Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-06

12 ордын зурхай /2023.10.07/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр хувийн ажил хэргээ амжуулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс эрүүл мэндээ бэхжүүлэхэд санаа тавих нь өлзийтэй. Гэртээ засвар хийсэн хүмүүс шинэ тавилга худалдан авах бололтой. Зарим санамсаргүй үйл явдлаас болж хайрын харилцаа муудаж болзошгүй. Хайртай хүнтэйгээ намуухан тайван орчинд ярилцахыг хичээ. Ганц бие хүмүүс санаа нийлсэн хүнтэйгээ учрах боломж гарна.

Үхэр: Танилын хүрээлэл тэлэх өдөр. Сонирхолтой бөгөөд ирээдүйтэй санагдсан бүлэглэлд элсэн боломжийг ашигла. Хэн нэгэн танд сонирхолтой санал тавих магадлалтай. Чухал үүрэг даалгавар хүлээн авах юм бол нарийвчлан шалгах хэрэгтэй болно. Яарч сандралгүй ажиллах нь өдрийн турш амар тайван байдлыг мэдрэхэд тусална.

Ихэр: Таны эргэн тойронд зөрчилдөөн байгаа бол бүгдийг цуглуулж, сайн ярилцах боломж олго. Бизнесийн асуудлыг шийдэхийн тулд зөвшилцөлгүйгээр амжилт ирэхгүй. Хамтын ажиллагаанд гарсан асуудлыг хуулийн дагуу шийдэх хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөгөө авах нь таны ашиг сонирхлыг хамгаалж чадна. Бусдын эрх ашгийг ч бас харилцан хүндлэх цаг үе.

Мэлхий: Ойр дотнын хүмүүсээ сонголт хийхэд тус дэм үзүүлэх шаардлагатай болно. Хайртай хүмүүсийнхээ төлөө цаг зав гаргах хэрэгтэй. Санасандаа хүрэхгvй байгаа бол урам зориг хайрлаарай. Удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Ажлын байрандаа юу хийж чаддагаа харуулна. Чөлөөт цагаа хөгжилтэй бөгөөд зөв өнгөрөө. Хөнгөн зугаа цэнгэлээс хол байхгүй бол алдаа хийж болзошгүй. Зугаацаж наргисан ч хэтрүүлэхгүй байхыг хичээ.

Арслан: Хэрэгжүүлж буй төсөлдөө өөрийн хувийн ур чадвараа ашигла. Уран бүтээлч сэтгэлгээ тань хүсдэг зүйлээ хийх урам зоригийг өгнө. Энэ үед хайрын харилцаагаа романтик болгоход анхаар. Ямар ч нөхцөл байдалд орсон хууль бус, хуурмаг үйл ажиллагаанд орооцолдох хэрэггүй.

Охин: Хайрын харилцаанд гарсан ээдрээтэй асуудлаа шийдэж чадна. Танд хэлэх гэсэн зүйлээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байгаа бол захиа бичиж болно. Хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхээр төлөвлө. Өвөрмөц бөгөөд халуун дулаан орчин бүгдэд таалагдах болно. Залуу хосууд ирээдүйн амьдралаа төлөвлөх бололтой.

Жинлүүр: Од эрхэс танд идэвхтэй амьдралын хэмнэлтэй байхыг зөвлөж байна. Гэхдээ хөгжил хөөртэй байх боловч аливааг хэтрүүлбэл сөрөг үр дүнд хүрэх магадлалтай. Хэн нэгэнтэй яриа тохиролцоо хийх гэж буй бол дараа нь үл ойлголцол үүсгэхгүйн тулд бичиг баримтаар нотолгоо гаргаарай. Тусламж хэрэгтэй найз нөхдөдөө өөрийн боломжоор дэм өгөх хэрэгтэй. Эрсдэлтэй үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжгүй байна.

Хилэнц: Амралтын өдрөө тайван орчинд өнгөрөөхийг хичээ. Ихэнх хүмүүс өнөөдөр гэрээсээ гарах хүсэлгүй байна. Гэхдээ онгон байгальд зугаалж, агаар салхинд гарах нь эрүүл мэндэд илүү хэрэгтэй байж магадгүй. Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслахгүй бол биеийн дархлаа тийм ч сайнгүй байгаа тул өвдөж болзошгүй үе. Зарим хүмүүс ойр дотнын хүнээсээ юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байдалд орно.

Нум: Олон ажил амжуулах хэрэгтэй болох ч амжилт ирнэ. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаарал тавь. Цэвэр агаарт ойр ойрхон амар. Завгүй ажилтай байгаа хүмүүсийн хайр дурлалын харилцаанд асуудал гарч магадгүй. Таны хувьд чухал хүн ойлгомжгүй санагдах болно. Ганц бие хүмүүсийн хувьд хэт ихийг мөрөөдөх бололтой. Тэвчээр гарган бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Матар: Ажлын үр дүнгээ илүү хянаж шалгах шаардлага гарна. Таны бодол санаа бусдад буруугаар ойлгогдоно. Хувийн болон албаны ажлаа тэнцвэржүүлэх нь танд хэцүү мэт санагдана. Гэр бүлд ямар нэг асуудал тулгарч магадгүй. Энэ үед ойлгомжгүй нөхцөл байдал таныг бухимдуулна. Өөрийн зөв гэж бодож байсан зүйлээ л хий. Баримталдаг зарчимдаа үнэнч байх юм бол гарах үр дүн танд таалагдана.

Хумх: Амьдралын эрч буурах юм бол эргэн тойронд таагүй болж ирнэ. Алдаа гарах, үл ойлголцол үүсэх зэрэг байдал тохиож болзошгүй. Таны санааг амраах үйл явдал санаснаар өрнөж өгөхгүй. Хувийн авьяас чадвараа ашиглах, өөрийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгтэй.

Загас: Ганцаардмал байдал таны санааг зовоож байгаа бол энэ байдлаас хэрхэн гарах талаар арга бодож олоорой. Нөхөрсөг дотно харилцаа таныг энэ бүхнээс ангижруулна. Гэхдээ ямар ч харилцаанд сайн муу асуудлаа ярилцах тохиромжтой мөчийг хүлээх хэрэгтэй байх. Хосууд үнэхээр хамтран амьдрах хүсэлтэй байгаа эсэхээ олж мэдэх нь чухал байна. Хайрын харилцаанд гарсан асуудлыг аль болох сайн ярилцаж шийдэх нь үр дүнтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14