Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-26

12 ордын зурхай /2023.09.27/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эрч хvч, тамир тэнхээгээ сэргээх өдөр. Чөлөөт цагийг гэр бүлтэйгээ сайхан өнгөрөөх хэрэгтэй. Өөрийн үзэл бодлоо бусдад тулгах оролдлого энэ өдөр бүтэлгүй байна. Та ганцаараа зарим зүйлийг хийх хэрэгцээ гарч болзошгүй. Амьдрах орчноо өөрчлөх нь таны сэтгэлийг сэргээнэ.

Үхэр: Амьдралын эрч хүч бага байна. Од эрхсийн таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно. Хоёрдмол хандлага харилцан ойлголцлыг алдагдуулна. Хайртай хүнтэйгээ маргалдах нь харилцааг улам хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь зөрчлийг улам хурцатгаж болзошгүй.

Ихэр: Өөрийн авьяас чадвараа зохих түвшинд харуулж чадна. Хамт олон болон найз нөхдийн харилцаа таатай байна. Шинэ ажил хэрэг танд нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө. Шинэ түнштэй болбол таны цаашдын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Их ажлын хажуугаар хувийн амьдралд асуудал бага багаар үүсэж мэднэ. Гэр бүлдээ тавих анхаарал халамж чухал байсаар байна.

Мэлхий: Ихэнх хүмүүс ажил хэргийн үйл явцаас ямар боломж алдаж байгаа гэдгээ мэдэрнэ. Олон нийтийн хамарсан үйл ажиллагаанд оролцох нь таны урьд нь төсөөлж ч байгаагүй мэдрэмжийг өгнө. Чөлөөт цаг олдвол гэр бүл үр хүүхдүүддээ зориул. Хэрвээ төлөвлөгөөнд тань бүтэлгүйтэл гарвал сэтгэлээр их унана. Ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд нөөц төлөвлөгөө боловсруул.

Арслан: Өнөөдөр албан ажилтай зууралдсан өдөр байх бололтой. Гэхдээ анхаарал сайн төвлөрөхгүй тул хэтэрхий нямбай байдал шаардсан ажлаас зайлсхий. Буруу хандлагатай хүмүүсээс аль болох хол бай. Хэрүүл маргаан үүсэхээр байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Зарим үед таны тэсвэр алдах боловч хэлэх үгээ сайтар тунгаан бодоорой.

Охин: Бизнесийн уулзалт зөвлөгөө танд их мэдээлэл өгөх болно. Энэ нь үед нөхцөл байдал илүү тодорхой болж байна. Олон нийтийн уулзалт зөвлөгөөн, зар сурталчилгааны ажилд оролцох бол одоогийн ажилдаа дуртай байх хэрэгтэй. Өөрийгөө баяр хөөртэй байлгах аргыг олох хэрэгтэй. Амьдрал ахуйдаа тус дэм болох ямар нэгэн зүйлийг хайж байгаа бол удирдах албан тушаалтандаа хандаарай. Таныг ойлгох хүн гарч ирнэ.

Жинлүүр: Санаандгүй үйл явдал таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Ер бусын үйл явдалд бэлэн бай. Нийгмийн шинэ хүрээлэлд нэгдэн, чухал асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролц. Шинэ танилуудтай болох, шинэ орчинд орох зэргээс таашаал авна. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг хийж чадна. Хосуудын харьцаа таатай байна. Гэр бүлтэйгээ нийтэч, нээлттэй байх нь сэтгэлийн таашаал авчирна.

Хилэнц: Бусдын итгэлийг алдахаас болгоомжил. Хэрвээ хэн нэгэн танд нууцаа хэлсэн бол түүнийг сайн хадгалдаг гэдгээ нотлоорой. Ганц бие хүмүүс ойр дотнын харилцаанд орох хэн нэгэнтэй танилцах нь тааламжтай байх болно. Хувийн амьдралдаа өнгө нэмэх сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй.

Нум: Өнөөдөр гадаад нөхцөл байдал, улс орны эдийн засгийн байдалд санаа зовох нь шал дэмий сэтгэл хөдлөл байна. Хэрэв өөрийгөө дэмий зүйлд сэтгэлээ зовоохгүй гэж бодож байгаа бол бодит байдалтай зохицох хэрэгтэй. Уран сэтгэмж, хоосон мөрөөдөлд хэт автах хэрэггүй. Хувийн амьдралын асуудлаа өөрийнхөөрөө зөв шийдэх нь хамгийн чухал хэрэгцээ байх бололтой.

Матар: Ялимгүй алдаа ч нэлээд том асуудал үүсгэх шинжтэй. Ийм үед ажил хэргээ аль болох тайван байдлаар шийдвэрлэх хэрэгтэй. Ямар ч хатуу ширүүн дайралт ирж мэдэх тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Шинэ ололт нээлтэд анхаарал хандуулж, өндөр мэргэжлийн хүмүүстэй холбогдох хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Зарим хүмүүс амьдралдаа их нөлөө үзүүлэх шийдвэр гаргах магадлалтай.

Хумх: Өнөөдөр од эрхэс таныг гэрэлтүүлж байна. Таны нэр хүнд өснө. Хэрвээ сонирхолтой зүйлийг санаандгүй олж мэдвэл нэг их гайхаад байх хэрэггүй. Бусдын үгийг сайн сонсох хэрэгтэй. Хэрвээ танд ямар нэг ажил хэргийн санал ирвэл өөрт байгаа мэдээллийн үнэн зөвийг сайн шалгаарай.

Загас: Зорьсондоо хүрэхийн тулд хэрэгтэй зөвлөгөөг сонс. Санхүүгийн асуудлаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь сайн үр дүнд хүргэнэ. Мэдрэмж хүчтэй байх тул зүрх сэтгэлээ мэдэр. Ажлын гол үр дүнд л анхаарал хандуул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02