, цалингаа өсгөх зэрэг боломжийг бүү алдаарай. Ажлын амаргүй үүрэг даалгавар авч болно. Хэрэв зарим харилцаа албан ажлаас хамаарах хамаарлыг багасгаж байгаа бол түүнийг сайн ашиглаарай. Хариуцлагатай албан тушаалд дэвшихийн тулд хийх ёстой ажлуудаа сэтгэлээсээ хийх хэрэгтэй болно.

Жинлүүр: Хянуур нямбай өдөр. Тэмцэл маргаан таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Нууц төлөвлөгөө танаас тэвчээртэй байдал шаардах бололтой. Бүхий л үйл ажиллагаандаа алдаа гаргалгүй сайн нягтлахыг зөвлөе. Бусдад зээлүүлсэн мөнгө санаа зовох эх үүсвэр болох бололтой. Гэхдээ хүлээцтэй байдал асуудлыг шийдэх хамгийн том эерэг арга байна.

Хилэнц: Од эрхсийн нөлөө танд хөгжил сэргэлтийг мэдрүүлж байна. Хувийн харилцаагаа сайжруулахын тулд хэт их хичээл зүтгэл гаргавал таны урам хугарч болзошгүй. Сэтгэл санаагаа тайван болгохын тулд ойр дотнын найзуудтайгаа санал бодлоо хуваалц. Элдэв тэмцэл зөрчлөөс илүү эерэг өрсөлдөөнд өөрийгөө бэлдээрэй.

Нум: Шинэ ажил эхлэхэд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орох, нэр хүндээ алдах зэрэг зүйл тохиолдож болзошгүй. Сэтгэл санаа хямарч, бие махбод тавгүйтэх магадлалтай байна.

Матар: Хүндрэл бэрхшээлийг сөрөх өдөр. Хэрвээ ойр дотнын хүмүүс тань гэнэт жигтэй ааш авир гаргаад байгаа мэт санагдвал нэг их гайхаад байх зүйлгүй. Таны эргэн тойрон ойлгомжгүй уур амьсгал бүрдэж мэдэхээр байна. Ямар ч үед нүүрэндээ инээмсэглэл тодруулж дуу аялан алх. Од эрхсийн байрлал танд ашигтай болох итгэл найдвар байгаа тул ирээдүйн амжилтдаа итгэ. Тэвчээртэй бай.

Хумх: Аливаа үйл ажиллагаа санаж байснаас тань өөрөөр өрнөх магадлалтай. Ямар ч үйл явдалд аль болох тэвчээртэй хандаж, ухаан зараарай. Жижиг асуудал дээр бүх эрч хүчээ төвлөрүүлэхээс зайлсхий. Мөн олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах нь таныг ядраах болно.

Загас: Зорилгоо баримтлах өдөр. Ямар нэг ажил ихээхэн зүтгэл шаардаж байсан ч хувийн үзэл санаагаа орхиж болохгүй. Оногдсон үүрэг даалгаврыг байгаа боломждоо харьцуулах явдал чухал байна. Өөртөө итгэлгүй, орчин тойрондоо эргэлзсэн байдлаа даван туулахыг хичээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14