Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-27

12 ордын зурхай /2023.10.28/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эв найртай уур амьсгал сэтгэлийн баяр цэнгэлийг авчирна. Таалагдсан зүйлээ хийхээр төлөвлө. Энэ үед зарим сонирхлоо таны хувьд чухал хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болж магадгүй. Найз нөхдийнхөө гэрт зочил. Найз нөхдийн зөвлөгөө үнэ цэнтэй байна. Зарим хүмүүст ашигтай санал ирнэ. Өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэх цаг үе бололтой. 

Үхэр: Өнөөдөр амлалтаа хэрэгжүүл. Ихэнх хүмүүс гэр бүлийн хариуцлагаас болж үүссэн сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй болно. Ирээдүйн төлөвлөгөө хэрэгжих эсэх нь цаашид орж ирэх орлогоос хамаарна. Гэр орондоо хэрэгцээтэй эд хогшил хайж байгаа хүмүүс ашигтай наймаа хийхэд хүндрэлтэй байх болно. Хамтын ажил хэрэгт хувийн тоглолт хийх байдал ихэнх хүмүүст ажиглагдана.

Ихэр: Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гадаадад айлчлах зэрэгт найдвар тавьж буй хүмүүс урам хугарна. Хэдийгээр энэ үед баяр наадмын урилга хүлээн авах боловч энэ үдэш зугаа цэнгэл төлөвлөж болохгүй. Гэр бүлдээ анхаарч, ажил төрлөө эртхэн зохицуул. Хэрэв зайлшгүй үүрэг даалгавар хийх шаардлагатай бол ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй санал солилц. Ихэнх хүмүүс хайр дурлалын асуудалдаа шийдвэр гаргахаа түр хүлээсэн нь дээр байх. 

Мэлхий: Өнөөдөр сайн унтаж амар. Сайн амарч чадвал та илүү эрч хүчтэй байж, удахгүй эхлэх ажлын долоо хоногийг стресс багатай, төвөггүй давж чадна. Мөн найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхдог зүйлээрээ оролдох нь таны бүтээлч ур чадварыг сэрээнэ. Спортын арга хэмжээнд оролцох нь танд баяр хөөр төрүүлнэ.

Арслан: Олон нийтийн дунд үүсэх үйл ойлголцол танд ч ярвигтай байна. Үнэн худал нь тодорхойгүй мэдээллээс зайлсхий. Зөн совингоо дага. Бусдын хэлсэн зүйлд итгэж болохгүй. Нэр нөлөө эрх мэдлээ бусдад тулгах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд саад гарч болзошгүй. Хэрвээ бүх зүйл буруугаар эргэх болзошгүй байвал зүгээр л тайван газар ганцаараа байгаарай. 

Охин: Ажил хэрэгч хүмүүс амжилттай байна. Энэ үед гадаад хэлбэр үзэмж чухал биш. Дотоод сэтгэлийн амар амгалан байдлыг гол болгоорой. Бүх хүнд таалагдах оролдлого харилцан адилгүй хариу үйлдлийг үзүүлнэ. Аливаад өөрийгөө өөгшүүлсэн байдлаар хандах хэрэггүй. Энэ үед таны хувь хамгийн чухал үйл явдал юу вэ гэдгийг олж харах мэдрэмж хэрэгтэй. 

Жинлүүр: Өнгөрсөн үеийн алдаанаас суралцах нь ирээдүйд зөв шийдвэр гаргахад тусална. Мэдлэгийнхээ хүрээг тэлэхийн хүсэж байгаа хүмүүс ном сурах бичиг сайн уншаарай. Янз бүрийн үйл ажиллагааны үр дүнд та сэтгэл ханамжтай байна. Хэрвээ та нэмэлт орлоготой болохыг хүсвэл ашигтай санагдсан саналыг яагаад туршаад үзэж болохгүй гэж. 

Хилэнц: Өнөөдөр илүү бүтээлч байх бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Амрах ажиллах цагаа зөв зохицуулбал илүү амжилтад хүрнэ. Гаднын зарим нөлөө танд саад болж төлөвлөсөн ажлыг тань удаашруулна. Гэхдээ та аль болох тайван байж өөртөө амрах цаг гарах хэрэгтэй болно. Хайртай хүмүүстээ халамж тавих юм бол таны нэр хүнд өсөх бөгөөд эргэн тойронд эелдэг найрсаг харилцаа тогтох болно. 

Нум: Амралтын өдрийн уур амьсгал таны сэтгэл санаатай шууд холбоотой байна. Өдрийг сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй бололтой. Хайр дурлал болон бүтээлч байдал нь энэ өдрийн хөдөлгөх хүч болно. Зарим хүмүүс мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх гарц олно. Өөрийн сонирхлоор хийх ажлаас сайн мөнгө олох боломж гарч байна. 

Матар: Гаднын нөхцөл байдалд тохируулан ойр дотнын хүмүүстээ сэтгэл санааны дэм өг. Бусдын үзэл бодолд нийцсэн бүх зүйлийг хүлээн авах боломжгүй. Таны нэр хүнд өсөх тул олон үйл ажиллагаанд оролцох бололтой. Олныг хамарсан арга хэмжээг ашиглан хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүл. Сайн дурын ажил болон буяны үйлд идэвхтэй оролцоорой. 

Хумх: Өнгөрснөө эргэн харж, алдаанаасаа суралц. Зарим боломжийг зөв ашиглавал ирээдүйгээ төлөвлөх боломж нээгдэнэ. Ихэнх хүмүүс бусадтай бодол санаагаа хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал байдал буруу мэдээлэл авчирч магадгүй. Бүтэхгүй байгаа зүйлийн талаар их бодох хэрэггүй. Эргэн тойронд байгаа хов живийг бүү тоо. Энэ бүхэн зүгээр л хэн нэгний санаанаас гарсан хий хоосон зүйл байх магадлалтай. 

Загас: Аливаа зүйлийг хийхээсээ өмнө төлөвлөгөөгөө дахин хянаж шалгаарай. Учир нь өчигдөр зөв санагдаж байсан зүйл өнөөдөр өөрчлөгдөж магадгүй үе. Гэхдээ өөрчлөлтөд дандаа муу зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Хамт ажилладаг ухаалаг хүмүүстэй ярилцахад цаг гарга. Бусдаас хэрэгцээтэй зөвлөгөөг ав. Өөрийнхөө мэдлэгийг ч бусадтай хуваалцахад бэлэн бай. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00