Хонь: Эерэг хандлагатай өдөр. Гаднын ямар ч нөлөөг тайван хүлээж авах нь эрч хүчээ бууруулахгүй байх гол арга зам байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа хүмүүс хэрвээ эргэлзээтэй асуудал байвал хойшлуулах хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа олон талын мэдээллийн эх сурвалжийг ашиглаарай.
Үхэр: Холимог хандлагатай өдөр. Бусдын амьдралтай холбоотой янз бүрийн хов жив сонсох бөгөөд ихэнх нь үнэн биш гэдгийг толгойдоо санахад илүүдэхгүй. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Бодит боломжоос хэтрүүлсэн үнэлгээ өгч магадгүй. Ажил хэрэгт гарсан ямар нэгэн алдааг нуух гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамгийн ухаалаг шийдвэр байна.
Ихэр: Таатай өдөр. Үнэ цэнтэй зүйлээ хайрлах, орлогоо нэмэгдүүлэх, албан тушаалаа ахиулах боломж олох зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөнд үрэлгэн хүмүүс хэрэгцээтэй зүйлээ л худалдан ав. Энэ нь амьдралаа хэвийн байлгахад тустай. Зугаа цэнгэлтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Дэмий зүйл сонирхож, хайран цагаа үрэх нь таныг амжилтад хүрэхэд садаа болно.
Мэлхий: Ашигтай өдөр боловч үл ойлголцол болон эргэлзээ ажлыг удаашруулах болно. Ямар нэгэн нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байснаараа төөрөгдөлд орохгүй байж чадна. Илүү сонирхолтой зүйлийг амьдралдаа оруулж ирэх нь сайхан санагдаж магадгүй. Энэ үед бясалгал хийхээр шийдсэн бол дотоод ертөнцөө мэдэрч чадах чимээгүй орчин нь таны оюун санаа болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Арслан: Эмх цэгцтэй өдөр. Энэ үед од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдөлж болзошгүй. Иймээс зохион байгуулалттай байж, ямар нэг төлөвлөгөө боловсруулан дагаж мөрдөх нь таныг таагүй асуудлаас хамгаална. Бодол санаандаа ургуулсан таагүй зүйл ажил төрөлд саад болохоос болгоомжил. Хэт өгөөмөр зан гаргах хэрэггүй. Учир нь хэн нэгэн таныг буруугаар ашиглана.
Охин: Хүндрэлтэй өдөр. Бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган байдалд оруулж болзошгүй. Бяцхан зүйл ч том асуудал үүсгэж мэднэ. Тиймээс та өөрчлөлтийг давахад бэлэн бай. Гадаадад аялахаар төлөвлөсөн хүмүүс нислэг тийз эсвэл визний асуудлаа хөөцөлдөхөд бүтэмжтэй байна.
Жинлүүр: Эерэг өдөр. Од эрхсийн нөлөө танд сайнаар ирэх учраас өнөөдөр өмнөх нөхцөл байдал дээрдэх болно. Ажил хэрэгтэй холбоотой шийдвэр олон боломжийг нээж өгнө. Энэ өдөр нэгэн хэвийн үйл ажиллагааг сэтгэл хөдөлгөсөн үйлдлээр чимэх хэрэгтэй болно. Таны ажлын арга барил, эв дүй бусдыг гайхшируулах болно. Хариуцлагатай үүрэг даалгавар авсан хүмүүс ажлаа түргэсгэх хэрэгтэй.
Хилэнц: Танилын хүрээлэл болон найз нөхдийн харилцаанд анхааралтай хандаарай. Таны идэвх зүтгэл мэдэгдэхүйц үр дүн авчрахгүй байж магадгүй. Болгоомжтой байхад илүүдэхгүйг сана. Хэл аманд өртөх магадлал өндөр тул бүх хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Хөндлөнгийн хүний зүгээс түрэмгий үйлдэл гаргаж магадгүй.
Нум: Өнөөдөр өглөөнөөс орой хүртэл амсхийх чөлөөгүй ажиллах хэрэгтэй болно. Их ажилтай байгаа ч эрүүл мэндээ бодон амьдралын зөв дэглэм барих нь эрч хүчээ хадгалах боломж өгөх болно. Аливаа зүйлд дараа нь харамсахгүйн тулд одоо үед гүйцэтгэлээ сайн хянаарай. Шинэ өөрчлөлт хэрэгтэй ч дэмий зүйлд цаг, мөнгөө барахгүй байхад анхаар. Энэ үед ихэнх зүйл танд хангалттай сэтгэл ханамжийг авчрахгүй.
Матар: Өглөө эрт ажлаа амжуулсан хүмүүс өөрийн сонирхолтой зүйлд цаг заваа зарцуулах боломжтой. Нөлөө бүхий хүмүүстэй уулзана. Хэрвээ хэн нэгэн ашигтай санал тавих юм бол та судалж үзэх хэрэгтэй. Нийгэмд болж буй чухал үйл явдлуудад шууд оролц. Тунгаан бодох үедээ мартчихаж магадгүй тул тэмдэглэл сайн хөтлөөрэй. Чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх нь хосуудад таатай байх болно. Танд хайр сэтгэл аз жаргалын үүдийг нээж байна.
Хумх: Хяналттай байхгүй бол өмнөх асуудал хүчтэй нөлөөтэй байна. Юуны өмнө оногдсон үүрэг даалгавраа хийж дуусга. Хэрвээ хэрэгцээтэй эд зүйл хайж байгаа бол хямдарсан үед нь авч чадна. Энэ үед түншлэлийн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Өнөөдөр албан ажил хэрэг танд тийм ч чухал биш байх бөгөөд гэр бүлтэйгээ хамт байвал илүү аз жаргалтай байж чадна.
Загас: Завгүй өдөр. Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Таны нэр хүнд мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гаргахад нөлөөлнө. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байхыг зөвлөж байна. Ойрын үед зарим хүмүүс албан тушаал дэвших магадлал маш өндөр байна. Нарийн мэргэжлийн ажил хийдэг хүмүүс цалингаа нэмүүлэх талаар саналаа гарга. Ашигтай бизнесийн хэлэлцээр хийхэд тохиромжтой үе байх болно.