Хонь: Энэ долоо хоногт хувийн амьдралын асуудал таны санааг зовооно. Хувийн амьдралаа амжилттай шийдэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөе. Гэр бүлд үүссэн сөрөг хандлага танд мэдэрч байгаагүй таагүй нөлөөг өгнө. Хувийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол аж ахуйн ажил таныг ядраах болно. Хэчнээн ядарч байлаа ч ойр дотнын хүмүүстээ хүлээц тэвчээртэй хандаарай. Үр дүнд хүрэхийн тулд бүх анхаарлаа чухал ажил дээрээ хандуул. Зарим хүмүүс амаргүй ажил хэргийг эмхэлж цэгцлэх шаардлагатай болно. Санхүүгийн асуудал дээр санал зөрөлдөөн гарч байгаа бол яг одоо үүнийг шийдэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл явдал цаг алдвал улам төвөгтэй болно. Нөхцөл байдлаа сайжруулахад чиглэсэн үйлдэл нэлээд эрч хүч шаардана. Эрч хүчээ хадгалахын тулд багагүй зүйлийг санаж сэтгэх хэрэгтэй байх. Долоо хоногийн төгсгөл үед эв найртай уур амьсгал сэтгэлийн баяр цэнгэлийг авчирна. Таалагдсан зүйлээ хийхээр төлөвлө. Энэ үед зарим сонирхлоо таны хувьд чухал хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болж магадгүй. Найз нөхдийнхөө гэрт зочил. Найз нөхдийн зөвлөгөө үнэ цэнтэй байна. Зарим хүмүүст ашигтай санал ирнэ. Өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэх цаг үе бололтой. Од эрхэс бусдад уруу татагдахгүй байхыг анхааруулж байна.Тодорхойгүй харилцаа холбоог хязгаарлахыг хичээ. Санхүүгийн асуудал үүсвэл бие тавгүйтэх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх болон үнэтэй худалдан авалт хийхийг хязгаарла.
Үхэр: Долоо хоногийн эхээр сайн төлөвлөгөө байхгүй нь асуудал болно. Хоосон мөрөөдөхөө болиод хэцүү ажил үүрэгтээ анхаарлаа хандуул. Од эрхэс таны замд саад хийх хүчин зүйлийг ивээхгүй. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж сур. Нэг боломж хаагдахад нөгөө боломж нээгдэнэ гэдгийг санаарай. Бүх зүйл хувь хүний хандлагаас шалтгаална. Чухал шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт хийх зэрэгт тохиромжтой цаг үе. Өөрийн юу хийж буйгаа ойлгож байж амжилтад хүрнэ. Хамтран ажилладаг хүмүүсийн дундаас ажилд саад болох үйлдэл хийх магадлалтай. Харин долоо хоногийн сүүлчээр аливаа үйлдэлд ухаалаг, оновчтой хариу өг. Таны ухаалаг мэдрэмтгий занг бүгд гайхна. Гэрээ хэлэлцээр амжилт авчирна. Ихэнх хүмүүс гэр бүлийн хариуцлагаас болж үүссэн сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй болно. Сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглах санаачилга эсвэл шинэ төлөвлөгөө нь сайн үр дүнг авчирна. Гомдомтгой байдлаасаа болж ойр дотнын хүнтэйгээ харьцаагаа бүү муутга.
Ихэр: Долоо хоногийн эхээр таны биеэ авч яваа байдлыг шүүмжлэх юм бол тайван хүлээн аваарай. Амар тайван газарт очин төвлөрч суухад хамгийн зохимжтой цаг үе. Хатуу ширүүн өрсөлдөөнөөс түр ч атугай холдон, өөрийгөө амраа. Хайр сэтгэлийн романтик харилцаа таатай өрнөх тул та өөрийнхөө аз жаргалтайгаар мэдрэх болно. Өдөр тутмын улиг болсон амьдралын хэв маягаас салах хүсэл таныг эзэмдэнэ. Та илүү алдар нэртэй болох хүсэлд автана. Хоосон мөрөөдөхөө зогсоож, эргэн тойрны бодит нөхцөл байдлыг мэдэр. Долоо хоногийн дунд үеэс хойш болгоомжтой байхгүй бол сэтгэлийн хэт их хөөрөл таагүй байдалд оруулна. Биеэ барьж чадахгүйгээс хамгийн дотнын хүмүүстэйгээ хэрүүл маргаан үүсгэж болзошгүй. Ямар нэг шийдвэр гаргах хүсэлгүй байвал энэ нь эрч хүчгүй байна гэсэн үг биш. Таны урам зориг дахин сэргэхэд бэлэн байна. Таны гадаад төрх зоримог харагдах хэдий ч бодол санаагаа бусадтай хуваалцаж, ойлгуулах хүсэл төрөх болно. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гадаадад айлчлах зэрэгт найдвар тавьж буй хүмүүс урам хугарна. Хэрэв зайлшгүй үүрэг даалгавар хийх шаардлагатай бол ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй санал солилц. Ихэнх хүмүүс хайр дурлалын асуудалдаа шийдвэр гаргахаа түр хүлээсэн нь дээр байх. Тэнцвэрээ хадгалахын тулд танд төрөл бүрийн туршлага шаардлагатай болно. Өмнө сонирхож байгаагүй спорт, зугаа цэнгэл нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд тусалж магадгүй. Ажлаа дуусгахын тулд илүү цагаар ажиллах магадлалтай хүмүүс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоо хойшлуулах хэрэгтэй болно.
