Хонь: Сайн хандлагатай өдөр. Шинэ ажил хэрэг эхлэхэд таатай үе. Мөн өмнө нь эхэлсэн ажлаа дуусгах, орон байраа засаж тохижуулах зэрэгт ч таатай. Хамт олныхоо дунд арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонсоорой. Санамсаргүй байдлаар олж авсан мэдээлэл хожим хэрэг болох магадлалтай.
Үхэр: Жижиг асуудал ч энэ өдрийг бүрхэг болгох магадлалтай. Гэхдээ энэ нь сэтгэл хөдлөл хүчтэй илрэх шалтгаан байх ёсгүй. Тэвчээртэй бай. Хөрөнгө мөнгөний бэрхшээл гарах боловч өр зээлээ нэмэхээсээ илүү боломж чадлынхаа хэмжээнд байх хэрэгтэй. Бусдын сэтгэлд нийцэх гэж тансаг амьдралын хэв маягийг дагах хэрэггүй. Ганц бие эрчүүд хүчтэй дурласнаар бүх л бодлыг хайр эзэмдэн, тэвчихэд хэцүү байх магадлалтай. Гэхдээ зуурдын учралын араас бүх эрч хүчээ зарцуулахаас зайлсхий.
Ихэр: Өнөөдөр та бусдын анхаарлыг татна. Нөхцөл байдал таны нэр хүндийг өсгөж сэтгэл хангалуун байх болно. Авьяас билигтэй хүмүүс илүү бүтээлч байна. Мэдлэгийн хүрээгээ тэлж, мэргэжлийн судалгаа хий. Ихэнх хүний зөн совин нэмэгдэнэ. Хайр дурлалын хувьд ганц бие залуус зүрх сэтгэлийн эзнээ хайхад тохиромжтой үе.
Мэлхий: Тэвчээртэй байх өдөр. Танд саад бэрхшээл тохиолдох боловч онцлог зан чанараар хялбархан даван туулна. Энэ нь танд болоод ойр дотнын хүмүүст эерэг энерги авчирна. Бусдын буруу үйлдлийг тэвчээртэй хүлээн авахыг хичээ. Амьдралын буруу хэрэгцээгээ боломжоороо багасгаарай. Хэрэв ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна.
Арслан: Хувийн амьдралд эргэлт гарч хайр дурлалын харилцаанд өөрчлөлт орно. Бусдаас хамааралтай байхыг хүсэхгүй байгаа хүмүүс өвөрмөц хүрээлэлд орохыг хичээнэ. Харин хэчнээн хичээсэн ч нэг л болж өгөхгүй үе байдаг. Ийм үед та зорьсондоо хүрэхийн тулд илүү их хичээх хэрэгтэй болох бололтой. Харин бусдын өгсөн буруу мэдээллийг сайтар шалгахыг мартаж болохгүй.
Охин: Зарим хүмүүсийн сэтгэл санаа хямрах бололтой. Энэ нь хайрын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хайртай хүнтэйгээ илэн далангүй харилцан ярилцсанаар эв найр, эерэг зөвшилцлийг эргүүлэн авчирч чадна. Ажил хэрэгч хүмүүс санхүүгийн амжилтынхаа үндсийг тавьж чадна. Гадаад түншлэлийн яриа хэлэлцээр нэг шат ахих болно
Жинлүүр: Энэ өдөр танд нам гүм орчин хэрэгтэй бололтой. Та өөрийгөө ойлгохын тулд хэсэг зуур бясалгах хийж ч болно. Эрүүл мэндээ хайрлахын тулд ажил албатай холбоотой хүнд асуудлаас түр анхаарлаа холдуулах хэрэгтэй байна. Хувийн амьдралын хүндрэлтэй асуудлууд дээр ч илүү тайван хандаарай. Зөв шийдвэр гаргахын тулд тодорхой төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Хилэнц: Хүмүүст өөрийн зовлонг бүү хамаатуул. Цагийг нэгэн хэвийн өнгөрүүлэхийн оронд сонирхолтой үйл явдлын гэрч болохыг хичээ. Өвөрмөц орчны уур амьсгал танд эергээр нөлөөлөх болно. Амьдралд тань шинэ хандлагыг өгөх боломжийг олж хараарай.
Нум: Бүтээлч сэтгэлгээ давамгайлна. Санхүүгийн үр өгөөжөө ихэсгэхийн тулд боломж бүрийг ашиглах хэрэгцээ гарна. Мөнгөө их үрэхгүй ч хөгжилтэй байх арга танд олдоно. Хувиа хичээсэн биш гэдгээ мэдүүлэхийн тулд бусдын хүсэл сонирхлыг хүндэл. Олныг хамарсан нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Илүү эрч хүчтэй байхын тулд сайн унтаж амар.
Матар: Таны ажил амьдралд гарч байгаа асуудлууд бусдын нөлөөнд эмзэг ханддагтай холбоотой байж мэднэ. Өөртөө итгэлгүй зан тогтворгүй харагдуулж байна. Иймээс өөрийн дотоод айдас болон сэтгэл хөдлөлөө хянахын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь чухал. Мэдлэг чадвартай хүний туслалцаа таны амьдралд үр дүнгээ өгнө.
Хумх: Урам зоригтой хүмүүс эхэлсэн ажилдаа бүтээлч хандана. Хамтын үйл ажиллагаа үр ашигтай байдалд хүргэнэ. Өнөөдөр завгүй байж өөрийн дуртай ажлаараа оролд. Хэрвээ бизнесээ өргөжүүлэхийг хүсэж байгаа бол бусдын дэмжлэгийг авах хэрэгтэй. Шаардлагатай бол хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөгөө дахин засварлан шинэчил. Хуучин төлөвлөгөөний зарим хэсэг хэрэггүй болсон байх магадлалтай
Загас: Сайхан сэтгэл, өгөөмөр зан энэ өдрийн өнгө байна. Дотно харилцаанд өөрчлөлт орно. Эрх чөлөөтэй бие даасан байдлаас та татгалзаж чадахгүй. Хувь хүний хэрэгцээ болон ажил хэргийн шаардлагын хоорондох тогтвортой байдлыг хадгалахад хэцүү санагдана. Гэвч тэвчээртэй бай. Зардлаа хэмнэн, мөнгөө хуримтлуулж байгаа бол боломж гарч ирнэ. Өөртөө итгэвэл бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна.