Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-18

12 ордын зурхай /2023.09.18/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өнгөрсөн сайхан дурсамж сэтгэл дулаацуулж байна. Юунд ч санаа зовохгүй байхыг хичээ. Зарим үйл явдал таныг ирээдүйд юу хийх ёстойг чиглүүлэх болно. Зарим үед яг өнөөдрөөрөө амьдарна гэдэг л таны уриа байх ёстой. Тайван байж чадвал ажлын стресс тайлагдана. Бие сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хийх нь ач тустай. 

Үхэр: Амьдралдаа хэрэг болох ямар нэг өөрчлөлтийг хий. Адал явдал заримдаа хэрэгтэй ч тогтвортой байдлыг чухалчилна. Ажил их байгаа ч өөрийн дуртай зүйлээ хийж, сэргэлт ав. Аз жаргалтай байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Гэр бүлийнхээ уур амьсгалыг эерэг байлгавал их ажилтай ч инээд хөгжилтэй байж чадна. 

Ихэр: Таны нэр хүнд байр суурь нэмэгдэх боломж байна. Танд тохиолдож байгаа аливаа хүндрэлтэй асуудлыг өөрийгөө зөв илэрхийлэхэд ашиглаж болно. Хөрөнгө мөнгөний зарцуулалтад сайтар тооцоо хэрэгтэй. Ихэнх хүмүүсийг үр ашигтай үйл ажиллагаа хүлээж байх болно. 

Мэлхий: Ямар ч тохиолдолд яарсан шийдвэр бүү гарга. Таны сэтгэл хөдлөлөөр гаргасан үйлдлүүд бодсон төлөвлөгөөг эсрэгээр нь эргүүлж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах магадлалтай байна. Та өөрийн буруугаас болж хайрын харьцаагаа сэвтүүлэх эрсдэлтэй. Өөрийнхөөрөө муйхарлах нь харьцааг улам муутгана. Гэхдээ энэ нь өөртөө бүх бурууг авч, хүч хүрэхгүй асуудлыг үүр гэсэн үг биш шүү. 

Арслан: Тайван нөхцөл байдал чухал шийдвэр гаргах үед хэрэгцээтэй үр дүнг өгөх болно. Гадаад нөхцөл ч таныг олны анхаарлын төвд байлгана. Бусдыг татах увдисаа ашиглан олдсон боломж бүрийг алдахгүйг хичээ. Зарим үед алдаа гаргахаас аргагүй болох бөгөөд энэ үед үүссэн нөхцөл байдлыг засаж залруулахад их хүч зарцуулах шаардлагатай болно.

Охин: Таны тэвчээр зоригийг хэмжих өдөр ирж байна. Яаруу зан гаргах, үрэлгэн зуршлаа дэмжих зэргээс зайлсхий. Өөрийгөө зэмлэх хэрэггүй ч, аль болох хатуу чанд бай. Харин өөрийн дуртай зүйлээ хийх юм бол ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Таны удирдан манлайлах чадвар өндөр байна. Бусдыг удирдан зохион байгуулж, зөв шийдвэрийг гаргаж чадах бололтой. 

Жинлүүр: Амьдралыг өөдрөгөөр хар. Эерэг бодлоос сэтгэл ханамж үүснэ. Аливаа үйл явдлын үр дүнг хэтрүүлэн үнэлэхээс болгоомжил. Бодит нөхцөл байдалтай нийцэх хэрэгтэй ч жижиг сажиг зүйлээр бүү оролд. Амжилтад хүрэх мөрөөдөл биеллээ олж магадгүй. Удаан хугацаанд хүсэж байсан зүйлээ авч баярлах бололтой. Гэхдээ яаралгүй алхам алхмаар урагшил. 

Хилэнц: Од эрхэс таны хувийн асуудлыг анхаарлын төвд байлгана. Урт хугацааны төлөвлөгөө нэг хэсэгтээ саармагжих бололтой. Өөрийн гэсэн байр сууриа олохыг хичээж байгаа хүмүүс ажлын нөхцөл байдалдаа сайн анхаарах хэрэгтэй болно. Хувийн амьдрал болон албан ажлын тэнцвэрийг тогтоох байдал чухал байна. 

Нум: Аливааг үйл явдлыг хэтрүүлэн үнэлэхгүй байхыг хичээ. Хэрвээ танд сэтгэлийн дарамт, таагүй харилцаа байгаа бол нөхцөл байдал аажмаар сайжиртал тайван хүлээ. Хүн бүхэн танаас их зүйл хүсэн, дарамт үүсгэж байгаа мэт санагдаж болзошгүй. 

Матар: Уран бүтээлч хүмүүсийн хувьд таатай өдөр. Аливааг сэтгэх бүтээх үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна. Энэ өдөр зорьсон зорилгодоо хүрэхэд тань туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Харин санхүүгийн ажил хэрэг хүсэн хүлээсэн ашиг авчрахгүй бололтой. Иймээс тухайн цаг үеийн гадаад нөхцөл байдлыг үйл ажиллагаандаа сайтар бодолцох хэрэгтэй байх. 

Хумх: Саад тотгор, сорилт туршилт ирэх болно. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг учраас үл ойлголцох байдлыг тайван хүлээн аваарай. Бусад хүмүүс таны үзэл бодлоос зөрөх тохиолдолд сэтгэл зүйгээр бэлэн бай. Өөрийн чөлөөт цагийг сайн дурын ажилд зориулснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно. Өөрийгөө бусдын сайн сайхны төлөө зориулах нь танд эерэг сэтгэл ханамжийг өгөх болно. 

Загас: Бүх зүйлд ямар хариу өгөхөө мэдэхэд хэцүү өдөр байна. Иймээс бусдаас тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. Амар тайван байдлаа хадгалахын хүсвэл хийж байгаа ажлаа өөртөө аз жаргалтай болгох алхам хий. Бусдын нүдэнд ямар харагдаж байгаадаа тэгтлээ санаа зовох хэрэггүй. Гэр бүлийн харилцаа таны оролцоог нэлээд шаардана. Ганц бие хүмүүс урьд нь анзаарч байгаагүй хүндээ анхаарлаа хандуулах бололтой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14