Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-20

12 ордын зурхай /2023.09.21/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Хөрөнгө мөнгө зарцуулах бол тодорхой судалгаатай байгаарай. Тооцоотой хүмүүс сайн худалдаа наймаа хийж чадна. Харин бизнесийн түншлэл тогтворгүй байна. Хэрэв тад таалагдахгүй байгаа бол шударга бус байдлыг залруулах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсээ сайхан орчинд байлгахыг хичээ.

Үхэр: Энэ өдөр хийж байгаа ажилдаа бүхий л эрч хүчээ зориулж чадна. Бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж, сайнаар үнэлэгдэх хүсэл бий болно. Олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаанд оролцвол ганцаардахгүй бололтой. Гэр бүлдээ зориулж хийх ажил их байх болно. Орон гэрийнхээ засварын ажлыг дуусгах хэрэгтэй. Зав чөлөө багатай хүмүүст туслах хүн хэрэгтэй тул ойр дотнын найзууддаа хандаарай.

Ихэр: Ихэнх хүмүүс төрөлхийн бүтээлч чанараа харуулна. Энэ шинж чанар танд давамгайлах боломж олгоно. Ашиг сонирхол нэгтэй хүмүүстээ ярилцах нь гайхалтай сайхан мэдрэмжийг өгөх болно. Хувийн ч бизнесийн ч чухал ажлуудаа аль алийг нь дуусгахыг хичээ. Том ажил дуусгах сүүлийн мөчид авах сэтгэл ханамж болон таатай мэдрэмж таныг үнэхээр их баярлуулах болно.

Мэлхий: Та хувийн ур чадвараараа гайхуулах болно. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлд шууд үгүй гэж хэлж сур. Яагаад тэгэх ёстойгоо хүн бүрд тайлбарлах хэрэггүй. Аль болох цөөн үгээр өөрийгөө илэрхийл. Нийгмийн харилцаанд олон сонирхолтой үйл явдал хүлээж байна. Хэрвээ сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол амьдралын үнэ цэнийг хамгийн их мэдрэх болно.

Арслан: Өнөөдөр таныг их ажил хүлээж байж магадгүй. Бусад хүмүүст таалагдах хүсэл төрнө. Хүн бүрийн ашиг сонирхолд өөрийгөө нийцүүлэх хүсэл их байна. Гэхдээ таны хувийн зорилго л танд эрч хүчийг өгч амжилтад хүргэх болно. Амьдралаа өөрчлөх эхлэлийг тавьж магадгүй үе. Зарим үед хүн бүрийн зөвлөгөөг дагах нь тийм ч оновчтой биш байна.

Охин: Таны өгөөмөр зан, эелдэг харьцаа бүхий л зүйл дээр тодорч гарна. Хэрвээ нэгэн хэвийн амьдралдаа өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа бол хурдан амжуул. Гайхамшигтай зөвлөгөө, хүсэл тэмүүллийг та ашиглаж чадна. Ойр дотнын найзуудын холбоо гүнзгийрч магадгүй. Өөрийнхөө амьдралын талаар хэн нэгэнтэй ярьж, бодож эргэцүүлэх нь таатай байна.

Жинлүүр: Санамсаргүй ашиг орлого таны нүүрэнд инээмсэглэл тодруулах бололтой. Зоримог шийдэмгий хүмүүс бүх боломжийг ашиглах байх. Гэхдээ сэтгэл зовоосон асуудлаа найз нөхөдтэйгөө хуваалцвал байдал дээрдэнэ. Буруу мэдээлэл авахаас сэргийл. Зарим шийдвэр таны хувьд үнэтэй тусах төлөвтэй. Дээд албан тушаалтны шаардлага биелшгүй мэт санагдана.

Хилэнц: Бүтээлч хүмүүсийн хөдөлмөр зүтгэл үр дүнгээ авна. Хүсэж мөрөөдөж байгаа санхүүгийн эрх чөлөөндөө хүрэх төлөвлөгөө боловсруул. Уулзалт зохион байгуулах, бусадтай холбогдоход үйл ажиллагаа их гарч магадгүй. Олон хүнтэй харилцах ажил танд таалагдана. Та цаашид өөрийнхөөрөө ажиллах боломжтой болно. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх шинэ мэдээлэл ирнэ.

Нум: Санаандгүй үйл явдал тохиох өдөр. Энэ өдөр өөрийн төрөлх авьяас чадвараа сайн ашигла. Ашигтай боломжуудыг эрж хай. Үзэмжтэй сайхан зүйлд сэтгэл татагдах нь энэ өдрийн дүр төрх байна. Гэвч таны сэтгэл хямарч болзошгүй. Учир нь зарим хүсэл мөрөөдөл сүүлийн хоромд өөрчлөгдөнө. Шинэ, ер бусын адал явдалд оролцох хүслээ хязгаарла.

Матар: Ажил хэрэгт зөрчил гарна. Хоосон цуу яриа, хов жив газар авч байна. Энэ бүхнээс хол байхгүй бол дэмий яриа эргээд таныг ороох болно. Хувиа хичээсэн зантай хүмүүстэй ойр харьцаанд орох хэрэггүй. Таагүй харилцааны үед дэмий бухимдахын оронд энэ байдлыг өөрт ашигтай байхаар өөрчил. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд та бие даасан, өөртөө итгэлтэй нэгэн болж чадна.

Хумх: Энэ өдөр та бусдын хэрэгт оролцохгүй байх нь зүйтэй. Танд ч бусдаас хамааралтай байх нь хэцүү санагдах болно. Таагүй байдлаас гарахад нэлээд цаг хугацаа болон тэсвэр тэвчээр шаардагдах бололтой. Гэр бүлтэй хүмүүс хол явах бол хувийн асуудал үүсэхээс урьдчилан сэргийл. Ганц бие хүмүүс ч хайр дурлалын ээдрээтэй асуудалтай тулгарах бөгөөд биеэ зөв авч явах талаар сайн анхаар.

Загас: Өнөөдөр та аян замд гарах бол аюулгүй байдлыг бүхнээс илүүд үзээрэй. Таны хүсэхгүй байгаа зүйлийг хэн нэгэн тулгана. Гэвч тухайн хүний хэлж ярьж байгаа зүйлс хэрэг болох тул өөр дээрээ тусгаж ав. Дипломат арга нь танд хүндлэлийг авчирна. Хоосон үг шидэлцэхээс илүү бодит ажил хийх нь ажил амьдралд туслах болно. Оюун санааны эрч хүч шаардсан ажлууд сайн явагдах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14