Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-04

12 ордын зурхай /2023.10.04/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өөрийн мөрөөдлөө хий хоосон болгох хэрэггүй. Учир нь зарим хүсэл тэмүүлэл хожим нь бодит болох зүйлийг зөгнөдөг. Болгоомжгүй үгнээс болж үр дүнгүй байдалд хүрч мэднэ. Тиймээс мэдрэмжтэй бөгөөд ухаалаг байх хэрэгтэй. Ирээдүйн төлөвлөгөөндөө зориулж одоогоос мөнгө төсөвлө. Эрүүл мэндийнхээ төлөө эрч хүчээ зөв зарцуулаарай. Учир нь зарим төдий л ач холбогдолгүй зүйлийн араас хөөцөлдөх хандлага илрэх магадлалтай.

Үхэр: Тайван өдөр. Хов жив болон уйтгар гунигаас зайлсхий. Энэ өдөр өмнөх ажлаа гүйцэд хийн, өөрийн хэв маягаа хөгжүүл. Ажил хэрэг сайн байж, хөрөнгө орлого өснө. Нийгмийн харилцааг зохицуулахад төвөгтэй байх тул эрч хүчтэй байх хэрэгтэй. Ирээдүйдээ хэрэгтэй туршлага чадварыг олж авна. Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх бүхий л боломжийг сайн ашиглаарай.

Ихэр: Холимог хандлагатай өдөр. Хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд мэргэжлийн түвшинд өөрийгөө харуул. Ойрын үед үүссэн саад бэрхшээлийг шийдэх юм бол нөхцөл байдлыг сайн тал руу нь өөрчлөх боломж олдоно. Гэвч зарим хүмүүсийн үйлдэл сэтгэлийг тань гонсойлгох магадлалтай. Үл ойлголцлыг хувийн санаачилгаар зогсоохгүй бол улам даамжирна.

Мэлхий: Ахуй амьдрал хэвийн үргэлжлэх боловч ихэнх хүмүүс сэтгэлээр унаж магадгүй. Үзэл бодлоо хэн ч сонсохгүй байсан ч бүү эргэлзээрэй. Шаардлагагүй зүйлд санаа зовох нь таныг ажлаас чинь хөндийрүүлэх болно. Амьдралын хэмнэлээ аль болох зөв байлгахыг хичээ. Анхаарлаа төвлөрүүлэх дасгал хий. Гэхдээ бүх зүйлийг хяналтдаа авах гэж хичээвэл илүү их асуудлыг үүсгэх болно.

Арслан: Зорилготой өдөр. Өөрийн амьдрах орчинд анхаарал тавь. Амьдралаасаа хэрэгцээгүй зүйлсээ ялгаж сал. Аз жаргалтай байхад хэрэгтэй зүйлийг амьдралдаа нэмснээр та хаашаа явах гэж байгаагаа олж мэдэх болно. Ийм үйл явц хэцүү байх боловч чадах хэрэгтэй үе. Алсын зорилго таны жолоодлого болно. Хэрвээ зөв чиглэлээ олохгүй бол төөрөгдөл үргэлжлэх болно.

Охин: Эрч хүчтэй өдөр. Аливаа эргэлзээгээ даван туулах нь бүхий л үйл ажиллагаанд амжилт авчирна. Өнөөдөр ээдрээтэй нөхцөл байдлаас ч та нэр төртэй гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо бай. Ажил хэргийн түншлэл үр дүнтэй байх болно.

Жинлүүр: Бие болон сэтгэлээ тайвшруулахын тулд бясалгал хийвэл сайн. Өөртөө итгэлтэй тайван байвал ямар ч таагүй үйл явдал танд нөлөөлөхгүй байж чадна. Эргэн тойронд байгаа хүмүүсийн нөлөөнд автахгүй байвал зөв зүйл хийх болно. Энэ үед нь гол шийдвэртээ хөндлөнгийн нөлөөг оруулахгүй байхыг хичээ. Өөрийн сонголтдоо хүндэтгэлтэй хандаарай.

Хилэнц: Болгоомжтой байх өдөр. Үүссэн нөхцөл байдлыг сайн ойлгож ухаарахыг хүсэж байгаа бол олны дунд байж, хүмүүсийн үг үйлдлийг судал. Хий хоосон хэлж ярих хийж бүтээх хоорондоо өөр шүү. Зайлшгүй хийх өөрчлөлтийг мэдрэх юм бол бусдыг татах чадвар сэргэнэ. Хэрвээ нэрэлхүү зан, амиа бодсон хандлага гаргадаг бол засах гэж оролдоорой. Гэхдээ өөрийн яг ямар үйлдлээ буруу байгааг олж мэдээрэй.

Нум: Нөхцөл байдал таны таамаглаж байсан шиг байхгүй гэдгийг сана. Эргэлзээтэй уур амьсгал таныг хүрээлж байна. Хэрвээ эвгүй байдалд орсон бол бусдаас нууна гэдэг таны хийж чаддаг зүйл биш учраас байдлыг үнэнээр нь хэлсэн дээр. Сайн найз нөхдийн цаад мөн чанар танигдах үе. Бусдын өмнөөс үүрэг хариуцлага үүрэх гэж бүү яар.

Матар: Аз жаргалтай өдөр. Өөртөө ч бусдад ч хэрэгцээтэй өөрчлөлтийг хийгээрэй. Хөрөнгө оруулалт амжилт олох магадлалтай байна. Харин хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөө тодорхойгүй шалтгаанаар зогсонги байдалд орсон та итгэл найдвараа хадгал. Хэрвээ мэдрэмжтэй байж чадвал бүхнийг зүй ёсоор амжуулж чадна.

Матар: Энэ өдрийн ихэнх цагийг амар тайван өнгөрөөхөд таны мэдрэмж тус болно. Хэрвээ та өөрчлөлт хийхээр шийдсэн бол амьдралаа ахиад эхэлж буй мэт санагдана. Өнөөдөр уран бүтээлч хүмүүс онгодтой байгаадаа баярлах хэрэгтэй. Од эрхсийн тусламжтайгаар шинэ бүтээл зохиох онгодтой байна. Таны хүчтэй сэтгэл хөдлөл романтик харилцаанд ялагч болоход тусална. Хэн нэгэнд амлалт өгөхөд амархан байж магадгүй.

Загас: Эерэг өдөр. Гэхдээ таны ажил бүрэн төгс, өө сэвгүй байсан ч зөрчил гарч магадгүй. Бусад хүмүүсийн хэл амыг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Ажлын өөрчлөлт танд хүндрэл учруулна. Бусдын сэтгэлийг татах зан чанараа эргэн тойрондоо түгээж чадвал хүмүүс таныг тойрон хүрээлэх нь лавтай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14