Мэлхий: Энэ долоо хоногт ажил хэрэгт тохиолдох бэрхшээл ихэснэ. Элдэв далд явуулгатай учрах тул аль болох тайван байдлаа хадгал. Маргаан зөрчлийн үед харилцан буулт хийхийг хичээ. Хувийн байр сууриа хамгаалахын төлөө санаа тавь. Ихэнх хүмүүс өөрийн чухал хэрэгцээгээ хангахыг хүснэ. Бусдын нөлөөнд автаж ямарваа нэг буруу үйлдэл хийхийг өөртөө бүү зөвшөөр. Таны уйгагүй байдал, идэвх зүтгэл бусад хүмүүсийн хараанд өртөнө. Ашиг сонирхлыг тань хамгаалах хэн нэгэнтэй холбоо тогтоо. Боломж гарвал ажил хэргийн асуудлаа цаг алдалгүй шийдэх үе. Ихэнх хүмүүст тулга тойрсон жижиг асуудлууд таалагддаггүй учраас томхон зүйлийг барьж аваад шийдэмгий ажиллах нь зүйтэй. Долоо хоногийн сүүл рүү амьдралыг таашаах мэдрэмж болон уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал ч дээшилнэ. Гэхдээ тэвчээртэй байхгүй бол дотоод сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотнын харилцаанд буцан үүсэж буй эерэг өөрчлөлтийг үгүй хийх болно. Гэр бүлийн хүрээнд багагүй зөрчил үүснэ. Бүх зүйл хүн бүрийн хүссэнээр байгаад байх боломжгүй гэдгийг бусдадаа ойлгуулаарай. Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхдог зүйлээрээ оролдох нь таны бүтээлч ур чадварыг сэрээнэ. Спортын арга хэмжээнд оролцох нь танд баяр хөөр төрүүлнэ.
Арслан: Холбоо харилцаа асуудалд орсныг харуулах шинж тэмдгийг сайн анхаарах үе. Хайр дурлалын харилцаанд саад гарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх боломж гарга. Хосууд хувийн зорилго, үзэл бодлоо илэн далангүй ярихыг хичээгээрэй. Ойр дотнын хүнээ сонсоход цаг гаргах нь хамгийн чухал зүйл байна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэх болно. Шинэ үүрэг даалгавар авсан хүмүүс илүү хянамгай, анхаарал болгоомжтой бай. Худал мэдээллээс сэрэмжил. Аливаа нөхцөл байдалд сонор соргог бай. Хэрвээ ажил хэргийн асуудал санаа зовоож байгаа бол хамтрагч түншүүдтэйгээ энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. Өөрийн төлөвлөсөн санаагаа бүтээлчээр хэрэгжүүлбэл олон зүйлийг зөв тийш өөрчилж чадна. Бүтээлч байдал сайн байх тул өөрийн дотоод мэдрэмжийг ил тод илэрхийл. Таны нэр хүнд өсөж, байр суурь нэмэгдэх бололтой. Удирдагч хүмүүс зорилгоо томоор төсөөлөх хэрэгтэй. Өөрт юу хэрэгтэй байгааг мэдэж авах болно. Төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтийг оруул. Өөрийн дотоод үзэл бодлыг бусдад тулгахгүйг хичээгээрэй. Нэр нөлөө эрх мэдлээ бусдад тулгах хэрэггүй. Олон нийтийн дунд үүсэх үйл ойлголцол танд ч ярвигтай байна. Үнэ худал нь тодорхойгүй мэдээллээс зайлсхий. Өөрийн зөн совингоо дага. Бусдын хэлсэн зүйлд итгэж болохгүй. Хэрвээ бүх зүйл буруугаар эргэх болзошгүй байвал зүгээр л тайван газар ганцаараа байх аргыг сонгоорой. Ойлгомжтой нөхцөл байдал л танд сайн зүйлийг авчрах болно. Ажил, амьдралын алинд нь ч тохиолдох асуудалд мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна.
