Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-24

12 ордын зурхай /2023.10.25/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Таны нөхцөл байдлаа сайжруулахад чиглэсэн үйлдэл нэлээд эрч хүч шаардана. Хувийн амьдралаа амжилттай шийдэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөе. Зарим хүмүүсээс залхуу зан байдал илэрнэ. Энэ үед аль болох өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Өнөөдөр алдсан боломжийг маргааш эргүүлэн авахад хүнд байхыг сануулж байна.

Үхэр: Энэ өдөр хийх зүйл их байгаа учир өглөө эртлэн босож ажлаа амжуул. Тодорхой ажлыг хийхдээ дэмий зүйл бодож цаг алдахгүйг хичээ. Чухал шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт хийх зэрэгт тохиромжтой цаг үе. Онцлог үйл ажиллагаа олны анхааралд байж чадна. Таны урам зориг, санал санаачилга ихсэж байна. Ажил хэрэгч хүмүүс өдрийн турш хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна. 

Ихэр: Өдөр тутмын улиг болсон амьдралын хэв маягаас салах хүсэл таныг эзэмдэнэ. Та илүү алдар нэртэй болох хүсэлд автана. Хоосон мөрөөдөхөө зогсоож, эргэн тойрны бодит нөхцөл байдлыг мэдэр. Дэмий юм бодож цаг нөхцөөхийн оронд бодит боломжийг өөртөө нээ. Өөртөө өсөн хөгжих цаг гарга. Энгийн зүйлээс ч таашаал авч болохыг та харна. Өөдрөг хүмүүс хайрын харилцаанд одтой байна. 

Мэлхий: Ойрын үед албан тушаал дэвшиж магадгүй. Таны уйгагүй байдал, идэвх зүтгэл бусад хүмүүсийн хараанд өртөнө. Амжилттай болсон ажлын үр шимийг нь хүртэх магадлалтай. Ашиг сонирхлыг тань хамгаалах хэн нэгэнтэй холбоо тогтоо. Энэ үед та ашигтай наймаа хийж чадна. Харин үнэтэй эд зүйл худалдаж авахаар хайж байгаа бол хэтэрхий чамин үзэмжээс татгалз.

Арслан: Хэрвээ ажил хэргийн асуудал санаа зовоож байгаа бол хамтрагч түншүүдтэйгээ энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. Хэдийгээр асуудал хурдан шийдэгдэхгүй ч нарийн учир шалтгааныг нь мэдэж байхад шийдэл олдох болно. Ажил хэргийн гэнэтийн санал ирэх ч илүү чухал үйл явдал удахгүй болох байх.

Охин: Ихэнх хүмүүсийн нөхцөл байдал хэвээр байна. Таны нэр хүнд өндөр хэвээр байх ч зарим тааламжгүй зүйл болон саад бэрхшээл тохиолдож болзошгүй. Харин өр зээлээ авах эсвэл төлөх талын асуудал бүтэмжтэй байна. Аливаа бичиг цаасны асуудалд анхааралтай хандан, зөв эсэхийг сайн шалгаарай.

Жинлүүр: Хувийн амьдралдаа хэт санаа тавих нь бусад ажлыг орхигдуулах магадгүй. Тухайн орчноосоо сэтгэлийн таашаал авч, шинэ өөрчлөлтийг хийгээрэй. Энэ өдөр дотоод мэдрэмж сайтай байх бөгөөд өөрийн давуу байдлаа бүхий л зүйл дээр гаргах хэрэгтэй. Бусдын үйл хэрэгт туслах шаардлага гарах үед бэлэн байгаарай.

Хилэнц: Нөлөөгөө хадгалахын тулд илүү нямбай байх өдөр. Ачаалалтай ажил хөдөлмөр эрүүл мэндийг тавгүйтүүлнэ. Нөхцөл байдлыг зөв ойлгохгүй бол таагүй үйл явдал амьдралыг хүндрүүлнэ. Эрч хүчээ зөв зарцуулж, сайн төвлөрөхийг одод зөвлөж байна. Ямар ч үед анхаарлаа бүү сулруул. Гэхдээ онц ач холбогдолгүй асуудлуудад эрч хүчээ бүү зарцуул. 

Нум: Өнгөрсөн үеэ бодон алдаанаасаа суралцах нь ирээдүйд тохиолдох олон бэрхшээлээс зөв хариултыг олоход тусална. Эрүүл мэнддээ анхаарч, эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Хайрын харилцаа мухардалд орж болзошгүй байна. Таны итгэл болно гэж бодсон хүн тань нууцыг задраах бололтой. Үүнд битгий сэтгэлээр унаарай. 

Матар: Эрч хүчээр дүүрэн байх тул ажлын бүтээмж өснө. Бизнес болон гадаад айлчлалтай холбоотой асуудлаа шийдэх бололтой. Хүндрэлтэй асуудал эргэн сөхөгдөх ч боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр. Хайртай хүнтэйгээ илүү их ойлголцохын тулд гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн харилцаа тааламжтай болж байна. 

Хумх: Янз бүрийн хүрээлэл үүсэх өдөр. Зарим арга хэмжээнд өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Зугаалж цэнгэж, хөгжилтэй бай. Гэхдээ хэт замбараагүй хандах хэрэггүй. Эс тэгвээс таныг эрч хүчгүй болгож магадгүй. Харин ая тухтай байдал таны амьдралын баяр хөөрийг улам нэмэгдүүлнэ. 

Загас: Мэдлэг боловсролоо дээшлүүлэх анхаар. Хэрвээ та албан тушаал ахихыг хүсэж байвал эхлээд мэдлэг чадвараа сайжруул. Шаргуу ажиллах нь бусдад танигдах боломж олгоно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд цаг минут бүрийг ашигла. Чимээгүй орчинд бясалгал хийснээр та бүх зүйлийг зөвөөр харах болно. Гэхдээ хэт энгийн амьдралаас тасрах юм бол амьдрал уйтгартай мэт санагдах бололтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00