Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-16

Энэ долоо хоногийн өрнийн зурхай /2023.10.16-10.22/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Од эрхсийн хандлага ажил хэрэгт ахиц дэвшил гарч магадгүйг сануулж байна. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байх бөгөөд олон хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх болно. Гэхдээ хэлж ярьж байгаа үгээ тухайн нөхцөл байдалтай сайн холбохгүй бол хүмүүс буруугаар ойлгож таарамжгүй байдал үүсэж болзошгүй. Гаднын ямар ч нөлөөг тайван хүлээж авах нь эрч хүчээ бууруулахгүй байх гол арга зам байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа хүмүүс хэрвээ эргэлзээтэй асуудал байвал хойшлуулах хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа олон талын мэдээллийн эх сурвалжийг ашиглаарай. Хамтын ажиллагаандаа гаднын үр ашигтай нь нэгэнт батлагдсан арга барилыг нэвтрүүлэх нь хожим ихээхэн үр дүнг танд авчирна. Хамт олон болон дарга удирдлагатайгаа санаа бодлоо хуваалц. Ганц бие хүмүүс энэ үед хайр дурлалтай учрахыг ихээр хүсэх бололтой. Дотроо хадгалж явсан хайрын сэтгэлээ илчилбэл таатай хариу ирэх магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү бусадтай сайн ойлголцохыг хүсэж байгаа бол өөрт хамаагүй үйл хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Бусад хүмүүстэй санал зөрөлдөж болзошгүй. Таны зөв буруу аль нь ч байсан уурлаж бухимдалгүй, биеэ сайн бариарай. Өмнөх хэцүү үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнах шаардлага гарч магадгүй. Бичиг баримтын бүрдлийг өөрөө биечлэн шалгаарай. Өөрийнхөө санааг тайван, ойлгомжтойгоор тайлбарла. Ямар ч таагүй нөлөө таны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байвал зөв зүйлийг хийж чадна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ сайнаар үлгэрлэхийг хичээ. Бусдын итгэлийг алдахгүй, хариуцлагаа мэдэрч байх нь чухал байна.

Үхэр: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Өөдрөг үзэлтэй байж ирээдүй рүүгээ итгэлтэйгээр алх. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Бодит боломжоос хэтрүүлсэн үнэлгээ өгч магадгүй. Та төвөгтэй зүйл хийх үедээ илүү идэвх зүтгэлтэй, тэвчээр хатуужилтай болж буйгаа мэдэрнэ. Урьдын үл ойлголцлоо шийдвэрлэнэ. Гэр орноо өөд нь татах үйл ажиллагаа ахицтай байна. Будилаантай асуудлууд үүсэж болзошгүй. Хуурах мэхлэх асуудал тулгарч магадгүй. Ийм зэргийн сорилтод бэлэн байх хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлчээр ямар ч асуудалд тайван амгалан хандвал үр дүн нь хялбар гарах болно. Хүссэн зорилго биелэхэд ойртох ч мэргэжлийн ур чадвараа улам сайжруулах шаардлага үүснэ. Хувийн амьдрал ололт амжилттай байж болох юм. Бусдад туслах нь анд сэтгэлийн таашаал авчирна. Бусадтай хамтарч ажиллах нь ур чадвараа хөгжүүлэх сайхан боломжийг олгоно. Чөлөөт цаг гарвал үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх арга олох хэрэгтэй байна.

Ихэр: Бизнесийн яриа хэлэлцээрийг өөртөө ашигтай болгох гэж зүтгэх нь бусдын бухимдлыг хүргэнэ. Ямар ч бизнесийн хатуу мөн чанарыг даван гарах сэтгэлийн хаттай байгаарай. Үнэ цэнтэй зүйлээ хайрлах, орлогоо нэмэгдүүлэх, албан тушаалаа ахиулах боломж олох зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөнд үрэлгэн хүмүүс хэрэгцээтэй зүйлээ л худалдан ав. Зугаа цэнгэлтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Таны гэр бүлийг од эрхэс ивээх бөгөөд сэтгэл санаанд амар амгаланг авчирч байна. Хайртай хүмүүсээ хүндэтгэж, анхаарал халамж тавьснаар баярлуулж чадна. Бусдын үгийг хүлээцтэй сонсох юм бол таны хүссэн хүндлэл аяндаа ирэх боломжтой. Найз нөхөдтэйгөө харилцан ойлголцох юм бол өмнөх сэтгэл ханамжгүй байдал арилах болно. Харилцааны уян хатан чанараас таны амжилт шууд хамаарах болно. Бусдын зөвлөгөөг хэт дагах нь буруугаар эргэж мэднэ. Хэрэгтэй үед өөртөө итгээрэй. Долоо хоногийн төгсгөлд буруу ойлголтоос болж асуудал үүсэх болно. Ойр дотнынхоо хүмүүсийг анхаарч, маргааны үед харилцан буулт хий. Тэгж чадвал таны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно. Зарим зүйлийг тэвчих нь хэцүү байж магадгүй ч даван туулах хэрэгтэй. Хүмүүс таны ур чадварыг сайн үнэлэх бололтой. Бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх тул чухал ажилд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой.