Охин: Долоо хоногийн эхээр бизнесийн эргэлтийн болон эд хөрөнгө худалдан авах зээл хөөцөлдвөл бүтэмжтэй. Санхүүгийн тооцооллоор илүү боломж гарах тул судалгаа сайн хийгээрэй. Гэрээ хэлэлцээрт өөрийн болон бусдын эрх ашигт тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй хамтрах хүсэлгүй байгаа бол зүгээр л ганцаараа ажилла. Өөрийн хүсэл мөрөөдлөө дага. Таны нэр хүнд өндөр хэвээр байх ч зарим тааламжгүй зүйл болон саад бэрхшээл тохиолдож болзошгүй. Уран бүтээлч хүмүүсийн онгод нь орох ба сайхан санаанууд төрөх болно. Ажил хэрэгч хүмүүсийн санаа бодол оновчтой байх үе. Үзэл бодолдоо үнэнч байж бүтээлч эрэл хайгуулаар шинэ эхлэл тавихыг од эрхэс дэмжих болно. Бүх хүнд таалагдах оролдлого харилцан адилгүй хариу үйлдлийг үзүүлнэ. Аливаад өөрийгөө өөгшүүлсэн байдлаар хандах хэрэггүй. Богино хугацааны аялал төлөвлөж болно. Бараг амралтгүй, бүтэн жилийн турш ажилласан бол удахгүй болох шинэ жилээр амрах төлөвлөгөөгөө сайн боловсруулаарай.
Жинлүүр: Хэрвээ таны ажил мэргэжил сэтгэл ханамжийг өгөхгүй бол боломжтой санал дээр анхаарлаа хандуул. Бүх зүйлийг харьцуулж үзэх нь хамгийн эхэнд хийх алхам. Сайн тайвшраад дараа нь шийдвэрээ баталгаажуулах хэрэгтэй. Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Амьдралын эрч хүч ердийнхөөс илүү гэр бүл, аж ахуйн асуудлаа хөөцөлдөхөд зарцуулагдана. Магадгүй зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, итгэл найдвар нурах бололтой. Энэ нь сэтгэл санааг тавгүй болгож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг буурахад хүргэнэ. Хувийн амьдралдаа хэт санаа тавих нь бусад ажлыг орхигдуулах магадгүй. Дотоод мэдрэмж сайтай байх бөгөөд өөрийн давуу байдлаа бүхий л зүйл дээр гаргах хэрэгтэй. Харилцаа холбоо тогтоох үйл ажиллагааны үеэр ямар нэг алдаа гарч магадгүй. Эд зүйл худалдан авах гэнэтийн шаардлага гарна. Од эрхэс таныг бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлтэй байхыг анхааруулж байна. Аль болох амар тайван байхыг хичээ. Өнгөрсөн үеийн алдаанаас суралцах нь ирээдүйд зөв шийдвэр гаргахад тусална. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийн хүсэж байгаа хүмүүс ном сурах бичиг сайн уншаарай. Хэрвээ та нэмэлт орлоготой болохыг хүсвэл ашигтай санагдсан саналыг яагаад туршаад үзэж болохгүй гэж.
Хилэнц: Энэ долоо хоногт хувийн амьдралд дорвитой өөрчлөлт гарах магадлалтай. Ойр дотнын хүмүүсийнхээ төлөө бүх зүйлд хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Өөртөө итгэлгүй байвал ухаалаг зөвлөгөө өгөх чадвартай мэргэжлийн хүнд хандаарай. Зарим хүмүүс танд итгэл өгөх бололтой. Бусад хүмүүсийн зөвлөгөө болон шүүмжлэлийг өөртөө зөвөөр тусгаж ав. Ачаалалтай ажил хөдөлмөр эрүүл мэндийг тавгүйтүүлнэ. Нөхцөл байдлыг зөв ойлгохгүй бол таагүй үйл явдал амьдралыг хүндрүүлнэ. Эрч хүчээ зөв зарцуулж, сайн төвлөрөхийг одод зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү эргэн тойронд олны дэмжлэг их байна. Ихэнх хүмүүсийн бүтээлч авьяас ил тод байна. Үнэнч үзэл санаа таныг зөв замд хөтөлнө. Илүү бүтээлч байх бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Амрах ажиллах цагаа зөв зохицуулбал илүү амжилтад хүрнэ. Гаднын зарим нөлөө танд саад болж төлөвлөсөн ажлыг тань удаашруулна. Гэхдээ та аль болох тайван байж өөртөө амрах цаг гарах хэрэгтэй болно. Од эрхэс таны гэр бүлийн харилцааг ивээнэ. Хайртай хүмүүсээ энхрийлж бөөцийлөх хүсэл төрөх байх. Гэр бүлийн хүрээнд цуглан, амттай хоол идэж, инээж хөгжилдөх нь хайр халамжаа түгээх сайхан арга байна. Хэтэрхий их мөнгө зарахгүйгээр бие биедээ бяцхан бэлэг авч өгсөн ч болно.
