Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-25

12 ордын зурхай /2023.09.25/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр хэдийгээр та бүгдийг амархан хийж чадна гэж бодох боловч эрч хүч сул байна. Шинэ ажил эхлүүлэх гэлгүй хамгийн хурдан хийж болох төвөггүй ажлаа амжуул. Ямар ч тохиолдолд хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун бай. Та бусдаас ямар нэгэн зүйлийг суралцахад үргэлж бэлэн байгаарай.

Үхэр: Хоёрдмол хандлагатай өдөр. Нийгмийн орчинд хуримтлагдаж байсан сөрөг хандлагууд ил гарах нь ихэнх үхрүүдийн амьдралд таагүй нөлөөлнө. Тодорхойгүй байдал өдрийн турш амар тайван байдлыг тань алдагдуулна. Сэтгэлээ тайван байлгах талаар ямар нэгэн зүйлийг хийхийг зөвлөе. Аль болох амар тайван газар ганцаараа байхыг хичээ.

Ихэр: Тууштай байх өдөр. Ажил амьдралаа хангалттай баталгаатай болгохын тулд өөр боломжийг хайх цаг үе ирлээ. Харин сэтгэл санаагаа хэт их дарамттай байлгах хэрэггүй гэж сануулж байна. Магадгүй нэг санаагаа хэт удаан бодсон хэвээр байвал энэ нь цагийн гарз болно. Эргэлзээтэй бодлоос салгаж чадах хэн нэгэн хажууд тань байх хэрэгтэй байна. Ойр дотнын хүмүүсийнхээ үзэл бодол, санал зөвлөгөөг анзаарах хэрэгтэй бололтой.

Мэлхий: Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Энэ өдөр ачаалал ихтэй ч эрч хүчээр дүүрэн байх болно. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн итгэх итгэл бэлэглэнэ. Өөрийн гэсэн хэв маяг, үзэл бодолтой байх нь чухал бөгөөд энэ сонирхлыг тань хуваалцдаг хүмүүсийг хүндлэхийг хичээ.

Арслан: Эерэг хандлага гарах өдөр. Өөрийн ашиг сонирхлоо зөв илэрхийлэх юм бол та илүү өөртөө итгэлтэй болно. Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Бизнесийн уулзалт, хэлэлцээрт давуу тал гарах болно. Бусад хүмүүсийг сайн ойлгож чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Та хийхийг сонирхож буй зүйлээ олох болно. Удахгүй хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэх болно.

Охин: Болгоомж илүүдэхгүй өдөр. Аливаа зүйлд уян хандаж, арга эвийг нь олох хэрэгтэй. Гэхдээ гаднын дайралтаас өөрийгөө хамгаалж байхын тулд хариу арга хэмжээг цаг алдалгүй авах нь зөв байж болох юм. Хэт тайван байвал та дахиад л шийдвэр гаргахын өмнөх түвшин рүү эргэж шилжих болно. Гадаад улс руу ажиллах сурах зэргээр явах магадлал өндөр байна.

Жинлүүр: Эрч хүч болон сэтгэл хөдлөл их байх өдөр. Зарим тохиолдолд бусдад хатуу хандах эсвэл хувиа бодсон алхам хийх магадлалтай тул өөрийгөө сайн хянаарай. Ажил хэрэгт өмнөхөөс илүү сэтгэл зүтгэл шаардах учраас мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар хамт олонтойгоо ний нуугүй зөвлөлдөж байж тодорхой үр дүнд хүрэх болно. Мэдлэг боловсролоо үргэлж сайжруулж, зорилгодоо хүрэх цаг үе.

Хилэнц: Сэтгэл санааны тааламжтай байдлыг авчирна. Өөртөө таалагдах орон зай гарга. Хайр дурлалын асуудал гарах тул ихэнх цагийг дотнын хүмүүстээ зориул. Ямар нэгэн сонирхолтой санаа төрнө. Хэрвээ ажил хэрэг тань амжилтгүй байвал тодорхой хугацаагаар орчноо солиод үз.

Нум: Шинэ бизнес эхлэх гэж буй хүмүүс амжилттай байгаа хүмүүс болон байгууллагын туршлагаас сайн боломжийг олж харна. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ холбоо харилцаагаа сайжруулснаар таны ажил хэрэгт ахиц гарна. Энэ үед хамтын зорилго дэмжигдэх магадлалтай. Том зорилго илүү их амжилт дагуулна.

Матар: Хянуур хандлагатай өдөр. Бизнесийн үйл ажиллагаанд зарим хүчин зүйл сэтгэл зовоож магадгүй. Аливаа шийдвэрийг гаргахдаа хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж бай. Харилцан зөвшилцөл итгэлцэлд хүрч чадахгүй үед үзэл бодлын ялгааг арилгахын тулд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг ав.

Хумх: Эргэлзээ төрүүлсэн өдөр. Од эрхсийн нөлөө энэ үед өөрийн нэр хүнд, ирээдүйн зорилгын талаар нухацтай бодоход хүргэнэ. Бусдын төлөө хийх ажил хэцүү байх боловч удахгүй танд шагнал урамшууллыг авч ирнэ. Харин таагүй хандлагатай хүмүүсээс хол бай. Таныг буруу зүйлд уруу татах хэн нэгэн ойрхон байх бололтой. Ямар ч харилцаанд сонор сэрэмжтэй хандаарай.

Загас: Таатай өдөр. Гэр орноо өөд татах хүсэл энэ өдөр ихэснэ. Таны амьдралд эерэг өөрчлөлт айсуй. Харин тогтворгүй хайрын харилцаагаа сонирхолтой болгохыг хичээ. Ямар нэг бичиг цаасны ажил шалгаж цэгцлэхэд таатай үе. Хамт олныхоо дунд нэр хүнд тань өсөж байгааг мэдэрнэ. Тухайн нөхцөл байдалд тохируулан аль болох уян хатан хандлагаар ажил хэргээ явуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14