Хонь: Хайртай хүнээсээ магтаал сайшаалын үг сонсохын хүсэх болно. Гэр бүлд үүссэн сөрөг хандлага танд мэдэрч байгаагүй таагүй нөлөөг өгнө. Эрч хүчээ хадгалахын тулд багагүй зүйлийг санаж сэтгэх хэрэгтэй байх. Энэ өдөр залуу хүмүүсийн амьдралд шинэ хайрын түүх цэцэглэнэ. Ганц бие эрчүүд гадаад өнгө болон сайхан амлалтад хууртах магадлалтай.
Үхэр: Дэмжлэг авах өдөр. Сэтгэл санааны дэмжлэг ирэх тул эргэн тойронд таатай байдлыг бий болгоно. Тодорхойгүй зөрчил таныг тойрон хүрээлж мэднэ. Шинэ ажил хэрэг эхлүүлсэн л бол хэвийн үйл явцад саад болох эргэлзээтэй байдлыг бүү үүсгэ. Өөрийн юу хийж буйгаа ойлгож байж амжилтад хүрнэ. Хамтран ажилладаг хүмүүсийн дундаас ажилд саад болох үйлдэл хийх магадлалтай.
Ихэр: Таатай өдөр. Найз нөхөд ба хамаатан садангуудтайгаа харилцаагаа сайжруулах боломжтой. Хайрын харилцаа таныг хүчтэй догдлуулах магадлалтай. Гэхдээ болгоомжтой байхгүй бол сэтгэлийн хэт их хөөрөл таагүй байдалд оруулна. Биеэ барьж чадахгүйгээс хамгийн дотнын хүмүүстэйгээ хэрүүл маргаан үүсгэж болзошгүй.
Мэлхий: Сэтгэл хөдлөл ихэснэ. Санаандгүй тохиолдол болно. Ямар ч зүйлийг хийж чадна гэж итгэн, зоригтой байх нь амжилтад хүрэх анхны алхам болно. Боломж гарвал ажил хэргийн асуудлаа цаг алдалгүй шийдэх үе. Ихэнх хүмүүст тулга тойрсон жижиг асуудлууд таалагддаггүй учраас томхон зүйлийг барьж аваад шийдэмгий ажиллах нь зүйтэй.
Арслан: Өөрийн төлөвлөсөн санаагаа бүтээлчээр хэрэгжүүлбэл олон зүйлийг зөв тийш өөрчилж чадна. Ямар ч асуудал гарсан хэрхэн шийдвэрлэх арга замыг олох боломжтой. Бүтээлч байдал сайн байх тул өөрийн дотоод мэдрэмжийг ил тод илэрхийл. Гэхдээ юу хэлэх болон хийхээ эхлээд сайн бод. Буруу хүнд чухал нууцаа задруулж магадгүй.
Охин: Бүтээлч хандлагатай өдөр. Уран бүтээлч хүмүүсийн онгод нь орох ба сайхан санаанууд төрөх болно. Ажил хэрэгч хүмүүсийн санаа бодол оновчтой байх үе. Албан тушаал ахих алхам хийх үедээ өндөр хариуцлага, бие даасан үзэл бодолтой байх шаардлагатай. Өөрийнхөө бүтээлч чадварыг дээшлүүлж, шинийг сурч мэдэхийн тулд биеэ дайчил.
Жинлүүр: Анхааралтай байх өдөр. Харилцаа холбоо тогтоох үйл ажиллагааны үеэр ямар нэг алдаа гарч магадгүй. Эд зүйл худалдан авах гэнэтийн шаардлага гарна. Ихээхэн эрч хүч зарах ажил таныг хүлээж байна. Хүлээсэн үүрэг даалгавар илүү их анхаарал, оролцоог шаардаж байна.
Хилэнц: Оюун санааны тогтвортой байдал нь шинэ дэвшилт ололт бий болгох боломжийг олгоно. Аливаа өөрчлөлт шилжилтийг бүх зүйл сайхан болно гэсэн өөдрөг уриан дор өрнүүл. Сүүлийн үед тохиосон зарим таагүй явдал таны сэтгэл санааг муутгасан байж болох ч одоо бол тэсвэр хатуужилтай бай. Удахгүй таны бодож байсан бүхэн биеллээ олно.
Нум: Тэвчээр шаардсан өдөр. Түрэмгий зан урьд үеийнхээс хурдан гарч ирнэ. Энэ өдөр уур бухимдлаас болоод зөрчил гаргаж болзошгүй тул хэлэх гэж буй үгээ цааш нь залги. Уран бүтээлч хүмүүст зарим нөлөө шинэ итгэл найдварыг төрүүлнэ. Сонголт хийхдээ олон эх сурвалжаас мэдээлэл авах нь ашиг тустай. Илүү туршлагатай хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй тул ахмад настайчуудын гэрт зочлон цагийг хамт өнгөрөөх нь таны амьдралын талаар илүү их мэдэх хүсэлд хангалттай хариулт өгнө.
Матар: Таатай өдөр. Санхүү мөнгөний асуудлыг хэлэлцэх үед илүү санаачилгатай байвал ашигтай байдалд хүрч чадна. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу хийх хөрөнгө оруулалт ашигтай байж чадна. Өр зээлээ бусдаас нэхэмжилбэл авах магадлалтай. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс энэ үед амжилттай байна. Ойр дотнын хүмүүс болон найз нөхдийнхөө бага ч болов тусыг үнэлэн, талархлаа илэрхийл.
Хумх: Бухимдалтай өдөр. Ажил хэргээ үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. Танд сайн санал хүлээж авах боломж байна. Харин амттай таашаал авахаар их оролдох юм бол дараа нь багассан орлогоор амьдралаа арай хийн залгуулах бололтой. Хэрэв хууль бус үйл ажиллагаанд оролцох санал хүлээн авбал боломжтой гэж бүү бод. Зарим зүйл түр зуур сайн явагдах боловч хожим нь зугтах боломжгүй занганд орох болно.
Загас: Санаандгүй учрал таны бодол санааг өөрчилж, амьдралын чиг зорилгыг тодорхойлж чадна. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхий л аргыг хэрэглэж үзсэн эсэхээ тунгаан бодоорой. Мөрөөдөлдөө үнэнч бай. Хэрхэн яаж амжилтад хүрэх арга танд байхгүй байгаа ч мөрөөдлөө биелнэ, өөрийгөө зөв зам дээрээ зогсож байгаа гэдэгтээ итгэлтэй бай. Гэхдээ дэмий суух хэрэггүй.