Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-17

12 ордын зурхай /2023.10.18/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ өдөр олон нийтийн уулзалт болон гэрээ хэлэлцээр амжилттай явагдах болно. Хамтын ажиллагаандаа гаднын үр ашигтай нь нэгэнт батлагдсан арга барилыг нэвтрүүлэх нь хожим ихээхэн үр дүнг танд авчирна. Ганц бие хүмүүс энэ үед хайр дурлалтай учрахыг ихээр хүсэх бололтой. Дотроо хадгалж явсан хайрын сэтгэлээ илчилбэл таатай хариу ирэх магадлалтай.

Үхэр: Амжилт гаргах хүсэл таныг яаруулна. Хэрвээ танд хүмүүстэй биечлэн уулзах цаг зав гарахгүй бол видео дуудлагаар бүгдийг амжуул. Энэ өдрийн эрч хүчээ хүсэл мөрөөдлөө шинэчлэхэд ашиглаарай. Та төвөгтэй зүйл хийх үедээ илүү идэвх зүтгэлтэй, тэвчээр хатуужилтай болж буйгаа мэдэрнэ.

Ихэр: Таны гэр бүлийг од эрхэс ивээх бөгөөд таны сэтгэл санаанд амар амгаланг авчирч байна. Та өөрийгөө сэтгэл татам нэгэн болгож чадна. Ирээдүйн амьдралаа ямар байх талаар мөрөөдөх бололтой. Хайртай хүмүүсээ хүндэтгэж, анхаарал халамж тавьснаар баярлуулж чадна. Бусдын үгийг хүлээцтэй сонсох юм бол таны хүссэн хүндлэл аяндаа ирэх боломжтой.

Мэлхий: Сайхан харагдах нь баяр баясгаланг мэдрүүлнэ. Хаашаа явж юу хийхийг хүсэж байгаагаа эхлээд тодорхойл. Гэхдээ санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой. Хосууд нэгнийхээ үгийг анхааралтай сонсохгүй бол харилцаанд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр буулт хийхийг хүсэхгүй байсан ч зөвшилцөхийг хичээ.

Арслан: Урам зоригоор дүүрэн өдөр. Итгэл найдвар болон хайр дурлал таны эргэн тойронд байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх боломж гарч байна. Энэ үед эхлүүлсэн ажил амжилт олохоор байна. Хэн нэгэн хүний нууцыг санамсаргүй байдлаар бусдад задлах хэрэггүй. Сэтгэл хөдлөл ихтэй үедээ хувийн нууцаа сайн хадгал.

Охин: Хайр дурлалын харилцаа сайжирна. Хайр дурлал адал явдал тохиолдох бололтой. Удаан хамт амьдарсан хосууд гэрлэхээр шийдэж магадгүй. Таны хөөцөлдөж байсан чухал орлого орж ирж магадгүй. Санхүүгийн мэдлэгтэй найз эсвэл түнш үнэтэй зөвлөгөөг өгөх болно. Энэ нь таны ирээдүйн санхүүд маш их ашигтай байх болно.

Жинлүүр: Өнөөдөр бүх зүйл таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найдаарай. Хэт ачаалал ажлын үр дүнг хязгаарлаж мэднэ. Таны урам зориг, дур сонирхол буурна. Шинэ ажил эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хандлага илүү нааштай болох хүртэл чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Эргэн тойрны хүмүүс тань тус болж чадахгүй бол та хариу нэхэх хэрэггүй байх.

Хилэнц: Танд ирсэн сайхан санал ашигтай боломж гаргаж байна. Хэрэв та амьдралаа өөрчлөхөөр шийдсэн бол одоо олж байгаа орлогоо голох бололтой. Хууль бус үйл ажиллагаанд оролцох санал авбал азтай байна гэж бүү бод. Зарим үйл явдал түр зуур сайн явагдах боловч хожим нь таагүй байдалд оруулах болно. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ сайн харилцаатай болох нь ажлаа хийх урам зориг өгнө. Өөрийн байр сууриа хамгаалахын тулд чухал мэдээллийг нууц байлга.

Нум: Одоо болж байгаа зарим үйл явдал танд шинэ өөрчлөлт, мэргэжлийн өсөлт авчирна. Хэн нэгний нөлөө таны амьдралд өөр боломж гаргаж өгч ч болох юм. Хувь заяаны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барина. Албан тушаал дэвших эсвэл шинэ ажилд очих нь танд илүү хариуцлага үүрүүлэх болно. Гэхдээ та болж байгаа бүхнийг хүлээж авахад бэлэн эсэхээ ухамсарлах ёстой.

Матар: Өнөөдөр тодорхойгүй зүйлд найдсаны хэрэггүй. Үндэслэлгүй мэдээлэл тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Бусадтай тохиролцох амаргүй байна. Чухал харилцаагаа өөрчлөх хэрэгтэй байж магадгүй. Санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлөх төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй байгаа бол тусламж аваарай. Сайн мэргэжилтний зөвлөгөө хэрэгцээгүй үүрэг хариуцлагаас салахад тусална.

Хумх: Энэ өдөр өөрийн байр сууриа хадгалж, хамгаалах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаал. Эрүүл мэндийн зааварчилгааг сайн мөрдөх юм бол өвчин эмгэг тусахгүй. Таны санаа бодлыг хэн нэгэн өөрчлөх бололтой. Энэ үед бүхнийг гадна талаас нь дүгнэх хэрэггүй. Дотоод мэдрэмж тань бусдын бодолд хир нөлөөлж байгаа эсэхийг сайн бодож үзэх хэрэгтэй. Зарим нөхцөл байдалд хувийн итгэл үнэмшлээ сонсох хэрэгтэй болно.

Загас: Хүнд үүрэг хариуцлагаа хэрхэн зохицуулахад анхаарал хандуулах болно. Олон нийтийн дунд таны нэр хүнд өснө. Энэ үед хийсэн бүтээл тань туулсан бүхнийг тань баталж, баримталдаг зарчмыг тань зөв гэдгийг харуулах болно. Ажлын  харилцаанд буруу ойлголцол гарч болно. Санамсаргүй тохиолдох зүйлийг ч гэсэн тооцоол. Өөрийн төлөвлөгөөг хэрхэн ямар аргаар хэрэгжүүлж болохыг шалга. Өдөр тутмын тогтсон хэв журмаасаа залхаж байвал бага зэрэг амрахаар төлөвлө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00