Хонь: Эргэн тойрондоо байгаа сайн сайхан эрч хүчийг зөв зохистойгоор ашигла. Өдөр тутмын уйтгартай хэв маягаас түр хөндийрч өөрийгөө сэргээх нь таатай байх болно. Найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо бага зэрэг зугаацан цэнгэ. Гадаад төрхдөө анхаарах, үсний засалтаа өөрчлөх зэрэг ч таны сэтгэл санааг сэргээх болно. Гэхдээ хэмнэлттэй байхгүй бол санхүүгийн асуудал учирч магадгүй.
Үхэр: Шинэ санаачилгаа хурдан хэрэгжүүлэх нь эхний удаа сайн үр дүн өгөх ч хожим алдаа дутагдал гарч ирж болно. Ирээдүйдээ хэрэгтэй шинэ төсөл дээр ажиллах эрч хүчээ сэргээх хэрэгтэй. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таныг амаргүй үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хяналттай ажиллаж байх нь таныг эрч хүчээ хэрэгцээтэй зүйлд зарцуулах боломж олгоно.
Ихэр: Амралтын өдөр найз нөхдийнхөөрөө айлчлах, сонирхолтой аялалд гарах зэргийг төлөвлөж болно. Зарим үед өнөөдрөөрөө амьдрах сайхан байна. Учир нь хааяа ч гэсэн ингэх нь таныг стрессээс хамгаалах болно. Өөрийгөө эрхлүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь төсвөөсөө хэтрэхгүй бол сайн. Зарим санаачилга санаанд ороогүй сайхан үр дүн өгөх бололтой.
Мэлхий: Хүлээцтэй байх өдөр. Хаанаас нь хийж эхлэхээ мэдэхээргүй олон ажил таныг хүлээж байна. Өөрийн нөөц бололцоонд санаа зовж байгаа бол өөр арга зам хайж эхэл. Та чадах бүхнээ хийхийн тулд өөрчлөлт хийх хэрэгтэй мэт санагдаж магадгүй. Яаран дүгнэлт хийлгүйгээр өөрийн бодлоо бусадтай хуваалц. Таны төсөөлж байснаас ч энгийн тайлбар гарч магадгүй.
Арслан: Түншүүдийн хооронд эерэг харилцаа үүснэ. Энэ үед багаар ажиллах нь хүн бүрийн ажлыг илүү хялбар болгох болно. Бусадтай хамтрахыг хүссэн бол бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Зарим үйл ажиллагаа тодорхой шалтгаангүйгээр хойшлох нь бүгдийг зөв гэдгийг батлахын тулд бүх жижиг хэсгүүдийг ч дахин шалгах хэрэгтэй гэсэн шинж тэмдэг юм. Санхүүгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлох шаардлага бий болно.
Охин: Өнөөдөр тийм ч ойлгомжтой, тодорхой өдөр биш байна. Сайхан мөрөөдлийг мохоох хэцүү зүйлтэй нүүр тулах хэрэгтэй боллоо. Зарим тохиолдолд энэ бүхэн эсрэгээрээ байж болох ч аль алинд нь сэтгэл хөдлөл дарах хэрэгтэй болно. Шинэ харилцаа үл итгэлцэл сэтгэл гонсойлгох мэдрэмжийг авчрах магадлалтай. Маргааш гэдэг өдөр танд шинэлэг сайхан зүйлсийг авчирна гэдэгт итгэлтэй байгаарай.
Жинлүүр: Сайн хандлагатай өдөр. Өөрийн бодол санаа, төсөөллөө хий хоосон зүйл гэж бүү бод. Өөртөө итгэлгүй байдлаасаа ангижир. Бусдын нөлөөнд автах байдлыг үүсгэх үйл явцаас холуур байх хэрэгтэй болно. Чухал үйл явдал тохиолдож болзошгүй. Хэн нэгэн хүнтэй таагүй зүйлээр холбогдох магадлалтай тул өөрийнхөө огтхон төсөөлж байгаагүй нөхцөл байдалд орохоос болгоомжил.
Хилэнц: Гайхалтай, сонирхолтой нөхцөл байдалд өөрийгөө бэлд. Төлөвлөгөөг хэт дагах бус зарим үед зөн совиндоо найд. Сайн найз нөхөд сайхан санаа гаргаж өгнө. Зарим үед юунд ч бүү санаа зов. Худал нухацтай царай гаргах хэрэггүй. Гэхдээ ганц бие хүмүүс хайр дурлалтай учирвал буурь суурьтай хандаарай.
Нум: Олсон мөнгөө хадгалахын тулд хэд хоног бүсээ чангалах хэрэг гарна. Өөрийгөө зөвтгөх үзэл өснө. Энэ үед шинэ машин болон байшин авах зэрэгт зээл авах, хадгаламжийн дансаа багасгах зэрэг үйлдлийг хийх хэрэггүй. Ихэнх цагийг одоогийн үйл ажиллагааны чиглэлээ хөгжүүлэхэд зориул.
Матар: Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлийн асуудал чухал болно. Хувийн амьдралаа өөрчлөх талаар бодно. Хайрын харилцаанаас таашаал авна. Ажил төрөл бүтэмжтэй байж, мөрөөдөл биелэгдэж болох мэт санагдана. Гэхдээ үнэтэй эд зүйл худалдан авах нь санхүүд таагүй нөлөөлнө. Санхүүгийн зөрчил үүсвэл хайрын харилцаанд асуудал гарна. Харин та түүнийг улам дэвэргүй л бол удахгүй дуусна.
Хумх: Аз жаргал билэгдсэн сайн учрал тохионо. Хайртай хүмүүс, гэр бүлийн гишүүддээ өөрийн мэдрэмжийг илэрхийлэхэд амархан байх болно. Ойр дотнын хүмүүстээ хайрын үгээ шивнэн, халамж энхрийллээ үзүүл. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь шинэ эрч хүчийг өгнө. Ганц бие хүмүүс хайр сэтгэлд бэлэн байх тул бусадтай уулзаж танилцах байх.
Загас: Энэ өдрийг найз нөхөд, хамаатан садныхандаа зочилж өнгөрөөхөөр төлөвлө. Мөн цагийг эрүүл хэв маягаар амьдрахад зориулж болно. Цэвэр агаарт алхаж, шим тэжээлтэй хоол хэрэглэ. Өдөр бүр тогтмол хугацаанд дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. Явган алхах нь машин барихаас илүү эрүүл мэндэд хэрэгтэй.