Хонь: Өнөөдөр анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байна. Таны сэтгэл санаа алс хол газар байгааг мэдрэх болно. Та адалявдал хүснэ. Гэхдээ таны хүсэл мөрөөдөл хэт хийсвэр байна. Элдэв маргаантай асуудлаа шийдэхийг хүсэжбайвал сэтгэл хөдлөлөө багасах хүртэл хойшлуул. Эрч хүчээ гамнаж тайван бай.
Үхэр: Сайхан байгальд байх нь таны эрүүл мэндэд тустай тул салхинд гараарай. Өнөөдөр зөвхөн сайн мэдэх үйлажиллагаа танд амжилт авчирна. Тайван хандлагаар бүх зүйлээ хяналтад байлга. Гэр бүлд гэнэтийн асуудалтөвөг чирэгдэл удна. Учрыг олоогүй байж яарсан шийдвэр болон хариу үйлдэл бүү гаргаарай.
Ихэр: Чухал мэдээллээс хоцрохоос болгоомжил. Ажил хэргийн уулзалтад оролцох бол анхааралтай байгаарай. Энэүед ирээдүйд тань хэрэг болох олон үйл явдал өрнөх болно. Удахгүй танд амжилтад хүрэх боломж гарч ирнэ.Ажил их байсан ч цагаа нарийн төлөвлөж чадвал үүрэг даалгавраа хурдан гүйцэтгэж чадна. Хийсэн зүйлдээсэтгэл хангалуун байж, танд тусалсан хүмүүст талархлаа илэрхийлээрэй.
Мэлхий: Сэтгэл татам зан төлөв таныг олны анхаарлын төвд тавих болно. Идэвх зүтгэл гаргахгүй байгаа хүмүүс бахьбайдаг байрандаа үлдэнэ. Ажил хэрэгч хүмүүс шургуу ажиллах ч тодорхой цагийг өөртөө зориулаарай. Дотоодсэтгэлээ хөглөх юм бол өргөн боломж нээгдэнэ. Хэн нэгнийг хүндэлж явдаг түүнийгээ сайхан үгээр илчил.Бусдын нууцыг санамсаргүй задлахаас болгоомжил.
Арслан: Өнөөдөр гэнэтийн алдаа гаргаж болзошгүй. Аливаа хүндрэл тохиолдоход найз нөхдийнхөө тусламжийг ав. Бусадхүмүүстэй харьцахдаа тэвчээртэй, хүлээцтэй бай. Учир нь ялихгүй маргаан ч томоохон зөрчилд хүргэжболзошгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцах боломжийг бий болгоорой.
Охин: Хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй байвал дарга удирдлагаас зэмлэл ирж мэднэ. Бүх зүйл таны эсрэг байгаамэт санагдах болно. Гэхдээ хэн таны талд орохын хараад гайхах болно. Санамсаргүй үйл явдлаас болоод танысэтгэл хөөрөл ихсэж болзошгүй. Ойр дотнын хүнийхээ итгэлийг олохыг хичээ. Хамт олонтойгоо хэт хөндий байххэрэггүй. Өөрийгөө нэг хэв маягт удаан хязгаарлан барих нь зохимжгүй.
Жинлүүр: Өнөөдөр тайван орчинд үзэл бодол нийлдэг хүмүүстэй өөрийнхөө санааг хуваалцах нь гайхалтай мэдрэмжийгөгнө. Бусад хүмүүсийн таны талаар чухам юу бодож явдгийг сонсоход сонирхолтой бөгөөд тохиромжтой байна.Бухимдал төрсөн байсан ч хамаагүй бусдаас шүүмжлэл сонсох нь таны ажил хэргийн амжилтад эергээрнөлөөлнө гэдгийг санаарай. Цагийг үр дүнтэй өнгөрөөх нь таны ирээдүйд хэрэгтэй тул ажлаа сайн төлөвлө.
Хилэнц: Хүмүүсийн өмнө тулгарах аливаа бэрхшээлтэй асуудлыг хэрхэн тэсвэр тэвчээртэй давж чадахаа харуул. Од эрхэс эерэг холбоонд байгаа тул тулгарсан асуудлуудыг төвөггүй шийдвэрлэх боломжтой. Энэ үед чухал уулзалт хийх, удаан хугацааны төсөл эхлэх зэрэгт таатай цаг үе.
Нум: Хийх ёстой ажил овоорч хэт ачаалалтай ажиллах нь аливаа харилцаанд зөрчил үүсгэнэ. Гэхдээ бүгдийг нь зохицуулж чадах эрч хүч танд хангалттай байна. Бусдын атаархал дургүйцэлтэй тулгарч болзошгүй. Гаднын нөлөөг хэт өөртөө тусган авах хэрэггүй. Боломж гарах бүрд найз нөхдийн хүрээгээ тэл. Мэдрэмжтэй байвал нэрнөлөөтэй хүмүүстэй танилцах боломж гарна.
Матар: Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ таны зан араншин эргэн тойрны уур амьсгалаас хэт хараатболж магадгүй. Өнөөдөр өөрийн зөн билигтээ итгэ. Ямарваа ажлыг эр зоригтой хийснээр амжилт олно. Ганц биехүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг өөртөө татна. Хайрын болзоо таны сэтгэлийн хөдөлгөх бололтой.
Хумх: Энэ өдөр ажил хэрэг амжилттай байна. Таны сэтгэх чадвар, зохион байгуулах авьяас илүү тодорно. Хувийн ажлаа хурдан бүтээх боломж олдоно. Үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс бусдын дэмжлэг талархлыг хүлээн авна. Эртний мөрөөдөл биелж магадгүй ба зөн совин болон урлагийн мэдрэмж их байна. Дотоод мэдрэмж тань ажилд ч амьдралд ч өнгө нэмэх болно.
Загас: Амралтын өдөр ч та маш завгүй байна. Гэхдээ та гэр бүлдээ цаг гаргахыг чухалчил. Хэт их ажлын ачааллаас болоод сэтгэл санаа тавгүйтэх тул эрүүл мэнддээ анхаар. Бусдыг өөрийнхөө үгээр байлгах гэж оролдох хэрэггүй. Хүссэн зүйлээ хийх цаг гарахгүй байсан ч тэвчээртэй байгаарай.