Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-29

12 ордын зурхай /2023.10.30/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Уйгагүй хичээл зүтгэл санхүүгийн байдлыг сайжруулах болно. Амьдралын тэнцвэртэй байдал дахин бий болбол таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Өмнөх ажлаа амжилттай явуулж, үр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулснаар ашиг орлого нэмэгдэх болно. Хөрөнгө мөнгөө зөв зарцуулах цаг үе гэдгийг алхам бүртээ санаж яваарай.

Үхэр: Амьдралын эрч хүч сулрах тул хэт ачаалал авахаас зайлсхий. Оюун санааны эрэл хайгуул болон гүн ухааны эргэцүүлэл нь уран бүтээлч хүмүүсийн ажилд тааламжтай нөлөөлнө. Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Харин хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таныг хувийн амьдрал дээр сэтгэл гонсойлгосон үйл явдал хүлээж байна. Иймээс ойр дотнын хүнээ хамгийн сайн ойлгодог гэдгээ харуулаарай.

Ихэр: Олон зүйлийг амжуулах юм бол ирэх саруудад амар тайван суух боломж гарна. Хэрэв та амаргүй нөхцөл байдлыг даван туулж чадсан бол өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Энэ үед оюун бодлоос гадна сэтгэл зүрхээ ч дага. Өөрт сонирхолтой зүйлийг хийх нь хүсэж байсан ажилдаа ороход тусална. Хийж буй үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг хэт их анхаарах хэрэггүй. Өмнөх төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. 

Мэлхий: Амьдралын зарчимдаа үнэнч байх болно. Юу таны сонирхлыг татна тэр зүйлийг өнөөдөр хийгээрэй. Зарим хүмүүс уран бүтээлийн ажилдаа төлөвлөсөн өөрчлөлтөө хэрэгжүүлэхээр оролдох бололтой. Өөрийгөө сориод үз. Хайртай хүмүүстээ таагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Хэрэв хайр дурлал тань сонирхолтой бэлгээр дүүрэн байгаа бол хэн хэн нь баяр хөөртэй байх болно. 

Арслан: Олон саад бэрхшээл гарах тул санхүүгийн байдал хүнд болж болзошгүй. Тайван замаар саадыг туулах шаардлагатай болно. Та итгэл алдаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв алхам байна. Худалдаа наймаа хийх үед мэдээлэлтэй холбоотой зарим нэг асуудал үүсэж магадгүй тул сонор сэрэмжтэй байгаарай.

Охин: Таны бизнес төлөвлөгөө хэрэгжихгүй байгаа бол хамтын ажиллагаа маш том дэмжлэг үзүүлэх бололтой. Таны ажлын чадварыг зарим хүмүүс зохих түвшинд үнэлэх болно. Ихэнх ажил хүссэнээр чинь болохгүй бол танд таагүй мэдрэмж төрөх байх. Тиймээс онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хийх ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв зохистой зохицуулах нь чухал. Амьдралын турш итгэл алдаагүй найз нөхөдтэйгөө элдвийг хүүрнэж суух нь таны сэтгэлийг сэргээнэ.

Жинлүүр: Болгоомжтой байх хэрэгтэй ч бодит үнэнтэй шууд нүүр тулаарай. Өөрийнхөө зөн совин, мэдрэмжийг сонс. Урт хэл хүзүү ороодог тул үг яриандаа болгоомжтой бай. Ажил хэргээ дээшлүүлэхийн тулд зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Хий дэмий ход живээс хол байхын тулд эргэн тойрондоо хатуу дэг журам тогтоо. Эрүүл мэндээ анхаар. Даарч хөрөх нь дархлааг унагах гол шалтгаан болно.

Хилэнц: Сонирхолтой боловч ихээхэн ачаалал шаардсан ажил хэрэг таны эрч хүчийг сүйрүүлж магадгүй. Амжилтад хүрэх гэсэн хэт тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Яарах, хурдлахыг аль болох тэвчээрэй. Хамтын шийдвэр илүү үр дүнтэй байна. Гаднын нөлөөг ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгээр сааруулж чадна.

Нум: Өөрийн мэдлэг туршлагаа харуулах сорилтод орох бололтой. Ямар ч үед сайн бэлтгэлтэй, зөв зохион байгуулалттай байхыг одод зөвлөж байна. Олны өмнө гарах хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ нь таны хүрээллийг өргөжүүлнэ. Зарим учрал тохиолыг одоо байгаагаар нь үнэлэх хэрэггүй. Бусад хүмүүсийн гадна төрх болон биеийн хэлэмжийг зөв хүлээн авах нь чухал үе.

Матар: Ирээдүйд юу болох эсэхэд хэт санаа зоволгүй урдах ажилдаа л бүх анхаарлаа төвлөрүүл. Мөн жижиг сажиг асуудалд ч хэт их санаагаа зовоох хэрэггүй. Тайван байвал ажил хэрэгт уур бухимдал төрүүлдэг зүйлийг даван туулж чадна. Арилжаа наймаа хийх хүмүүс данс тооцоогоо хянаж, олох орлого болон гаргах зарлагаа урьдчилан тооцоолж бай. 

Хумх: Өнөөдөр хэт яарах юм бол алдаа гаргаж, эрсдэлд орж мэднэ. Өөртөө цаг гаргаж, өөрийн хийж чадна гэсэн зүйлийг л хий. Хамтын үйл ажиллагаа өөртөө илүү их цаг зарцуулах боломж гаргана. Юу хийх ёстой гэдгээ урьдчилан мэд. Ямар нэг гэрээ хэлэлцээрийг олон нөхцөлтэй талаас харж шийдвэрлэ. Далд хүсэл тань ер бусын зүйл олж нээх боломжийг өгнө. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг сайн сонс.

Загас: Толгойны өвчин болсон ужиг асуудлыг өнөөдөр бодох хэрэггүй. Бусадтай хамтрах хэцүү байгаа бол зүгээр л уучлалт гуй. Өнөөдөр нийгмийн харилцаанд оролцох өдөр биш бололтой. Энэ өдрийг өөрийнхөө дуртай зүйлийг хийж өнгөрөө. Дуртай номоо унших эсвэл сайхан кино үзэх зэргээр өөрийгөө амрааж болох юм. Үр хүүхдүүддээ анхаарах хэрэгтэй болно. Амласан амлалтдаа хүрсэн эсэхээ сайтар бод. Та түр амсхийн болж байгаа үйл явдлыг хөндлөнгийн нүдээр ажиглах юм бол гарц шийдлийг олно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00