Мэлхий: Танд атаархаж байгаа хүмүүсээс хол байгаарай. Бусдын амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс эргэн тойронд байгаа шүү. Үл ойлголцол болон эргэлзээ ажлыг удаашруулах болно. Ямар нэгэн нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байснаараа төөрөгдөлд орохгүй байж чадна. Илүү сонирхолтой зүйлийг амьдралдаа оруулж ирэх нь сайхан санагдаж магадгүй. Сайхан харагдах нь баяр баясгаланг мэдрүүлнэ. Хосууд нэгнийхээ үгийг анхааралтай сонсохгүй бол харилцаанд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр буулт хийхийг хүсэхгүй байсан ч зөвшилцөхийг хичээ. Та илүү санаачилгатай байвал ашигтай байдалд хүрч чадна. Хэрвээ сайтар тунгаан бодож, зөв бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Өр зээлээ бусдаас нэхэмжилж авах магадлалтай үе. Долоо хоногийн сүүл рүү ажлаа шинэчлэх хүсэл төрнө. Уран бүтээлч хүмүүс өөрийгөө өвөрмөцөөр илэрхийлэхэд аргаа олох магадлалтай. Хувийн харилцаа бизнесийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх нь хэцүү биш болно. Бодит зүйлд хөрөнгө оруулах нь гэр бүлийн үнэт зүйл болох болно. Амьдрах нөхцөлөө сайжруулах аргаа олохын тулд аль болох эерэг бай. Төсөөлөн бодох чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч танд аливаа зүйлийн зөв бурууг олоход хэцүү байх болно. Иймээс эргэн тойрондоо юу болоод байгааг сайн харах хэрэгтэй. Хэрүүл маргааныг хэт хүндээр тусган авахгүй байхыг зөвлөе.

Арслан: Энэ долоо хоногт хувийн ур чадвараа ашиглаж, ашигтай гэрээ хэлэлцээр хийнэ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт хийх болон худалдах үнэ тохиролцох зэрэгт үр ашигтай нөхцөл байдал үүсгэх боломжтой. Энэ үед эхлүүлсэн ажил амжилт олохоор байна. Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдөлж болзошгүй. Иймээс зохион байгуулалттай байж, ямар нэг төлөвлөгөө боловсруулан дагаж мөрдөх нь таагүй асуудлаас хамгаална. Хэн нэгэн хүний нууцыг санамсаргүй байдлаар бусдад задлах хэрэггүй. Сэтгэл хөдлөл ихтэй үедээ хувийн нууцаа сайн хадгал. Бодол санаандаа ургуулсан таагүй зүйл ажил төрөлд саад болохоос болгоомжил. Амар тайван байж юунд ч яарах хэрэггүй. Итгэл найдвар болон хайр дурлал таны эргэн тойронд байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх боломж гарч байна. Хайр сэтгэлийн харилцаанд хий хоосон уянгын халил хэрэггүй байна. Долоо хоногийн сүүл рүү санхүүд саад бэрхшээл авчрах үйл явдал болно. Энэ үед мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. Шинэ ажил эхлэх хүмүүс яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бусдаас туршлага судал. Ихэнх хүмүүст эд хөрөнгөний асуудал чухлаар тавигдана. Хайртай хосууд санаандгүй үйл явдалд бэлэн байгаарай. Харилцан буулт хийх замаар элдэв зөрчил маргааныг шийдэх нь хамгийн зөв арга зам байх үе. Хайртай хүндээ цаг зав гарга. Өөрийн гадаад үзэмждээ санаа тавих нь олны анхаарлыг татах боломж олгоно. Сайхан харагдаж байвал та өөдрөг сэтгэлтэй байх болно. Ганц бие хүмүүс хайрын учралыг хүсэн мөрөөднө.

