Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-12

12 ордын зурхай /2023.10.13/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Олдсон боломжийг ашиглавал сайн үр дүнд хүрч чадна. Олон нийтийн үйл ажиллагаа дээр бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Ажил мэргэжилдээ дуртай байх нь амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлнэ. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс амжилтад хүрэх арга санаа олох магадлалтай үе. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд цаг гаргаарай.

Үхэр: Боломж эргэн тойронд тань байна. Хүсэл мөрөөдөлд тань хүргэх зүйлийг л барьж ав. Гэхдээ мөрөөдөл болон зөгнөлөө ялгаж салгахад хэцүү байх бололтой. Улс төрийн үзэл бодолд бодит итгэл үнэмшил бий болох болно. Хурал цуглаан, баяр наадамд оролцох нь таны эргэн тойронд хөгжилтэй харилцаа бий болгоно. Хайр дурлалд одтой байна. Танд итгэл төрүүлэх хайрын харилцаа үүсэж магадгүй.

Ихэр: Бүтээлч санаа бодлоо хэрэгжүүлэхэд таатай өдөр. Гэхдээ шинэ ажил эхлэхэд тооцоо муу байвал бүтэлгүйтнэ. Хайр дурлалын болон гэр бүлийн харилцаатай болон холбоотой асуудалд бэлэн бай. Найз нөхөд эсвэл ойр дотнын хүмүүстэйгээ муудалцахаас зайлсхий. Хайр сэтгэлээ хэт дэврүүн байдлаар илэрхийлэх нь таныг хэл амны бай болгон хувиргана.

Мэлхий: Бага зэргийн хүндрэл тохиолдож магадгүй. Зарим хүмүүст онцгой зүйл тохиолдох ч магадлалтай байна. Ажлын ачаалал ихтэй байсан бол сайхан амрах талаар бодох хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй амралтын төлөвлөгөө боловсруулж чадна. Одоо хийж байгаа ажил хэцүү хүнд бол түр зогсоогоод амралт авах цаг болсон байна.

Арслан: Хайртай хүнтэйгээ хамт байх өдөр. Ачаалалтай ажлаас хол байхаар төлөвлө. Хайртай хүндээ тусгай бэлэг худалдаж ав. Гэхдээ жижиг зүйлээр ч сэтгэлийн маш том илэрхийллийг илчилж болно гэдгийг санаарай. Өмнө нь очиж байгаагүй өвөрмөц орчин бүгдийг баярлуулна. Шинэ найзуудтай болох боломж гарна. Ганц бие эрчүүд таалагдсан хүнтэйгээ танилцах боломжийг өөртөө гаргаарай.

Охин: Шаргуу тэвчээртэй зан болон өөдрөг үзлээр өнөөдөр тулгарах бэрхшээлүүдийг даван гарна. Хувийн хүсэл сонирхол амралт зугаалга руу сэтгэлийг татна. Ганц бие эрчүүд хайр сэтгэлтэй учрах хүсэл ихтэй байна. Шинээр гэрлэсэн хосууд бал сарын аялалд гарна. Хайр дурлал бүхий л талаар та бүхэнтэй холбогдоно. Ихэнх хүмүүс адал явдал, хайр дурлалтай холбогдоно.

Жинлүүр: Амьдрал дээр хэт дур зоргоороо зан гаргах нь санаж бодсоноос эсрэг үр дүн авчирна. Зарим зүйл санаснаар болохгүй бол хэсэг хугацаанд зенд нь орхи. Энэ өдөр танд зориулсан мэт санагдах үйл ажиллагаа ч таагүй мэдрэмж өгч магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр өөрийн мэдрэмжийг буруу ойлгох бололтой. Хамгийн гол нь өөрийгөө зөв зам дээр зогсон, байх ёстой газраа байгаа гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Хилэнц: Та стрессээс болж ямар ч үндэслэлгүй түгшүүртэй байх тул аль болох төвлөрөхийг хичээ. Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол олсон амжилт тань үгүй болж магадгүй. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал байгаа бол өнөөдөр энэ талаар их бодох хэрэггүй. Мөнгө олох чадвар дээрээ ажилла. Том хэмжээний худалдан авалт хийх гэж байгаа бол удаан эргэлзэх хэрэггүй. Өөрийн эрх мэдлийн хүрээнд мөнгөө зарцуул.

Нум: Өнөөдөр завгүй байх болно. Гар утас чинь тасралтгүй хангинах бололтой. Олон уулзалт арга хэмжээнд таныг хүлээж байна. Зарим харилцаа танд ачаалал нэмэх болно. Найз нөхөдтэйгөө дотоод сэтгэлээ хуваалцахад бэлэн бай. Танд сайхан санаа, хэрэгтэй зөвлөгөөг тэд өгч чадна. Бусдаас ирэх мэдээллийн эх сурвалжийг сайн шалгах хэрэгтэй.

Матар: Таны ажлын үнэлэмж нэмэгдэнэ. Хувийн бизнес эрхлэгч нар өндөр ашиг олж магадгүй. Ашиг орлогоо нэмэгдүүлэх арга гарч ирж болох юм. Эргэн тойрны хүмүүсээ сэтгэл хангалуун байлгахын тулд гэртээ урин дайлж цайлаарай. Дотно нөхцөл байдалд найз нөхдөөсөө сонирхолтой зүйл олж мэдэж чадна.

Хумх: Хөгжил хөөртэй өдөр байх бололтой. Эрч хүчтэй байх нь таныг сэргээх болно. Хэрвээ муу зуршлаа дарж чадвал илүү сайхныг мэдрэх болно. Уур бухимдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс сөрөг энергиэ гаргаж, бие сэтгэлээ амраах хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ хамт байснаар хувийн амьдралдаа ашиг тустай зүйл хийх боломжтой.

Загас: Хамт олны дунд асуудал үүсгэх хов живээс холуур яваарай. Гэр бүлтэй хүмүүс дэмий зүйлд хэт зарлага гаргах хэрэггүй. Залуу хосууд гэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол санхүүгийн асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хосууд хамтдаа цагийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой үе.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00