Нум: Энэ долоо хоногт бизнесийн өрсөлдөөнд ёс зүйгүй дайралт ирж мэднэ. Зарим нөлөө таныг дарамталж буй мэт санагдаж магадгүй. Ашиг сонирхлоо амьдралын хэв маягтаа тааруулах шаардлагатай болно. Янз бүрийн учрал тохиолдлуудын огтлолцол танд асуудал учруулахаас илүү аз завшаан авчирна. Тухайн нөхцөл байдлыг өөрчлөх гэж их хичээгээд хэрэггүй. Харин хайрын харилцаагаа илүү анхаар. Хосуудын дунд ойр дотнын хүмүүсийн оролцооноос хамаарсан маргаан бий болж магадгүй. Өнгөрсөн үеэ бодон алдаанаасаа суралцах нь ирээдүйд тохиолдох олон бэрхшээлээс зөв хариултыг олоход тусална. Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Уран бүтээлч хүмүүст зарим нөлөө шинэ итгэл найдварыг төрүүлнэ. Сонголт хийхдээ олон эх сурвалжаас мэдээлэл авах нь ашиг тустай. Долоо хоногийн сүүл рүү олныг хамарсан арга хэмжээнд оролцвол биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар. Ирээдүйд ашиг тусаа өгөх танилын хүрээлэлтэй болох боломжтой. Зарим хүмүүс мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх гарц олно. Өөрийн сонирхлоор хийх ажлаас сайн мөнгө олох боломж гарч байна. Санхүүгийн хэрэгцээ энэ үед эергээр шийдэгдэж эхэлнэ. Олны дунд эв найрамдалтай байхад тохиромжтой цаг ирж байна. Харилцаа холбоо өсөн нэмэгдэнэ. Гэр бүлийн хүрээнд ширээ тойрон суугаад халуун дотноор ярилцах нь үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Хайр дурлал болон бүтээлч байдал нь таныг хөдөлгөх эрч хүч байх болно.
Матар: Энэ долоо хоногт бүх зүйл харагдаж байгаагаасаа өөр байж болно. Байр сууриа өөрчлөх асуудал гарч ирэх бололтой. Хэнтэй ч харилцаагаа битгий тасал. Асуудал гарах бүрд буруутан хайх хэрэггүй. Шаргуу ажлын үр дүнгээс сэтгэлийн таашаал авч чадна. Болгоомжгүй байдлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Бизнесийн үйл ажиллагааг хууль дүрмийн дагаа явуулах хэрэгтэй болно. Үүрэг хариуцлагаа ухамсартай хүлээн аваарай. Хамт олны маргаантай асуудалд бүү оролц. Эрч хүчээр дүүрэн байх тул ажлын бүтээмж өснө. Бизнес болон гадаад айлчлалтай холбоотой асуудлаа шийдэх бололтой. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хийх хөрөнгө оруулалт ашигтай байж чадна. Өр зээлээ бусдаас нэхэмжилбэл авах магадлалтай. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс энэ үед амжилттай байна. Хүндрэлтэй асуудал эргэн сөхөгдөх ч боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр. Таны нэр хүнд өсөх тул олон үйл ажиллагаанд оролцох бололтой. Олныг хамарсан арга хэмжээг ашиглан хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүл. Сайн дурын ажил болон буяны үйлд идэвхтэй оролцоорой. Хайртай хүнтэйгээ илүү их ойлголцохын тулд гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн харилцаа тааламжтай болж байна. Хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг зовоох байдал бүү гарга. Гаднын нөхцөл байдалд тохируулан ойр дотнын хүмүүстээ сэтгэл санааны дэм өг. Зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл давамгайлна. Сайхан харагдахыг хичээх бололтой. Байнгын очдог газраа сольж, өвөрмөц орчин хайна. Сонирхолтой хүмүүстэй танилцах нь танд гайхалтай хүсэл сонирхлыг төрүүлэх болно. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд худал зүйл ярихгүйг хичээ.