Охин: Долоо хоногийн эхээр ажлын хэт ачаалал нь танд гүн ядаргааг авчирч болзошгүй. Таны амьдралд орж ирсэн чухал хүнээс болж бодол санаа тань өөрчлөгдөж магадгүй. Бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган байдалд оруулж болзошгүй. Бяцхан зүйл ч том асуудал үүсгэж мэднэ. Тиймээс та өөрчлөлтийг давахад бэлэн  бай. Хайр дурлалын харилцаа сайжирна. Таны хөөцөлдөж байсан чухал орлого орж ирж магадгүй. Санхүүгийн мэдлэгтэй найз эсвэл түнш үнэтэй зөвлөгөөг өгөх болно. Од эрхэс гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн амьдралын халуун дулаан, ойр дотно харилцаа байхад таны ихэнх зүйл сайн сайхан болно. Харин долоо хоногийн сүүлчээр өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь эерэг хандлага авахад хэрэгтэй байна. Харин ерөнхий хандлага, зан араншингаа бүгдийг өөрчлөх гэж хүчлэх нь таныг хямралд оруулна. Ганц бие хүмүүс болзоонд явах урилга авч магадгүй. Хайр дурлал ерөнхийдөө бүтэмжтэй байх боловч зарим зүйл санаж байснаас удаан шийдэгдэх байдал гарч болох юм. Хөрөнгө мөнгө бусдад зээлээр өгч болох ч, буцааж өгнө гэдэгт итгэлгүй байгаа бол нэрэлхэлгүй барьцаа баталгаа авч гэрээ хийгээрэй.

Жинлүүр: Энэ долоо хоногт сэтгэл хөдлөлтэй байдал нь ажил мэргэжлийн өөрчлөлт эсвэл сонирхолтой шийдвэр зэргийг авчирна. Од эрхсийн нөлөө танд сайнаар ирэх учраас өмнөх нөхцөл байдал дээрдэх болно. Ажил хэрэгтэй холбоотой шийдвэр олон боломжийг нээж өгнө. Хариуцлагатай үүрэг даалгавар авсан хүмүүс ажлаа түргэсгэх хэрэгтэй. Хэт ачаалал ажлын үр дүнг хязгаарлаж мэднэ. Таны урам зориг, дур сонирхол буурна. Шинэ ажил эхлэхээс зайлсхий. Албаны харилцаатай түншүүдтэйгээ илүү сайн харилцаа тогтоовол үр дүнтэй байх болно. Ажил хэрэг удаашралтай байсан ч хүн бүртэй нөхөрсөг харьцаж байхыг хичээ. Асуудал үүсгээд байгаа хүмүүсийг ч найз нөхөр мэт хүлээн авч, дэмжлэг үзүүл. Хайр дурлалын харилцаа таамаглашгүй нөхцөл байдлаар дүүрнэ. Ганц бие хүмүүс бусдын амьдралд саад болох үйлдлээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү аз тохиож мэднэ. Цалин хөлс болон мөнгөн орлого өсөх магадлалтай. Харин хэрэгцээгүй эд зүйлд битгий мөнгө үрээрэй. Амьдралд саад бэрхшээл нэмж болох өчүүхэн жижиг асуудлаас хүртэл хол байхыг хичээгээрэй. Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Бүх зүйлийг хянаж буй байдлаараа бусдыг гайхшируулна. Ажил төрлийн байр суурь тань нэр нөлөөтэй байх нь зарим хүний дургүйцлийг төрүүлнэ. Иймд хянамгай байдлаа нэмэгдүүл. Гэрийнхээ тав тухтай байдлыг бий болгох хүсэл их байна. Гэртээ байгаа эд хогшлын бүрэн бүтэн байдалд анхаарал тавь. Зарим хүмүүс зугаа цэнгэлийг хэтрүүлэх төлөвтэй байгаа тул өөрийгөө сайн жолоодох хэрэгтэй.

