Хонь: Хувийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол аж ахуйн ажил таныг ядраах болно. Хэчнээн ядарч байлаа ч ойр дотнын хүмүүстээ хүлээц тэвчээртэй хандаарай. Тэд бол таны амьдралын хамгийн чухал хэсэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та мөнгөгүй амьдарч чадах ч тэдэнгүйгээр амьдарч чадахгүй. Аливаа хэцүү шийдвэрийг гаргахдаа мэдлэг туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай.
Үхэр: Тайлбаргүй нөхцөл байдал энэ өдөр ажлыг удаашруулна. Замын түгжрэл, засвар үйлчилгээ зэрэг нь хий бухимдал үүсгэнэ. Энэ өдөр бүх хүн хаашаа ч юм яарч байгаа санагдах тул та уурлаж бухимдалгүй тайван байгаарай. Аливаа үйлдэлд ухаалаг, оновчтой хариу өг. Таны ухаалаг мэдрэмтгий занг бүгд гайхна. Гэрээ хэлэлцээр амжилт авчирна. Хэрвээ танд тохиролцох асуудал байгаа бол энэ өдөр амжуул.
Ихэр: Ямар нэг шийдвэр гаргах хүсэлгүй байвал энэ нь эрч хүчгүй байна гэсэн үг биш. Таны урам зориг дахин сэргэхэд бэлэн байна. Таны гадаад төрх зоримог харагдах хэдий ч бодол санаагаа бусадтай хуваалцаж, ойлгуулах хүсэл төрөх болно. Өөртөө итгэлтэй байгаа эсэхээ тодорхойл. Хэрвээ найз нөхөд тань шүүмжилбэл энэ нь таны төлөө гэдгийг ойлгох сэтгэлийн тэнхээтэй бай.
Мэлхий: Гэр бүлийн хүрээнд багагүй зөрчил үүснэ. Бүх зүйл хүн бүрийн хүссэнээр байгаад байх боломжгүй гэдгийг бусдадаа ойлгуулаарай. Өнөөдөр өөрийнхөө зорилгыг хадгална гэдэг чухал зүйл байх болно. Өөрийн дотоод сэтгэлээ хайртай хүмүүстээ дэлгэ. Тэднийг ямар их хүндэлдэг гэдгээ мэдрүүлбэл ямар ч асуудал үүсэхээс сэргийлж чадна
Арслан: Таны нэр хүнд өсөж, байр суурь нэмэгдэх бололтой. Удирдагч хүмүүс зорилгоо томоор төсөөлөх хэрэгтэй. Өөрт юу хэрэгтэй байгааг мэдэж авах болно. Төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтийг оруул. Эргэн тойрондоо үргэлж эмх замбараатай байдлыг үүсгэхийг чухалчил. Өнөөдөр өөрийн дотоод үзэл бодлыг бусдад тулгахгүйг хичээгээрэй.
Охин: Од эрхсийн нөлөө холимог байх тул та ачаалалтай өдөрт сэтгэл зүйгээ бэлтгэ. Өдрийн эхэн үед аль болох их зүйлийг амжуулахыг хичээ. Үдээс хойш эрч хүч буурах болно. Үзэл бодолдоо үнэнч байж бүтээлч эрэл хайгуулаар шинэ эхлэл тавихыг од эрхэс дэмжих болно. Төлөвлөгөөний биелэлт сайн байвал оны сүүлээр тайван амрах боломж гарна гэдгийг бүү март.
Жинлүүр: Од эрхэс таныг бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлтэй байхыг анхааруулж байна. Аль болох амар тайван байхыг хичээ. Зарим арга хэмжээ таныг ихээр хөгжөөх боловч чухал үед нөлөө бүхий хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд биеэ зөв авч яваарай. Хайр дурлалын харилцаа амжилттай байх хэдий ч таны нөхцөл байдал санаа зовоох бололтой.
Хилэнц: Эргэн тойронд олны дэмжлэг их байна. Ихэнх хүмүүсийн бүтээлч авьяас ил тод байна. Сайхан мэдрэмж удахгүй өөрчлөгдөх тул боломжтой үедээ олдсон аз завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Таныг өнгөрсөнд эргүүлэн аваачих хуучин дурсамжууд гуниглуулж магадгүй тул бүү эргэн хар. Үнэнч үзэл санаа таныг зөв замд хөтөлнө.
Нум: Шинэ түншлэлийн харилцаа хурдан амжилт олохгүй ч үнэтэй туршлага өгч чадна. Олныг хамарсан арга хэмжээнд оролцвол биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар. Ирээдүйд ашиг тусаа өгөх танилын хүрээлэлтэй болох боломжтой. Гэр бүлийн хүрээнд ширээ тойрон суугаад халуун дотноор ярилцах нь үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ.
Матар: Хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг зовоох байдал бүү гарга. Сэтгэл санаа тогтворгүй байвал ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Өмнөх ажилдаа анхаарч, тархи толгойгоо сайтар ажиллуул. Чухал шийдвэр гаргахын өмнө бясалгалаар хичээллэвэл ашиг тустай байх. Эсвэл өөрийн дуртай зүйлээр хэсэг зуур оролдоорой. Энэ үед цаг үеийн үймээнээс болж чухал зүйлээ мартаж болзошгүй тул бүх төлөвлөгөөгөө сайтар бичиж тэмдэглэ.
Хумх: Найз нөхөд, хамаатан садангууд энэ өдрийг бүрэн дүүрэн болгож өгнө. Шаардлагатай бол бусдын тусламжид найдаж болно. Зорилгодоо хүрэхийн тулд тусламж дэмжлэгийг ухаалгаар ашигла. Ухаалаг зөвлөгч таны хажууд байх нь давуу тал болно. Өөрийгөө хэт өндрөөр үнэлэх нь таны цагийг үр дүнгүй болгож мэднэ. Харин бүтээлч байдал нэмэлт орлоготой болгох боломжийг нээнэ.
Загас: Олон нийтийн хандлага танил хүрээлэлд ойлгомжгүй байдлыг авчирна. Интернэт дэх сошиал ертөнцийн нөлөө олон хүний анхаарлыг өөр зүг татна. Хэн нэгнийг хамгийн муухай болгож харагдуулах явуулга хэмжээ хязгаараас хальж болно. Бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн зан авир бүх хүмүүсийн дургүйг хүргэх нь гайхмаар зүйл биш байна. Аль нь үнэн болохыг тодорхойлох боломжгүй зөрүүтэй мэдээллүүдийг толгойноосоо авч хая.