Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-18

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2023 оны 10-р сарын 18-ны 20 цагаас 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Халх гол орчмоор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2...+7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө  -7...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  -7...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02