Хилэнц: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө тэнцвэртэй байна. Алдаа оноо аль нь ч тохиолдсон гаргасан шийдвэрээ хамгаалах хэрэгтэй. Төлөвлөгөө болон үйл ажиллагаа үр дүн муутай байсан ч бусдаас мөнгө зээлсний хэрэггүй. Мөнгө санхүүгийн асуудал дээр илүү анхаарах үе. Танилын хүрээлэл болон найз нөхдийн харилцаанд анхааралтай хандаарай. Хэл аманд өртөх магадлал өндөр тул бүх хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Хөндлөнгийн хүний зүгээс түрэмгий үйлдэл гаргаж магадгүй. Долоо хоногийн дунд үеэс хойш сайхан санал ашигтай боломж гаргаж байна. Гэхдээ хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал азтай байна гэж бүү бод. Өөрийн байр сууриа хамгаалахын тулд чухал мэдээллийг нууц байлга. Таны мэдрэмж болон зөн совин ихэснэ. Хэн нэгнээр шүүмжлүүлэх нь танд гомдол авчирна. Гэхдээ танд туслах гэж сайн санаж хэлсэн гэдэгт итгэ. Оюун санаагаа цэгцлэхийг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ та сонирхож буй зүйлдээ үнэн сэтгэлээ зориулж чаддаг бол ямар ч үед дотоод амар амгалан олж чадна. Таны ойр дотнын хүмүүсийнхээ төлөө өөрийгөө зориулах зан чанар тодрон гарна. Амьдрал дээр сонсохыг хүсээгүй зүйлээ сонсож магадгүй. Үүнээс болж эрч хүч буурч болзошгүй. Өөртөө амрах цаг гарга. Ажлын ачаалал болон гаднын нөхцөл байдлаас болоод амархан ядрах магадлалтай байна. Хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа бол эмнэлгийн байгууллагад хандаарай.

Нум: Долоо хоногийн эхээр зарим тооцоондоо санаа зовж байвал алдаагаа нэг бүрчлэн хайж олсон нь дээр. Нэг ч болтугай зүйлд санаа зовохгүй болох нь анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. Одоогийн бодит хэрэгцээнийхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Өглөөнөөс орой хүртэл амсхийх чөлөөгүй ажиллах хэрэгтэй болно. Их ажилтай байгаа ч эрүүл мэндээ бодон амьдралын зөв дэглэм барих нь эрч хүчээ хадгалах боломж өгөх болно. Шинэ өөрчлөлт хэрэгтэй ч дэмий зүйлд цаг, мөнгөө барахгүй байхад анхаар. Долоо хоногийн дунд үед болж байгаа зарим үйл явдал танд шинэ өөрчлөлт, мэргэжлийн өсөлт авчирна. Хувь заяаны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барина. Албан тушаал дэвших эсвэл шинэ ажилд очих нь танд илүү хариуцлага үүрүүлэх болно. ьБодлоготой зорилго дээрээ зоримог шийдэмгий зан чанараа нэмэх юм бол амжилт авчирна. Зарим бичиг цаасны ажил цаг их авна. Аз туршсан болон биелүүлэхэд төвөгтэй ажлуудаас өөрийгөө чөлөөлөхийн тулд зөвхөн зайлшгүй хэрэгцээтэйг нь л хий. Долоо хоногийн сүүл рүү яаралтай худалдан авалтын хэрэгцээ өснө. Гэхдээ зээл хөөцөлдөхөд тохиромжгүй үе. Өөрийнхөө боломжийг үүстэл хүлээ. Найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсох нь алдаа эндэгдэл гаргахаас сэрэмжлэхэд тус болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх арга олоорой. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ гаргасан шийдвэрт хүлээцтэй ханд.