Хумх: Долоо хоногийн эхэн үед хамран ажиллагч эсвэл гэр бүлийнхээ хүмүүсээс анхаарлаа холдуулах хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Гэрээ хэлэлцээрийн үед сонор сэрэмжтэй байхад анхаар. Эс тэгвээс таны эрх ашгийг орхигдуулсан үйл явдал өрнөж болзошгүй. Уран бүтээлч хүмүүс гэрэлтэх болно. Энэ үед шинэ аз туршсан ажил эхлэх дохио ирнэ. Зарим хүмүүсийн байр суурь улам бэхжиж, өөрсдийн давуу байдлыг мэдэж авна. Өвөрмөц санаа шинэ уран бүтээл хийх их урам зориг өгнө. Долоо хоногийн дунд үеэс хойш зарим арга хэмжээнд өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Зугаалж цэнгэж, хөгжилтэй бай. Гэхдээ хэт замбараагүй хандах хэрэггүй. Эс тэгвээс таныг эрч хүчгүй болгож магадгүй. Ажил хэргээ үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. Танд сайн санал хүлээж авах боломж байна. Хэрэв хууль бус үйл ажиллагаанд оролцох санал хүлээн авбал боломжтой гэж бүү бод. Зарим зүйл түр зуур сайн явагдах боловч хожим нь зугтах боломжгүй занганд орох болно. Шаардлагатай бол бусдын тусламжид найдаж болно. Зорилгодоо хүрэхийн тулд тусламж дэмжлэгийг ухаалгаар ашигла. Ухаалаг зөвлөгч таны хажууд байх нь давуу тал болно. Өнгөрснөө эргэн харж, алдаанаасаа суралц. Зарим боломжийг зөв ашиглавал ирээдүйгээ төлөвлөх боломж нээгдэнэ. Ихэнх хүмүүс бусадтай бодол санаагаа хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал байдал буруу мэдээлэл авчирч магадгүй. Эргэн тойронд байгаа хов живийг бүү тоо. Энэ бүхэн зүгээр л хэн нэгний санаанаас гарсан хий хоосон зүйл байх магадлалтай. Хэрвээ хайрын харилцаанд эргэлзээтэй асуудал байгаа бол эртхэн учрыг нь олсон дээр. Зарим хүмүүс зайлшгүй гаргах шийдвэрээ шалтгаангүй хойшлуулах бололтой. Цаг алдах юм бол асуудал улам л овоорно гэдгийг санаарай.
Загас: Энэ долоо хоногийн эхээр дотоод сэтгэлээ сонсож зөн совингоо дагаарай. Хэрвээ таны ажил мэргэжил хангалттай сэтгэл ханамжийг өгөхгүй бол илүү боломжтой газар луу анхаарлаа хандуул. Хамгийн эхний зөв алхам бол өөрийн ухамсарт байгаа зүйлийг олж мэдрэх эрэл хайгуул байна. Санхүүгийн асуудалтай хүмүүс олдсон боломжийг ашиглан ахин хөл дээрээ босох алхам хийгээрэй. Харилцаа сайтай бөгөөд мэдээлэл ойр байснаар хэрэгцээтэй зүйлээ олж авах бөгөөд бизнесийн асуудал дээр шийдэмгий хөдлөөрэй. Хэрвээ та албан тушаал ахихыг хүсэж байвал эхлээд мэдлэг чадвараа сайжруул. Шаргуу ажиллах нь бусдад танигдах боломж олгоно. Санаандгүй учрал таны бодол санааг өөрчилж, амьдралын чиг зорилгыг тодорхойлж чадна. Долоо хоногийн сүүлчээр олон нийтийн хандлага танил хүрээлэлд ойлгомжгүй байдлыг авчирна. Бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн зан авир бүх хүмүүсийн дургүйг хүргэх нь гайхмаар зүйл биш байна. Аль нь үнэн болохыг тодорхойлох боломжгүй зөрүүтэй мэдээллүүдийг толгойноосоо авч хая. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө төлөвлөгөөгөө дахин хянаж шалгаарай. Учир нь өчигдөр зөв санагдаж байсан зүйл өнөөдөр өөрчлөгдөж магадгүй үе. Ажлын өдрүүд дууссан ч танаас нэмэлт ачаалал шаардах болно. Бусдын алдаа болон бурууг нь та хүлээж авч магадгүй ч үүнд хэт эмзэглэх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй.