Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-28

12 ордын зурхай /2023.10.29/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Од эрхэс бусдад уруу татагдахгүй байхыг анхааруулж байна. Тодорхойгүй харилцаа холбоог хязгаарлахыг хичээ. Санхүүгийн асуудал үүсвэл бие тавгүйтэх магадлалтай. Эрсдэлтэй алхам хийх болон үнэтэй худалдан авалт хийхийг хязгаарла. Өөрийнхөө хувьд үнэт зүйлийг олж тогтоох гэдэг тийм ч амаргүй санагдана.

Үхэр: Сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглах санаачилга эсвэл шинэ төлөвлөгөө нь сайн үр дүнг авчирна. Мэргэжлийн үйл ажиллагааны үед зөн билгээ ч бас сонсоорой. Ажил хэрэгч уулзалт амжилттай болж, аль аль талдаа ашиг авчирна. Гомдомтгой байдлаасаа болж ойр дотнын хүнтэйгээ харьцаагаа бүү муутга. Энэ үед харилцан буулт хийхэд тохиромжтой.

Ихэр: Тайван өдөр. Тэнцвэрээ хадгалахын тулд танд төрөл бүрийн туршлага шаардлагатай болно. Өмнө сонирхож байгаагүй спорт, зугаа цэнгэл нь цагийг зугаатай өнгөрүүлэхэд тусалж магадгүй. Ажлаа дуусгахын тулд илүү цагаар ажиллах магадлалтай хүмүүс өнөөдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоо хойшлуулах хэрэгтэй болно.

Мэлхий: Таатай өдөр. Амьдралыг таашаах мэдрэмж болон уран бүтээлч чадвар нэмэгдэнэ. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал ч дээшилнэ. Гэхдээ тэвчээртэй байхгүй бол дотоод сэтгэлээс тань гарч буй эрч хүч ойр дотнын харилцаанд буцан үүсэж буй эерэг өөрчлөлтийг үгүй хийх болно. Буруу мэдээлэл газар авч магадгүй байна. Өөртөө шүүмжлэлтэй ханд.

Арслан:  Эмх замбараагүй байвал асуудал гарч магадгүй. Ойлгомжтой нөхцөл байдал л танд сайн зүйлийг авчрах болно. Өөрт тохиолдсон аливаа үйлдлийг сайн сайхны дохио гэж билэгдэн хүлээн авахад буруу зүйл байхгүй. Ажил, амьдралын алинд нь ч тохиолдох асуудалд мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна.

Охин: Учир утгатай өдөр. Таны сэтгэл дотор олон янзын мэдрэмж төрнө. Хэрвээ өнөөдөр хаа нэг тийшээ явахыг хүсвэл дурсгалт газрууд болоод сэтгэл санааг сэргээж чадах хаа ч очсон болно. Богино хугацааны аялал төлөвлөж болно. Бараг амралтгүй, бүтэн жилийн турш ажилласан бол удахгүй болох шинэ жилээр амрах төлөвлөгөөгөө сайн боловсруулаарай.

Жинлүүр: Энэ өдөр гайхалтай байх ч бүх зүйл санаснаар арай л болохгүй. Хэрвээ та энэ өдөр амрах завтай бол утасны сэрүүлгээ унтраан, сайн унтаж аваарай. Хэдий эрт босох шалтгаан байсан ч сайн амрах юм бол нөхцөл байдлыг даван туулах эрч хүчтэй болно. Ажил хэргийн асуудал л таныг гунигтай болгох магадлалтай. Боломжтой бол энэ өдрийг өөртөө зориулаарай.

Хилэнц: Хайр халамжаар дүүрэн өдөр. Од эрхэс таны гэр бүлийн харилцааг ивээнэ. Хайртай хүмүүсээ энхрийлж бөөцийлөх хүсэл төрөх байх. Гэр бүлийн хүрээнд цуглан, амттай хоол идэж, инээж хөгжилдөх нь хайр халамжаа түгээх сайхан арга байна. Хэтэрхий их мөнгө зарахгүйгээр бие биедээ бяцхан бэлэг авч өгсөн ч болно.

Нум: Санхүүгийн хэрэгцээ энэ үед эергээр шийдэгдэж эхэлнэ. Олны дунд эв найрамдалтай байхад тохиромжтой цаг ирж байна. Ах дүү болон найз нөхдийн хүрээлэлд тэмдэглэх баярт мөч тохионо. Таны ажил амьдралд шинэ гарц нээгдэнэ. Харилцаа холбоо өсөн нэмэгдэнэ.

Матар: Зугаа цэнгэл хөөцөлдөх хүсэл давамгайлна. Сайхан харагдахыг хичээх бололтой. Байнгын очдог газраа сольж, өвөрмөц орчин хайна. Сонирхолтой хүмүүстэй танилцах нь таны хүсэл сонирхлыг төрүүлэх болно. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд худал зүйл ярихгүйг хичээ. Өөр ажил төлөвлөхөөсөө өмнө гэр бүлтэйгээ харилцан ярилцаарай. Найз нөхдийн хүрээнд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол эртхэн зарлах хэрэгтэй.

Хумх: Зугаатай өдөр. Найз нөхдөдтэйгөө нийлэн сонирхолтой үдэшлэг зохио. Гэхдээ тийм ч удаан наргиж цэнгэх хэрэггүй. Эртхэн унтаж амрах хэрэгтэй. Маргааш ажлын өдөр гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ хайрын харилцаанд эргэлзээтэй асуудал байгаа бол эртхэн учрыг нь олсон дээр. Зарим хүмүүс зайлшгүй гаргах шийдвэрээ шалтгаангүй хойшлуулах бололтой. Цаг алдах юм бол асуудал улам л овоорно гэдгийг санаарай.

Загас: Хүндрэлтэй өдөр. Аливаа зүйлийг бүтээх гэж оролдох тутам амаргүй болох мэт санагдана. Асуудлыг шийдвэрлэх үедээ тайван ханд. Ажлын өдрүүд дууссан ч танаас нэмэлт ачаалал шаардах болно. Бусдын алдаа болон бурууг нь та хүлээж авч магадгүй ч үүнд хэт эмзэглэх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00