Хонь: Таны өөртөө итгэлтэй байдал болон өөдрөг сэтгэлгээ амжилтад хүргэнэ. Ямар ч үед эерэг нөлөөг зөв хүлээн авах юм бол бүх зүйл таны талд үйлчилнэ. Шинэ байр худалдан авах гэж байгаа хүмүүс санхүүгийн хувьд боломжийн сонголттой байр олох бололтой. Харин хөрөнгө оруулалт хийх гэж буй бизнес эрхлэгч нар тодорхойгүй мэдээллийг сайтар нягталж шалгаарай.
Үхэр: Өөртөө хэт бардах юм бол олдсон боломжийг алдах тул анхааралтай байгаарай. Илүү бүтээлч зүйлээ хийхээр төлөвлөх юм бол чөлөөтэй сэтгэх болно. Таны ур чадвар олон хүнийг байлдан дагуулна. Хэрэв олдсон боломжийг зөв ашиглах юм бол сонирхолтой ажлын санал ирж магадгүй. Гэр бүлийн хэрэг явдал таны оролцоог шаардана.
Ихэр: Таны амьдралд сайн нөлөө ирэх өдөр. Энэ үед амар тайван орчин эерэг хандлагыг түгээнэ. Таны гаргасан ухаалаг санаачилга амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлнэ. Нээлттэй бөгөөд санаачилгатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох зэргээс таашаал авах нь танд яг одоо хэрэгтэй байгаа зүйл байх болно.
Мэлхий: Эерэг хандлагатай өдөр. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй болно. Ямар нэг үйл ажиллагаанд оролцох гэж байгаа бол шинэлэг хандлагыг бодож олоорой. Бусдад тохиолдох зүйлийг зөв чиглүүлэх үүрэг оногдож магадгүй. Шинэлэг санаа танд сонирхолтой боломжийг нээж өгнө. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй.
Арслан: Хэт ачаалалтай хэмнэл таны тэвчээрийг барах ба дотоод мэдрэмжийг орхигдуулна. Түр зуур ажлаас холдох ёстой ба өөрийн нөхцөл байдлыг бодитоор үнэл. Эрүүлээр сэтгэвэл хамгийн сайн үр дүнд хүрэх болно.Өнөөдөр хангалттай амарч, эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Амин дэм болон уламжлалт эмчилгээ танд сайнаар туслах болно. Та өөрийн санал бодлоо хуваалцах бол итгэлтэй хүмүүстэй л ярилц. Зарим хүмүүсийн хайхрамжгүй байдал алдаа болж магадгүй.
Охин: Анхааралтай байх өдөр. Ихэнх хүмүүст одоогийн амьдралын хэв маяг нь хэцүү юм шиг санагдах байх. Онцгой зорилгоо биелүүлэх боломж азаар ирэхгүй ч итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө хойш тавих хэрэггүй. Одоогийн мөнгөний боломжоо дахин хянаж үзэх шаардлагатай тул санхүүгийн нөөцөө хэтрүүлэн үрэхгүй байх нь чухал. Хөрөнгө орлого болон банкны зээлээ байнга хянаж байх нь орлого зарлагаа зохицуулах сайн арга зам байх болно.
Жинлүүр: Завгүй өдөр. Гадуур дотуур гүйх ажил их байх тул сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Хэрвээ зохицуулах олон ажилтай бол хамгийн чухлаас нь түрүүлж эхлээрэй. Зарим жижиг асуудлыг түр хойшлуулснаар яаралтай дуусгах ажил дээрээ анхаарлаа хандуулах цаг гарах болно. Олон нийтийн газар хувийн эд зүйлсээ сайтар хамгаалж яваарай.
Хилэнц: Сэтгэл хангалуун байхыг хичээ. Ихэнх хүмүүс илүү ухаалаг байна. Өөрийн ур чадвартаа итгэлтэй байж, бусадтай хуваалц. Баяр хөөртэй байхын тулд эрч хүчээ чөлөөтэй байлган, амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Өнгөрүүлсэн амьдралаа дүгнэж цэгнэн, ирээдүйн зорилгоо төлөвлө. Хувийн асуудлаа цэгцэлж амжуулахад таатай үе.
Нум: Хэн нэгэн таны итгэлийг алдах юм бол санаагаар унах бололтой. Ойр дотнын хүн нууцыг чинь задраасан бол битгий сэтгэлээр унаарай. Ойлгомжгүй харилцаатай байсан хайр дурлалын холбоо тийм ч хол явахгүй. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлын учрыг хурдан ол. Олны дундаас гарах шийдвэр дээр өөрийн үзэл санааг баримтал.
Матар: Итгэл төрөх өдөр. Зөв үзэл бодол нь амжилтын түлхүүр тул хүсэл мөрөөдлөөсөө бүү ухар. Зөв шийдвэрийг гэнэт гаргадаг чадвар таны цаг мөнгийг хэмнэж болох юм. Төлөвлөсөн бүхэн өөрчлөгдсөн үед өөрийн зөн совиндоо итгэхээс өөр аргагүй байдалд орно. Зарим үед зоримог шийдвэр танд давуу талыг эргүүлэн авчирна. Хамтрагчийнхаа логик болон хэвийн мэдрэхүйг нь сонирхож үз. Тэгвэл та бүхэн асуудлын талаар өөрийн бодлоор гэхээсээ илүүтэй оновчтойгоор ярилцах боломжтой болно.
Хумх: Хайр сэтгэлийн асуудлаа сайнаар шийдэх нь урам зориг өгнө. Өөрийн амьдралаа хамгаалахын тулд зарим зүйлийг нууц байлга. Худалдаа наймаа хийх хүмүүс зарим асуудлыг сайн бодож шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ шударга бус үйл ажиллагаа өмнө тань байгаа бол үйл явдал санаснаас илүү төвөгтэй байж болно. Шийдвэр гаргахаасаа өмнө ойр дотнын хүмүүстэйгээ шударгаар ярилц.
Загас: Ихэнх хүмүүст санаандгүй асуудлууд гарч ирнэ. Хэвшил болсон таагүй зуршлаасаа татгалзах хэцүү байх болно. Өөрийгөө цэвэрлэн, шинэ хүсэл эрмэлзлээр зүрх сэтгэлээ дүүргээрэй. Зөв хооллолт нь эрүүл байхын хамгийн гол үзүүлэлт гэдгийг анхаар. Энэ өдөр хүнд хүчир ажил хийхээ түр хойшлуул. Учир нь таны бие махбод үүнд бэлэн бус байна.