Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-03

12 ордын зурхай /2023.10.04/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өөрийн зорилгоо нэн тэргүүнд тавь. Ажлаа хурдан зохицуулах юм бол гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг завтай болно. Хэрвээ хайрын харилцаанд асуудал байгаа бол аливаа маргаан нь байдлыг улам хүндрүүлж магадгүй тул биеэ сайн барь. Өнөөдөр хүн болгон л тантай хамт байхыг хүсэж байгаа мэт санагдана. Гэхдээ нэгэнт авч хэлэлцэж байгаа асуудлаа нэг мөр дуусгахгүй бол нэгээс нөгөө рүү гүйсээр чухал ажлаа дуусгаж чадахгүй байх бололтой.

Үхэр: Хувийн төлөвлөгөөгөө хамгийн эхэнд хэрэгжүүлэх бодлогыг баримтлах нь зөв. Энэ үед тууштай байснаар зарим зүйлийг хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгоно. Илүү болгоомжтой байж, үл таних хүмүүсийн таагүй нөлөөг өөртөө шингээхээс урьдчилан сэргийл. Их завгүй байсан ч гэр бүлдээ зориулах цагийг зохицуулах юм бол хайрын харилцаа улам гүнзгийрнэ.

Ихэр: Ихэнх үйл ажиллагаа хэвийн байсан ч та яарах бололтой. Зарим үед түр амсхийж байх хэрэгтэй. Энэ үед өмнөх ажлаа сайн төлөвлөж сур. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг оролдлоо гээд таны санаагаар бүх зүйл болох нь юу л бол. Ахуй амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их мөнгө олох хэрэгтэй ч зөвхөн амиа бодож болохгүй. Магадгүй мөнгөнөөс илүү сайхан харилцаа холбоо хожим хэрэг болж мэднэ.

Мэлхий: Хэцүү асуудлын гарцыг санаандгүй байдлаар олж авах магадлалтай. Тийм учраас бусдыг анхааралтай сонсож, үйл явдлыг сайн ажигла. Хамт олонтойгоо хэтэрхий чанга бүү харьцаарай. Бусдын сонголт болон шийдвэрийг хүндэл. Хувийн амьдралдаа өсөлт хөгжилтийг бий болго. Шаардлагагүй зардлаа хасах нь санхүүгийн байдалд тааламжтай нөлөөлөх үе байна. Хайр сэтгэлийн харилцаагаа бэхжүүлэх арга хэмжээ бодох хэрэгтэй.

Арслан: Идэвхтэй ажиллаж, их завгүй байна. Энэ үед зарим үйл явдал таны эрч хүчийг барах болно. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрэх талаар сайн тооцоолох үе. Хүмүүсийн өмнө биеэ хэрхэн авч явах талаар бодолтой байж, тухайн нөхцөл байдлаа сайн мэдэр. Олон нийтийн арга хэмжээ таны хувьд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх сайхан боломж байж мэднэ.

Охин: Эрч хүчтэй хүмүүс өөрийн нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Зорилгодоо хүрэх чухал алхмыг зоригтой хий. Хэрвээ таны санхүүгийн байдал зайлшгүй хэрэгцээг хангахгүй байгаа бол илүү хямд үнэтэй эд зүйл хайхаас өөр гарц олох хэрэгтэй. Хэцүү байсан ч өрөө өгөх нь аз авч ирж мэднэ. Бусдын итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал. Идэвх санаачилгатай байвал хайрын харилцаа амжилттай байж магадгүй.

Жинлүүр: Үүссэн нөхцөл байдал амархан өөрчлөгдөх өдөр. Олны анхааралд өртөх гэж оролдохгүйгээр амьдралын идэвхээ бууруул. Өөрийн оюун санаа болон зөн мэдрэмжээ цэгцлэх нь өлзийтэй үе. Харин урлагийн хүмүүс амархан сэтгэл санаагаар унаж мэднэ. Ашиг сонирхлоо зөв ойлгуулахыг хичээ. Нөлөө бүхий хүнтэй харьцах таатай байх болно.

Хилэнц: Од эрхсийн нөлөө таны хувийн авьяасыг тодотгож байна. Далайцтай ажил барьж авсан хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автахгүй байхад анхаар. Өдөр тутмын ажил хэрэгтээ хатуу чанга байх бололтой. Зарим зүйл дээр үзэл бодлоо хүчтэй хамгаалж байх нь зөв ч амьдралын наана цаадах асуудлуудыг ойлгож мэдэрч байх нь ч чухал. Хүн бүрийг өөрийн хүссэнээр жолоодох гэх хэрэггүй.

Нум: Таны бусдыг байлдан дагуулах чадвар сайн байна. Хамтын үйл ажиллагаа амжилтад хүрэх түлхүүр байна. Зарим хүмүүс албан тушаал дэвших магадлалтай. Од эрхэс таны шийдвэрт чухал нөлөө үзүүлнэ. Харин зарим шийдвэр нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлсэн бол зүй зохистой болгож буцаан байранд нь оруулахад багагүй эрч хүч хэрэгтэй болно. Зарим ажил хэрэг тийм ч сайн биш байвал өөр зүйлд анхаарал хандуулж чаддаг байх хэрэгтэй.

Матар: Өөрчлөлт хийх нь таны зорилгодоо хүрэхийн тулд хийх чухал алхам байх болно. Дайчин шургуу ажиллах шаардлагатай болно. Өөртөө тохирох хэмжээнд азаа үзэхэд буруудахгүй байх. Олон янзын хүмүүстэй харилцаанд орох шаардлага гарна. Хэцүү өрсөлдөгч нартайгаа болгоомжтой харьц. Хэн нэгэн танаас илүү байвал бүү цухалд. Алдаан дээрээсээ суралцаарай.

Хумх: Энэ өдөр таны амьдралд таатай нөлөө үзүүлэх үйл явдал болно. Ойр дотнын найз нөхөд үргэлж хамт байх болно. Урьдын сайхан дурсамж сэргэнэ. Зарим эргэлзээтэй үйл явдал ч магадгүй аз авчирна. Ажил, амралтыг зэрэгцүүлэн зохицуулахад тааламжтай өдөр. Эргэн тойрондоо амар амгалан орчин бүрдүүлэх нь танд амьдралын амтыг мэдрүүлнэ.

Загас: Бусдыг өөртөө татах эерэг байдал нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан цалин хөлсөө нэмэгдүүлэх болон албан тушаал дэвших төлөвлөгөөндөө санал тавь. Таны төсөөлж байснаас илүү их боломж гарах болно. Ажил хэрэгч хүмүүс сонирхолтой санал хүлээн авах төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14