Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-16

12 ордын зурхай /2023.10.16/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байх бөгөөд олон хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх болно. Гэхдээ хэлж ярьж байгаа үгээ тухайн нөхцөл байдалтай сайн холбохгүй бол хүмүүс буруугаар ойлгож таарамжгүй байдал үүсэж болзошгүй. Аливаа асуудлын хариуг олохын тулд утга учиргүй үйл явдлын цаад мөн чанарыг ч тайлахыг хичээх хэрэгтэй болно. Хайртай хүмүүстэйгээ илүү ойр дотно байгаарай.

Үхэр: Өнөөдөр олон нийтийн анхааралд байгаа ажилд оролцох нь таныг ихээр урамшуулах болно. Шинэ орчинд ажиллах боломжийг судал. Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Өөдрөг үзэлтэй байж ирээдүй рүүгээ итгэлтэйгээр алх. Залуу хосууд сэтгэл зүйчээс хэрэгтэй зөвлөгөө авах боломж гарна. Оюутан сурагч үхрийнхэн суралцах арга барилаа өргөжүүлэх шаардлагатай үе.

Ихэр: Бизнесийн яриа хэлэлцээрийг өөртөө ашигтай болгох гэж зүтгэх нь бусдын бухимдлыг хүргэнэ. Таагүй хүмүүсээр хүрээлүүлсэн бол та дарамтад орох болно. Гэхдээ ямар нэг өрсөлдөөний нэг хэсэг байхаас бүү ай. Ямар ч бизнесийн хатуу мөн чанарыг даван гарах сэтгэлийн хаттай байгаарай. Таны мөн чанарт тохирох байр суурийг олж авах талаар бодож эхэл. Ажил хэргийнхээ талаар хайртай хүмүүстэйгээ зөвлө.

Мэлхий: Өнөөдөр олныг хамарсан арга хэмжээний гол хүн байна. Гэхдээ танд атаархаж байгаа хүмүүсээс хол байгаарай. Бусдын амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс эргэн тойронд байгаа шүү. Таны амжилтыг бусниулах гэж оролдсон хүмүүстэй ч эелдэг харьцаарай. Гэр бүл, үр хүүхдүүд энэ өдөр таны тайван амьдрах гол цөм байх болно. 

Арслан: Зорьсон зорилгоо бүтээх тул баяр хөөртэй байна. Хувийн ур чадвараа ашиглаж, ашигтай гэрээ хэлэлцээр хийнэ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт хийх болон худалдах үнэ тохиролцох зэрэгт үр ашигтай нөхцөл байдал үүсгэх боломжтой. Дотоод мэдрэмжээ ажлын туршлагатайгаа зөв хослуул.

Охин: Энэ өдөр ажлаа зөв зохицуулан, жигд ачаалалтай өнгөрөөхийг чухалчил. Ажлын хэт ачаалал нь танд гүн ядаргааг авчирч болзошгүй. Таны амьдралд орж ирсэн чухал хүнээс болж бодол санаа тань өөрчлөгдөж магадгүй. Мөн хэн нэгний хүсэлтээс татгалзах аргагүй байдалд орж болзошгүй. Аливаа зүйлийг хэтэрхий их хүсэх нь урам хугарсан байдалд оруулж мэднэ.

Жинлүүр: Таны сэтгэлийг хөдөлгөх үйл явдал, арга хэмжээ болно. Сэтгэл хөдлөлтэй байдал нь ажил мэргэжлийн өөрчлөлт эсвэл сонирхолтой шийдвэр зэргийг авчирна. Хайр дурлалын харилцаа таамаглашгүй нөхцөл байдлаар дүүрнэ. Ганц бие хүмүүс бусдын амьдралд саад болох үйлдлээс зайлсхий. Зарим ганцаардаж байгаа хүмүүс амархан зүйл дээр бууж өгөхөөр шийдэх бололтой.

Хилэнц: Од эрхсийн нөлөө тэнцвэртэй байна. Алдаа оноо аль нь ч тохиолдсон гаргасан шийдвэрээ хамгаалах хэрэгтэй. Ирээдүйн дүр зураг тийм сайнгүй байна. Төлөвлөгөө болон үйл ажиллагаа үр дүн муутай байсан ч бусдаас мөнгө зээлсний хэрэггүй. Хурдан баяжих бодлоосоо сал. Бусдын тус дэм хэт найдахаа болих хэрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудал дээр илүү анхаарах үе.

Нум: Өнөөдөр нэгэнт дууссан ажлаа ч шалгахад нэмэлт цаг гарга. Хэрвээ та зарим тооцоондоо санаа зовж байвал алдаагаа нэг бүрчлэн хайж олсон нь дээр. Нэг ч болтугай зүйлд санаа зовохгүй болох нь анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. Одоогийн бодит хэрэгцээнийхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Хайрын харилцаанд цаг гарга. Сэтгэл татам болзоо танд сайхан мэдрэмж төрүүлнэ. 

Матар: Од эрхэс таны эрч хүчтэй байхад таатай нөлөөлж байна. Амжилтад хүрэх хүсэл сонирхол таны амьдралын хэмнэлийг илүү тодруулж өгнө. Зарим хүмүүсийн хувьд энэ үед бусадтай тогтоох харилцаагаа зөв тодорхойлох хэрэгтэй болж магадгүй. Харилцан ойлголцлоо сайжруулах гарц амаргүй байж болох юм. Хувийн ур чадвараас илүү багийн ажиллагааг чухалчлах үе.

Хумх: Энэ өдөр ганцаардал таныг хүчтэй эзэмдэнэ. Хүн болгонд таалагдах албагүй ч бүгдийг өөрийнхөөрөө хийх нь танд зөрчлийг л авч ирнэ. Ганцаараа үүрэг даалгаврыг гүйцэтгэснээс багаар ажиллахад дөхөмтэй байна. Хэрэв хэн нэгнийг урмаар тэтгэвэл та ч үр ашгийг нь хүртэнэ гэдгийг санаарай. Өндөр амжилтад хүрсэн хүмүүс таныг энэ өдөр зоригжуулан урамшуулна. 

Загас: Хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулах өдөр. Хий хоосон мэдээлэлд найдан, арилжаа наймаа хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудал үүсвэл нэлээд хүндрэлтэй байх бололтой. Хөлс хүчээ урсган байж олсон мөнгөө алдахыг хүсэхгүй байгаа бол хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал гэр бүлийнхэнд чинь таалагдахгүй байх бололтой. Учир байдал болон цаашдын төлөвлөгөөг бүгдээрээ хэлэлцээрэй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00