Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-11

12 ордын зурхай /2023.10.12/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Түрэмгий зан, тогтворгүй харилцаа таагүй зүйлд оруулна. Өөрийн хүссэн бүх зүйлээ авах гэж шунахгүй бай. Аливаад эергээр хандах хэрэгтэй. Тэрслүү үзэл бодлоо бусдад харуулахаас сэргийл. Хэл амаар дайрч давшлахын оронд эвлэрэхийг оролдоод үз. Сайн судалгаатай бол ямар ч асуудлын гарцыг олно. Боловсрол мэдлэгээ дээшлүүлэх хүсэл мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөхийг зөвлөе. Ялангуяа залуу хүмүүс хилийн чанадад суралцах боломжийг бүү алдаарай.

Үхэр: Эрч хүчээр дүүрэн өдөр. Од эрхэс бүтээлч үйл ажиллагаа, гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ. Бүтээлч хүмүүс олон нийтийн ажилд оролцохдоо амжилт олох боломжтой. Эцэг эх үхрийнхэн үр хүүхдүүддээ хайр ивээлээ өгч байна. Өнөөдөр үр хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн болгох арга барил тань сайн үр дүн өгнө. Өөрт оногдсон их үүрэг амлалтаас болж санаа битгий зов. Ихэнх ажил таны биеэ дайчлах байдлыг сэргээх болно.

Ихэр: Өөртөө байгаа эрхэм зүйлдээ анхаарал тавь. Үнэт зүйлээ илүү хамгаалах хэрэгтэй үе. Таны хүчин чармайлт сайн үр дүн авчирна. Эд зүйл худалдан авах хүмүүс үнэтэй, чанартайг сонго. Сонирхлынхоо дагуу хийж байсан ажил цаашид байнгын болон хувирч магадгүй. Хувийн ур чадвараа ашиглан амжилттай үйл ажиллагаа явуулах боломж гарна. Өмнөх хөрөнгө оруулалт ашгаа өгч эхэлнэ.

Мэлхий: Хийх ёстой ажлаа эцсийн цаг мөч хүртэл нь хойшлуулах хэрэггүй. Өнөөдөр чухал үр дүн олж авах хэрэгтэй байна. Чухал уулзалт, хэлэлцүүлэгт та амжилтай оролцох боломжтой. Таны сэтгэл санаа тайван бус, түгшүүртэй болж эхэлбэл гүнзгий амьсгаа аван, ажил хэрэгт хийх өөрчлөлт ямар чухал болохыг өөртөө сануул.

Арслан: Энэ үед эрүүл мэндээ сайн анхаарах нь урт удаан наслахын үндэс болно. Өөртөө зориулан аз жаргалтай байх цаг гаргаарай. Зугаа цэнгэлд зарцуулах цагаа багасга. Түр зуурын жаргалын төлөө өөртөө тулгарч магадгүй асуудлыг өмнө нь тооцоол. Танд чухал хүмүүстээ илүү их цаг гаргаарай.

Охин: Халуун дулаан уур амьсгал энэ өдрийг аз жаргалтай, амар тайван болгоно. Гэхдээ залуу хүмүүст адал явдал хайх хүсэл нэмэгдэх ба энэ талаар ойр дотнын хүмүүстэйгээ ойлголцох хэрэгтэй болох байх. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэмнэлээ түр ч атугай өөрчлөх нь баяр баяслыг авч ирнэ. Харин ажил дээр таны идэвх санаачилга, эрч хүч бага зэрэг суларч болзошгүй. Нийгмийн тулгамдсан асуудал болон амьдралын бэрхшээл таныг залхааж байна.

Жинлүүр: Бичиг цаасны ажил ихээхэн цаг авна. Чухал баримт бичигтэй харьцахдаа хариуцлагаа өндөр байлга. Зарим ажил хэрэг уйтгартай санагдах боловч анхаарал дээд зэргээр шаардаж байгааг санаарай. Тэнцвэртэй байдал олохын тулд хийх ёстой юмаа заавал дуусга. Илүү ачаалал өөртөө нэмэхгүйн тулд зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй болно.

Хилэнц: Харилцааны арга барилаа хянаж байхад илүүдэхгүй. Ялангуяа хариуцлагатай цаг үед хэлэх үгээ сайн анхаар. Өөрийн бодол санаагаа олны өмнөх илэрхийлэх үед бодлогогүй үг хэлэхгүй байхыг хичээ. Бусдаас илүү харагдах гэсэн хүсэл тань өөрийгөө бодитоор үнэлэхэд саад болж мэдэх юм. Нийгмийн хүрээллээс дэмжлэг авах оролдлого нөхцөл байдлыг улам дордуулж мэднэ.

Нум: Мөнгөний яаралтай хэрэгцээнээс болоод сэтгэлийн дарамт ихсэх магадлалтай. Санхүүгийн байдлаа хяналтаас гаргахгүйн тулд зугаа цэнгэлд зориулах мөнгөө багасга. Амьдралын хэрэгцээ их байгаагаас болж дарамт ирж байж болзошгүй тул ухаалаг зан чанараа одоо ашигла.

Матар: Уран бүтээлч хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг байна. Бизнес эрхлэгч нар ажил хэргээ өөрчлөх шаардлага үүснэ. Сэтгэл хөдлөл ихээр илэрч болно. Аливаа үйл явдлын сайн муу талыг шалгах хүртлээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Хувийн амьдралаа анхаар. Тайван орчинд цагийг өнгөрүүлэх нь хайрын харилцааг гүнзгийрүүлнэ.

Хумх: Өнөөдөр аливаа үйл ажиллагаа танд төрөл бүрийн санаа оноог өгөх болно. Танд хэрэгтэй өөрчлөлт хийх боломж байна. Үйл явдлын гол тоглогч нь байхыг хичээ. Олны нүдэн дээр ил байхаасаа ичсэний хэрэггүй. Өөрийгөө өрсөлдөөнд бэлэн байгааг харуул. Хэдий өөртөө эргэлзэж байсан гэсэн ил гаргах хэрэггүй. Санаа зовсон байдлаа хойш нь тавь.

Загас: Сайхан зан, өөдрөг үзэл давамгайлна. Санаандгүй үйл явдал таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудал хэсэгтээ намжихгүй бололтой. Мэдээлэл сайтай хүмүүстэй өөрийн үзэл бодлыг хуваалцах нь шинэ зүйлд сургана. Таны оюуны чадвар дээшлэх тул аливаа ажлыг сайн хийж дуусгана. Энэ үед өөрийгөө зөвөөр нээж олохын тулд бодож тунгаахад өлзийтэй.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00