Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-20

12 ордын зурхай /2023.10.21/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Сэтгэл хөдлөл өндөр байна. Харин хэт их ажил төлөвлөвөл ачаалал хэтрэх болно. Бусад хүмүүстэй санал зөрөлдөж болзошгүй. Таны зөв буруу аль нь ч байсан уурлаж бухимдалгүй, биеэ сайн бариарай. Өөрийнхөө санааг тайван, ойлгомжтойгоор тайлбарла. Ингэвэл та хэдий маргаанд ялахгүй байсан ч нөхцөл байдлыг сайнаар шийдэх болно.

Үхэр: Шинээр эхэлсэн үйл хэрэг ирээдүйд их өгөөжтэй байх болно. Түргэн шийдэхэд хэцүү бөгөөд сонголт хийхэд хүндрэлтэй асуудал ажил мэргэжлийн хүрээнд тулгарна. Хүссэн зорилго биелэхэд ойртох ч мэргэжлийн ур чадвараа улам сайжруулах шаардлага үүснэ. Хувийн амьдрал ололт амжилттай байж болох юм. Бусдад туслах нь анд сэтгэлийн таашаал авчирна.

Ихэр: Буруу ойлголтоос болж асуудал үүсэх болно. Ойр дотнынхоо хүмүүсийг анхаарч, маргааны үед харилцан буулт хий. Тэгж чадвал таны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно. Эргэн тойрны хүмүүсээ ердийнхөөс илүү анхаар. Зарим зүйлийг тэвчих нь хэцүү байж магадгүй ч даван туулах хэрэгтэй. Өвлийн амралтаараа гадаад руу аялахаар төлөвлө.

Мэлхий: Төсөөлөн бодох чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч танд аливаа зүйлийн зөв бурууг олоход хэцүү байх болно. Иймээс эргэн тойрондоо юу болоод байгааг сайн харах хэрэгтэй. Дэлгүүр захаар яван гэр орон болон хувийн хэрэгцээндээ эд бараа худалдан авах шаардлага гарна. Гэхдээ та худалдан авч буй барааныхаа чанарыг сайн шалга. Од эрхсийн нөлөө зарим зүйлийг тодорхойгүй болгоно.

Арслан: Шинэ ажил эхлэх хүмүүс яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бусдаас туршлага судал. Ихэнх хүмүүст эд хөрөнгөний асуудал чухлаар тавигдана. Хайртай хосууд санаандгүй үйл явдалд бэлэн байгаарай. Харилцан буулт хийх замаар элдэв зөрчил маргааныг шийдэх нь хамгийн зөв арга зам байх үе.

Охин: Энэ өдөр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авах болно. Олны хүндлэл танд илүү байр суурьтай болж байгааг мэдрүүлэх болно. Ганц бие хүмүүс болзоонд явах урилга авч магадгүй. Хайр дурлал ерөнхийдөө бүтэмжтэй байх боловч зарим зүйл санаж байснаас удаан шийдэгдэх байдал гарч болох юм. Гэхдээ л хэт илэн далангүй байх хэрэггүй бололтой.

Жинлүүр: Өнөөдөр өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Бүх зүйлийг хянаж буй байдлаараа бусдыг гайхшируулна. Ажил төрлийн байр суурь тань нэр нөлөөтэй байх нь зарим хүний дургүйцлийг төрүүлнэ. Иймд хянамгай байдлаа нэмэгдүүл. Олон үйл ажиллагаанд зэрэг зарцуулах цагаа багасга. Гэхдээ биелүүлэх гэж буй шинэлэг үүрэг даалгавар таныг сэргээнэ.

Хилэнц: Оюун санаагаа цэгцлэхийг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ та сонирхож буй зүйлдээ үнэн сэтгэлээ зориулж чаддаг бол ямар ч үед дотоод амар амгалан олж чадна. Амжилтад хүрэхийн тулд зөрүүд ширүүн зан гаргаж байсан ч хэрэгтэй үед сайхан сэтгэлтэй нэгэн болж хувирч магадгүй. Таны ойр дотнын хүмүүсийнхээ төлөө өөрийгөө зориулах зан чанар тодрон гарна.

Нум: Нэлээд ядарсан тул амарч эрч хүчээ нөхөх хэрэгтэй болжээ. Удахгүй байдал хивэндээ орох болно. Найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг анхааралтай сонсох нь алдаа эндэгдэл гаргахаас сэрэмжлэхэд тус болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх арга олоорой.

Матар: Жинхэнэ найз нөхөд л бодит үнэнийг хэлж чаддаг гэдгийг сана. Дотоод бодлоо шулуухан хэлэх үед нь гомдох хэрэггүй. Тохиромжгүй гэж бодож байвал найз нөхдөө сорих хэрэггүй. Бусдыг хүндлэх сэтгэлээр хэнэггүй зангаа ил гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Гэнэтийн саатал таны орон зайг үгүй болгох магадлалтай. Элдэв сониуч зангаа хяна.

Хумх: Хов живээс хол бай. Бусад хүмүүсийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бай. Энэ өдрийг амар тайван орчинд амарч өнгөрөө. Өөрийнхөө асуудлын талаар сэтгэлээ дэлгэх найзтай бол хамт ярилцан суух нь таны хувьд сайхан хэрэг болно. Амьдралын элдэв асуудлаас түр ч болтугай хол байхын тулд бага зэрэг наргиж цэнгэж болно. Өөрт тохирох хамгийн сайн амралтыг та сонгож чадна. Хувийн орон зайтай байх нь гол хүсэл байх болно.

Загас: Өөрчлөлт хийх амаргүй байх боловч асуудлыг шийдэх болон амжилтад хүргэх гарц байх болно. Тэвчээртэй байж, тухайн нөхцөлдөө зохицон амьдар. Ирээдүйд цаг нь болохоор бүх зүйл аяндаа сайхан болно. Тогтворгүй байдал үүсвэл хүлээцтэй хандаарай. Шийдвэр гаргахдаа ухаалаг, бодит сонголт хийхийг хичээ. Гэнэтийн учир шалтгаан танд шинэ боломж үүсгэж магадгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00