Хонь: Бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг нягтал. Эргэн тойрныхоо аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Төсөөлөн бодох чадвар сайн байгаа тул бүх зүйлийг тооцоолох боломжтой. Хэл амнаас зайлсхийж, бусдын нөлөөнд автах болон олны анхаарлыг татахаас хол бай. Таны бизнесийн ажил хэрэгт тустай мэдээллийг олж мэднэ. Гэхдээ ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд битгий оролцоорой.
Үхэр: Таны төлөвлөгөөнүүд болж буй үйл явдалтай зөрчилдөнө. Хэрвээ та үүнийг шийдэхгүй бол ажлын ачаалал их болно. Нэрэлхүү эсвэл бардам зандаа хэт автаад хэрэггүй. Илүү цагаар ажиллах шаардлага гарсан ч өөртөө тав тухтай орчныг бүрдүүл. Жижиг сажиг үүрэг даалгавруудыг бусдаар хийлгэ. Дотоод эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй.
Ихэр: Хэрэв зорилгодоо хүрэхийг хүсвэл өөртөө итгэ. Харилцааны бүхий л хэлбэрийн хослуулан ашиглах өдөр. Ирээдүйн төлөвлөгөө хэрэгжих нь бодож байснаас хэцүү байж болно. Гэхдээ ажил хэрэгт шинэ техник технологид найдах нь илүү үр дүнтэй байна. Зарим ур чадвар ч ажлаа хурдан дуусгахад тусална. Таны сэтгэл хөдлөл ажлын нөхцөл байдлаас болж дээд зэргээр илэрч магадгүй.
Мэлхий: Ямар ч зүйл таагүй нөлөөлөхгүй тул сэтгэл дүүрэн жаргалтай байх болно. Өнөөдрийн гаргаж буй шийдвэр алсын зорилгоо биелүүлэх боломжийг олгох болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч төрөлхийн хэрсүү ухаан илүү тулгуур болно. Болоод өнгөрсөн жижиг асуудал таны нүүрэнд тодрох инээмсэглэлийг арилгах шалтгаан болох ёсгүй. Гэхдээ бусад хүмүүсийн их ач холбогдол өгч байгаа зүйлийг анзаарахгүй байхаас сэрэмжил.
Арслан: Удаан төлөвлөсөн эд зүйлээ худалдан авахад тохиромжтой цаг үе. Шинэ дэглэмээр өөрийн амьдралын хэмнэлээ сайжруулахад санаа тавь. Зарим өвчин эмгэгийг зөв хооллолт, дасгал сургуулилтаар эмчлэх боломжтой үе. Шинэ амьдрах орчин хэрэгтэй. Өөрийгөө аз жаргалтай болгох арга замыг үргэлж эрж хайгаарай.
Охин: Өдрийн ихэнх хугацаанд та хэтэрхий яарсан байдалтай байж магадгүй. Гэхдээ бусдын асуудалд оролцохоос зайлсхий. Ямар нэг асуудал авчрах дэмий зүйлд цагаа зарах хэрэггүй. Гэр бүлийн үүрэг хариуцлага таны цаг завыг хязгаарлаж буй мэт санагдана. Хайртай хүмүүстэйгээ илэн далангүй ярилц. Өөртөө чөлөөт цаг гарга. Ажил болон хувийн амьдралын хоорондох тэнцвэрийг хадгал.
Жинлүүр: Таныг таагүй байдалд оруулах үйл ажиллагаанаас зайлсхий. Бүх зүйл дээр бусдыг сэтгэл хангалуун байлгахыг хичээх хэрэггүй. Бие даасан байдал болон хайрын харилцаанаасаа ямар нэг ялгааг олж харахын тулд хянамгай хандаарай. Харилцаанаас үүссэн хүндрэлийн шалтгаан анзаарагдахгүй байж болзошгүй. Хэрвээ хамтрагч нарын хооронд үл ойлголцол гүнзгийрвэл мэргэжлийн сэтгэл зүйч дээр очоод үзээрэй.
Хилэнц: Эрч хүч өндөр байна. Ажил хэрэгт дэвшил гаргана. Ялангуяа хамтын ажиллагаа сайн байгаа бол төлөвлөсөн үйл хэрэг ахицтай байна. Бусдын тус дэм танд ашигтайгаар тусах болно. Харин та юу хийж байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Мөн бусдаас юу хүсэж байгаагаа ч сайн ойлгуулах нь чухал. Эерэг харилцаа таныг урагш алхахад тусална.
Нум: Алсаас гэнэтийн мэдээ ирж болзошгүй. Сонирхолтой санал эрсдэл дагуулж мэднэ. Аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө итгэж явдаг хүн болон хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Сонор сэрэмжтэй байх нь хууль зөрчих асуудлаас сэргийлэхэд хэрэг болно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах эсвэл яриа хэлэлцээр хийх зэрэгт болгоомжтой ханд.
Матар: Өөрийн ажил хэргээ бусдын үгээр бүү өөрчил. Төлөвлөгөөгөө баримтлах нь зөв шийдвэр гаргах арга замыг хялбар болгох болно. Таны амьдралд шийдвэрлэх хэрэгтэй асуудал гарч ирнэ. Шинэ санаа бодож олох хэрэгтэй болно. Ажилладаг салбартаа амжилт гаргах боломжийг бүү алдаарай.
Хумх: Асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхгүй бол ар араасаа үргэлжлэх бололтой. Чухал ажлаа л барьж ав. Таны шийдвэр буруу байвал болж байсан бүхнийг эргүүлчих бололтой. Өөрөөс хамаарч болох бүхнийг хийсэн гэдэгтэй итгэлтэй бай. Найз нөхөд асуудал гарч ирэх юм бол туслах бололтой. Хэнтэй ч харилцаагаа битгий тасал. Асуудлыг нь хамтран шийдвэрлэ.
Загас: Шинэ өөрчлөлт болон сонирхолтой ажил хайж байгаа бол эргэн тойрны хүмүүстээ үнэнээ хэл. Энэ үед илүү шударга байвал таны үзэл бодол илүү тодорхой байх болно. Өнөөдөр үнэнийг мэдрэхгүй байж болох ч хожим таны талд шийдвэр гарна. Зарим төвөгтэй ажлыг дуусгахын тулд нэмэлт цагаар ажиллах хэрэгтэй бололтой. Залуу хүмүүс илүү тууштай байх нь амьдралд тань нэмэр болно гэдгийг санаарай.