Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-01

12 ордын зурхай /2023.10.02/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Баяр хөөртэй үйл явдал таны амьдралд юу хэрэгтэй байгааг ойлгоход хүргэнэ. Хайрын харилцааг романтик үйлдэл сэтгэл хөдлөм болгоно. Ганц бие хүмүүс өвөрмөц хүмүүст татагдана. Зугаа цэнгэлд яарах хэрэггүй. Архи, согтууруулах ундаанаас хол байх нь таныг буруу зүйл хийхээс хамгаална. Гэр орноо шинэчлэх болон шинэ байр худалдан авах гэж байгаа бол хир их мөнгө шаардагдах, чанартай эсэх зэргийг сайн шалгаарай. Зээл авах гэж байгаа бол хэрхэн төлөх талаар сайтар ярилцаарай.

Үхэр: Боломж гарвал аль болох алдахгүй байхыг хичээ. Энэ өдөр хийх ажил илүү их эрч хүч шаардана. Бусад хүмүүс таны тусламжийг гуйж магадгүй үе. Таны үзэл санааг шалгах сорилтод бэлэн бай. Хувийн муу зуршлаа хаян, өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй.

Ихэр: Өнөөдөр янз бүрийн үйл ажиллагаанд хамрагдах бололтой. Хэрвээ өмнөх ажлаа хамгийн сайнаар хийвэл таныг шагнал хүлээж байна. Залуу хүмүүсийг магтаал сайшаал урам зоригийг нь сэргээнэ. Гэхдээ хий хоосон мөрөөдөл анхаарлыг сарниулна. Сайн ажиллах болон суралцах зорилготой байгаа бол анхаарлаа төвлөрүүлэх сургалтад суугаарай.

Мэлхий: Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд анхаарлаа хандуул. Хүнд шийдвэр гаргахад эр зориг хэрэгтэй болох ч амьдралдаа шинэчлэл хийх гэж буй бол эхлээд сайн бодож төлөвлөх нь зүйтэй. Таны эрч хүчээ зарцуулж байгаа зүйл байгаа оноогүй байх магадлалтай. Ялангуяа үүссэн асуудлын учир шалтгаан тодорхойгүй байх үед. Тийм учраас алдаа гаргаагүй байгаа дээрээ бусад хүмүүсийн үгийг сайн сонс. Харилцан ойлголцол нь эргэн тойронд тааламжтай байдлыг үүсгэнэ.

Арслан: Баяр хөөртэй үйл явдал таны амьдралд юу хэрэгтэй байгааг ойлгоход хүргэнэ. Хайрын харилцааг романтик үйлдэл сэтгэл хөдлөм болгоно. Ганц бие хүмүүс өвөрмөц хүмүүст татагдана. Зугаа цэнгэлд яарах хэрэггүй. Архи, согтууруулах ундаанаас хол байх нь таныг буруу зүйл хийхээс хамгаална. Гэр орноо шинэчлэх болон шинэ байр худалдан авах гэж байгаа бол хир их мөнгө шаардагдах, чанартай эсэх зэргийг сайн шалгаарай. Зээл авах гэж байгаа бол хэрхэн төлөх талаар сайтар ярилцаарай.

Охин: Өнөөдөр ойлгомжгүй байдал давамгайлна. Од эрхсийн зүгээс таны харилцаанд үл ойлголцол үүсэхэд нөлөөлөх бололтой. Тиймээс аливаа чухал уулзалтаа хойшлуул. Гэрээ хэлэлцээр, бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөх асуудал гарна. Таагүй харилцаа таныг эвгүй байдалд оруулах магадлалтай. Ямар үед сэтгэлээр уналгүй, маргаашдаа бэлд.

Жинлүүр: Өнөөдөр олныг хамарсан арга хэмжээнд оролцох бололтой. Өөрийн санал бодлоо бусадтай хуваалцах нь маш чухал үе. Буруу ойлголцол итгэж найдаж байсан зүйлийг тань алга болгох магадлалтай. Эрүүл мэндийн болон хувийн харилцааны асуудал гарч ирнэ. Зарим хүмүүс эмчилгээнд явахаар шийдэж магадгүй.

Хилэнц: Эрч хүчээр байх дүүрэн өдөр. Ямар ч ажлыг дуусгах боломжтой тул таны сэтгэл ханамж өндөр байна. Уулзсан хүмүүстээ таатай мэдрэмж төрүүлэх болно. Таны зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл эрч хүчийг нэмж, амжилтад хүрэхэд дөхөм байх болно. Саад бэрхшээлийг үл тоон, урагшаа тэмүүлэх хэрэгтэй.

Нум: Үр бүтээлтэй өдөр. Урт хугацааны зорилгынхоо төлөө хийх ажлын төсөл үр дүнтэй байна. Хувийн хүсэл эрмэлзэл ч дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ өөрийн хүч чармайлтаа хийж байгаа зүйлдээ бүрэн зориулбал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэх чадвар сайн байна. Харин санхүүтэй холбоотой санаандгүй асуудал гарч болзошгүй. Шинэ зүйлд суралцахыг хүсэж байгаа бол шийдвэр гаргахад таатай үе. Алсын аян замд гарахаар төлөвлөж байгаа хүмүүс бэлтгэлээ ханган, тийзээ захиалах бололтой.

Матар: Ажил хэрэг тийм ч сайнгүй байх аль болох тайван байгаарай. Тодорхой байгаа ажлаа хурдан шийдсэн нь дээр. Хэрвээ итгэл сайн төрөхгүй байгаа бол бусдад төлөвлөгөөгөө яаран дэлгэх хэрэггүй. Итгэлтэй хүмүүсийн хүрээлэлд ч удахгүй зөрчил гарч ирж болно. Зорьсон зорилтоо бүтээх сайхан мэдээ дуулах болно.

Хумх: Таны сэтгэл татам байдал бусад хүмүүст таалагдах болно. Өөрийн ажлыг хуваарийн дагуу сайн хийж гүйцэтгээрэй. Эс тэгвээс чухал уулзалтыг үр ашиггүй болгож магадгүй. Өнөөдөр та алдааг биечлэн гаргаагүй бол битгий өршөөл хүс. Ямар нэг үйлдлийн сөрөг нөлөөг багасгах гэх нь олны дэмжлэгийг авахгүй бололтой.

Загас: Өнөөдөр яаруу сандруу үйлдэл нь алдаа авчирч болзошгүй байна. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайн бод. Таны эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Бусдад өөрийн онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй болно. Таны байр суурь өөрийгөө хүндлүүлэх боломж өгч, урам зориг их сэргэх бололтой. Дасаж сурсан ажлаа үргэлжлүүлэн хий.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14