Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-09-30

12 ордын зурхай /2023.10.01/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Хайр халамж, өгөөмөр сэтгэл энэ өдөр ноёрхоно. Од гарагсийн нөлөөгөөр та өөрийн болон бусад хүний үнэ цэнийн талаар бодно. Тиймээс та бусдыг өрөвдөн энэрч, хамтран ажиллах хандлага ихэснэ. Хайр сэтгэлийн дотносол гэрлэлтэд хүрнэ. Бизнесийн түншлэл ашигтай байна. Энэ өдөр аливаа саад болж байсан асуудлуудаа шийдэхэд таатай. Амралтын төлөвлөгөөндөө хэрэгтэй зүйлээ хийхээр оруул.

Үхэр: Энэ өдөр ажил ихтэй хүмүүст амрах боломж олдохгүй бололтой. Шургуу ажиллах нь ашгийг өсгөх боловч зарим үед хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэй. Ажлын ачааллаа тэнцвэржүүлэх оролдлого үр дүнтэй байж чадахгүй байсан ч оройн цагийг хайртай хүмүүсээ баярлуулахад зориулаарай.

Ихэр: Таны сонирхлыг татсан олон нийтийн үйл ажиллагаанд оролцоорой. Арилжаа наймааны ажил хэрэг сайн явагдана. Гэхдээ сайн төвлөрөхөд муугаар нөлөөлөх хүчин зүйлсийг багасга. Хэрвээ санаа сэтгэл тавгүй байвал хайртай хүмүүстээ өөрийгөө ойлгуулах аргаа эртнээс бэлдээрэй.

Мэлхий: Зарим үйл явдлаас болоод сэтгэл тавгүйрч, санаа зовно. Амралтын өдөр гэр бүлээрээ хамтдаа байх нь сэтгэлээ тайван болгох гайхалтай боломж байна. Ямар ч үед ажил төрлөө дуусгах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Адал явдалтай аялал хөгжилтэй байдлыг дахин авч ирнэ. Бусдыг аялдан дагалдах нь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай.

Арслан: Зарим хүмүүс хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг сайн тооцоолбол бүх зүйл хэвийн явагдах болно. Хэтэрхий их ачаалалтай байгаа бол хувийн амьдрал хэцүү байж магадгүй. Гэвч энэ үед эерэг байдлаар асуудалд хандвал урам зоригийг сэргээх болно. Хамгийн гол нь од эрхсийн тодорхойгүй нөлөөнд тэгтэл автахгүй байх нь чухал үе.

Охин: Хөгжил хөөртэй мөч танд эрч хүч бэлэглэнэ. Хуучны дурсамж сэдрэх нь таныг сайхан үеэ эргэн санахад хүргэнэ. Гэнэтийн учрал хүсээгүй маргааныг үүсгэнэ. Өөрийн бардам сэтгэлээ даран таагүй зүйл тохиохоос өмнө биеэ барь. Эрүүл амьдралын хэв маягаас та эрч хүч, амар тайван байдлыг олж авна. Энэ өдөр аливаа үйлдлээ хэмжээнээс нь хэтрүүлэхээс болгоомжил.

Жинлүүр: Өнөөдөр оюун санаа болон дотоод мэдрэмжээ тайван байлга. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх нөхцөл байдал үүсэх магадлалтай. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Хайртай хүмүүстэйгээ холбоотой асуудалд илүү анхааралтай ханд. Хайртай хүнтэйгээ харьцаагаа сайжруулах нь хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлнө.

Хилэнц: Чухал ажил хэрэгт таагүй нөлөө илрэх өдөр. Бусадтай харилцан тохирсон байсан ч итгэл найдвар багасах болно. Түншлэлийн харилцаа сэтгэл гонсойлгох магадлалтай. Найз нөхөдтэйгөө харьцаа муудах нь сэтгэл санаа тавгүйтэх үндэс болох бололтой. Сэтгэл санаа тогтворгүй болох нь хосуудын харилцан ойлголцолд саад болно.

Нум: Төсөөлөөгүй учрал тохиол зарим хүмүүсийн сэтгэлийг гонсойлгож болзошгүй. Олон нийтийн арга хэмжээ таны хүлээлтэд хүрэхгүй бололтой. Өөрийн ур чадвараа хөгжүүлэх боломж хай. Найз нөхдийнхөө сэтгэлийг зовоосон асуудлыг шийдэхэд чадах чинээгээрээ туслаарай. Хувийн амьдралаа анхаарахгүй бол гэр бүлийн харилцаанд таагүй нөлөө үүснэ. Гаднын нөлөөг ойр дотнын харилцаандаа бүү оруулаарай.

Матар: Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл сэргэнэ. Мөн итгэл найдвар эргэн ирнэ. Танд хэн нэгэн хүн тусалж магадгүй ч эргэлзээ төрнө. Аливааг эргэцүүлэл бодох болон бясалгал хийх нь танд тодорхой ашиг тусаа үзүүлэх болно. Харилцаа холбоо тань хүссэн сэтгэл ханамжийг өгөхгүй байгаа бол зүгээр л ганцаараа байж, өөрийн хүссэнээ хий.

Хумх: Анхаарлаа сайн төвлөрүүл. Таны зохион байгуулах ур чадвар бүгдийг гайхшируулах болно. Дэг журамтай байх нь таны хувьд маш том давуу тал байх болно. Зарим хүмүүс ажилдаа сонирхолтой арга барил ашиглах бололтой. Бизнесийн үйл ажиллагаанд хангалттай ашиг олох боломж харагдана. Гэхдээ тухайн салбарынхаа бизнесийн орчныг сайтар судалж байж шийдвэр гаргаарай.

Загас: Бусдад юуг хэлэх болон юуг илэрхийлэхгүй байх эсэхээ сайн мэдэр. Өөрийн үйл хөдлөлдөө түлхүү анхаарах цаг үе. Хэт их биеэ дайчлах ажилтай байсан хүмүүс сайн амрах хэрэгтэй. Энэ үед сэтгэл санаа тайван бус байх нөхцөл нэлээд илрэх бололтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14