Матар: Амжилтад хүрэх хүсэл сонирхол таны амьдралын хэмнэлийг илүү тодруулж өгнө. Зарим хүмүүсийн хувьд энэ үед бусадтай тогтоох харилцаагаа зөв тодорхойлох хэрэгтэй болж магадгүй. Харилцан ойлголцлоо сайжруулах гарц амаргүй байж болох юм. Хувийн ур чадвараас илүү багийн ажиллагааг чухалчлах үе. Нөлөө бүхий хүмүүстэй уулзана. Нөлөө бүхий эсвэл өндөр албан тушаалтай хүний анхаарлыг татах гэж оролдлого та санасандаа хүрч чадна. Хэрвээ хэн нэгэн ашигтай санал тавих юм бол та судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ тодорхойгүй зүйлд найдсаны хэрэггүй. Үндэслэлгүй мэдээлэл тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Сайн мэргэжилтний зөвлөгөө хэрэгцээгүй үүрэг хариуцлагаас салахад тусална. Бага зэргийн хүндрэл болон таагүй харьцаа илэрч болзошгүй. Хайр дурлалын түр зуурын холбоо сэтгэл гонсойлгох хүндрэлээс өөр юу ч авчрахгүй бололтой. Жинхэнэ найз нөхөд л бодит үнэнийг хэлж чаддаг гэдгийг сана. Дотоод бодлоо шулуухан хэлэх үед нь гомдох хэрэггүй. Тохиромжгүй гэж бодож байвал найз нөхдөө сорих хэрэггүй. Хөгжилтэй байдал бусдад таалагдаж, бусдын дэм тусыг хүртэнэ. Ямар ч үед өөрийн гэсэн бодолтой бай. Сэтгэл хөдлөл ихсэх буцаад санаагаар амархан унагаж мэднэ. Бясалгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас хурдан гарахад тусална.

Хумх: Амжилтад хүрэх хүсэл сонирхол таны амьдралын хэмнэлийг илүү тодруулж өгнө. Зарим хүмүүсийн хувьд энэ үед бусадтай тогтоох харилцаагаа зөв тодорхойлох хэрэгтэй болж магадгүй. Харилцан ойлголцлоо сайжруулах гарц амаргүй байж болох юм. Хувийн ур чадвараас илүү багийн ажиллагааг чухалчлах үе. Нөлөө бүхий хүмүүстэй уулзана. Нөлөө бүхий эсвэл өндөр албан тушаалтай хүний анхаарлыг татах гэж оролдлого та санасандаа хүрч чадна. Хэрвээ хэн нэгэн ашигтай санал тавих юм бол та судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ тодорхойгүй зүйлд найдсаны хэрэггүй. Үндэслэлгүй мэдээлэл тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Сайн мэргэжилтний зөвлөгөө хэрэгцээгүй үүрэг хариуцлагаас салахад тусална. Бага зэргийн хүндрэл болон таагүй харьцаа илэрч болзошгүй. Хайр дурлалын түр зуурын холбоо сэтгэл гонсойлгох хүндрэлээс өөр юу ч авчрахгүй бололтой. Жинхэнэ найз нөхөд л бодит үнэнийг хэлж чаддаг гэдгийг сана. Дотоод бодлоо шулуухан хэлэх үед нь гомдох хэрэггүй. Тохиромжгүй гэж бодож байвал найз нөхдөө сорих хэрэггүй. Хөгжилтэй байдал бусдад таалагдаж, бусдын дэм тусыг хүртэнэ. Ямар ч үед өөрийн гэсэн бодолтой бай. Сэтгэл хөдлөл ихсэх буцаад санаагаар амархан унагаж мэднэ. Бясалгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас хурдан гарахад тусална.

Загас: Энэ долоо хоногийн эхээр загаснууд хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулаарай. Санхүүгийн асуудал үүсвэл нэлээд хүндрэлтэй байх бололтой. Таны нэр хүнд мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гаргахад нөлөөлнө. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байхыг зөвлөж байна. Ойрын үед зарим хүмүүс албан тушаал дэвших магадлал маш өндөр байна. Ажлын харилцаанд буруу ойлголцол гарч болно. Санамсаргүй тохиолдох зүйлийг ч гэсэн тооцоол. Ганц бие хүмүүст хүссэн хүнээ олох илүү боломж гарах болно. Хайртай хосууд халуун дулаан үгээр харилцвал үүссэн зөрчил тэр дороо мартагдах бололтой. Харин долоо хоногийн сүүлчээр ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Ихэнх асуудал илүү бүрхэг санагдаж эхэлнэ. Өөрчлөлт хийх амаргүй байх боловч асуудлыг шийдэх болон амжилтад хүргэх гарц байх болно. Тэвчээртэй байж, тухайн нөхцөлдөө зохицон амьдар. Гэнэтийн учир шалтгаан танд шинэ боломж үүсгэж магадгүй. Сүүлийн үед хойшлуулаад байсан хувийн асуудлаа шийдсэн нь дээр.

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00