Хонь: Санхүүгийн асуудал дээр санал зөрөлдөөн гарч байгаа бол яг одоо үүнийг шийдэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл явдал цаг алдвал улам төвөгтэй болно. Бүх зүйлийг нааштай байлгах хэцүү ч өөрийн бодол санааг нэг талд нь гарга. Цаг үеийн нөхцөл байдал тодорхойгүй санагдах болно. Гэхдээ удахгүй таатай мэдээ сонсоно. Зарим хүмүүсийн зөн совин хүчтэй байна.
Үхэр: Энэ өдөр мэдлэг боловсролоо сайжруулах үйл ажиллагаа сайн явагдана. Од эрхэс таны замд саад хийх хүчин зүйлийг ивээхгүй. Ийм үед илүү хүчин чармайлт гаргах юм бол таны хувийн амьдрал сайжирна. Гэхдээ тохиолдох зүйлс муу ч байж болно, сайн ч байж болно. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж сур. Нэг боломж хаагдахад нөгөө боломж нээгдэнэ гэдгийг санаарай. Бүх зүйл хувь хүний хандлагаас шалтгаална.
Ихэр: Амар тайван газарт очин төвлөрч суухад хамгийн зохимжтой цаг үе. Хатуу ширүүн өрсөлдөөнөөс түр ч атугай холдон, өөрийгөө амраа. Хайр сэтгэлийн романтик харилцаа таатай өрнөх тул та өөрийнхөө аз жаргалтайгаар мэдрэх болно. Хосууд хамтдаа оройн хоол идэхээр төлөвлөж, үдшийг тааламжтай газар өнгөрөө.
Мэлхий: Хувийн байр сууриа хамгаалахын төлөө санаа тавь. Ихэнх хүмүүс өөрийн чухал хэрэгцээгээ хангахыг хүснэ. Энэ үед та гэр орноо тав тухтай байлгах шаардлагатай үүснэ. Аливаа сонирхолтой өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Хайрын адал явдал эерэг, сөрөг аль аль талын асуудлыг авч ирнэ. Бусдын нөлөөнд автаж ямарваа нэг буруу үйлдэл хийхийг өөртөө бүү зөвшөөр.
Арслан: Энэ өдөр гэнэтийн нөхцөл байдал үүсэх болно. Шинэ үүрэг даалгавар авсан хүмүүс илүү хянамгай, анхаарал болгоомжтой бай. Худал мэдээллээс сэрэмжил. Аливаа нөхцөл байдалд сонор соргог бай. Залуу хүмүүс мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга замыг олж авна. Туршлагатай хүмүүсээс ирээдүйд хэрэгтэй зөвлөгөөг сайн хүлээн аваарай.
Охин: Харилцан тохиролцох шаардлага ажил хэрэгт гарна. Чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Гэрээ хэлэлцээрт өөрийн болон бусдын эрх ашигт тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй хамтрах хүсэлгүй байгаа бол зүгээр л ганцаараа ажилла. Өөрийн хүсэл мөрөөдлөө дага. Таны одоо үргэлж хийдэг зүйл сэтгэл ханамж өгөхгүй бол тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд үзээрэй.
Жинлүүр: Амьдралын эрч хүч ердийнхөөс илүү гэр бүл, аж ахуйн асуудлаа хөөцөлдөхөд зарцуулагдана. Магадгүй зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, итгэл найдвар нурах бололтой. Энэ нь сэтгэл санааг тавгүй болгож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг буурахад хүргэнэ. Гэхдээ энэ нь түр зуурын саад тул ирээдүйн дүр зурагтаа итгэлтэй байж болно.
Хилэнц: Өнөөдөр өөртөө итгэлгүй байвал ухаалаг зөвлөгөө өгөх чадвартай мэргэжлийн хүнд хандаарай. Зарим хүмүүс танд итгэл өгөх бололтой. Харин нэгэн хэвийн байвал ердийн үеэс илүү ажилдаа дарагдах магадлалтай. Зарим хүмүүс илүү хичээсэн ч зэмлэл сонсох болно. Бусад хүмүүсийн зөвлөгөө болон шүүмжлэлийг өөртөө зөвөөр тусгаж ав.
Нум: Хэдийгээр шийдэгдсэн мэт байсан ажил хэрэгт санаандгүй саад гарах ч ерөнхийдөө сайн хандлагатай өдөр. Янз бүрийн учрал тохиолдлуудын огтлолцол танд асуудал учруулахаас илүү аз завшаан авчирна. Тухайн нөхцөл байдлыг өөрчлөх гэж их хичээгээд хэрэггүй. Харин хайрын харилцаагаа илүү анхаар. Хосуудын дунд ойр дотнын хүмүүсийн оролцооноос хамаарсан маргаан бий болж магадгүй.
Матар: Холимог хандлага зонхилно. Яарах нь үр дүнд хүргэхгүй. Болгоомжгүй байдлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Бизнесийн үйл ажиллагааг хууль дүрмийн дагаа явуулах хэрэгтэй болно. Үүрэг хариуцлагаа ухамсартай хүлээн аваарай. Хамт олны маргаантай асуудалд бүү оролц. Шинэ ажил эхлэх байгаа бол сонор сэрэмжтэй бай. Таны хүлээж байгаа боломж гэнэт гарч ирж болзошгүй.
Хумх: Уран бүтээлч хүмүүс гэрэлтэх болно. Энэ үед шинэ аз туршсан ажил эхлэх дохио ирнэ. Зарим хүмүүсийн байр суурь улам бэхжиж, өөрсдийн давуу байдлыг мэдэж авна. Өвөрмөц санаа шинэ уран бүтээл хийх их урам зориг өгнө. Олон төрлийн үзэл бодлыг уралдуулах юм бол орчноо сайн мэдэрч чадна. Эргэн тойрны шинэлэг байдал таныг улам зоригжуулах болно.
Загас: Хамт олонтойгоо сайхан харилцаатай байх нь чухал хэрэгцээ шаардлага мөн. Харилцаа сайтай бөгөөд мэдээлэл ойр байснаар хэрэгцээтэй зүйлээ олж авах бөгөөд бизнесийн асуудал дээр шийдэмгий хөдлөөрэй. Хэрэв тусламж хүсвэл хэчнээн завгүй байсан ч найзынхаа итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Таны амархан учрыг нь олж чадах асуудал түүнд хэцүү байж мэднэ. Бусдад үзүүлсэн тусын хариу үйлдэл танд аз жаргалыг бэлэглэнэ.