Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-30

Энэ долоо хоногийн өрнийн зурхай /2023.10.30-11.05/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Энэ долоо хоногийн эхэн үед уйгагүй хичээл зүтгэл санхүүгийн байдлыг сайжруулах болно. Өмнөх ажлаа амжилттай явуулж, үр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулснаар ашиг орлого нэмэгдэх болно. Буруу ойлголцол нь гэр бүлд хүндрэлтэй асуудал гаргана. Хувийн амьдралын сорилтуудыг дотнын хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Зөрүүд зан, түрэмгий авир гаргахаас зайлсхий. Долоо хоногийн дунд үед хувийн амьдралд өөрчлөлт гарч магадгүй. Гэхдээ болоогүй зүйлд хэт ач холбогдол өгч хэрэггүй. Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй болохоос аливааг урьдчилан тэмдэглэх хэрэггүй. Ажил хэрэгт гарах өөрчлөлтийг эергээр ашиглавал албан тушаал ахих боломж гарах бололтой. Ажлаа сайн хийхийн тулд хувийн амьдралаа зохицуул. Хайртай хүмүүсийн харилцаа холбооны тал дээр эргэлзээ үүсэж магадгүй. Ямар нэг сайхан мөрөөдөлд авталгүй өмнөх ажлаа л хий. Долоо хоногийн сүүл рүү таны зөв байсан ч ажил хэргийн санаачилга дэмжигдэхгүй бололтой. Гэрээнд гарын үсэг зурах, том эд зүйлс худалдан авах зэргээс зайлсхий. Хөрөнгө мөнгө, санхүүгийн нөхцөл байдлаа сайн төлөвлө. Танд боломжтой үе ирэхээр хүслээ биелүүлээрэй. Энгийн амьдралтайгаа зарим тохиолдолд эвлэрч болно. Зүрх сэтгэл болон оюун бодол хоорондоо зөрчилдөнө. Хэрвээ шийдвэр гаргахад хүндрэлтэй байвал өөртөө эргэлзэхээ болих хэрэгтэй. 

Үхэр: Энэ долоо хоногт амьдралын эрч хүч сулрах тул хэт ачаалал авахаас зайлсхий. Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Харин хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таны амьдралын хэмнэл илүү хурдан байх болно. Үгээр өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хувийн амьдралынхаа төлөө зүтгэх хүмүүст од эрхэс тусална. Энэ үед ихэнх хүмүүс бусдын эвийг олох хэрэгтэй болно. Завгүй ажилд тань хувь нэмэр оруулах хүнтэй танилцаж, сайн холбоо тогтоо. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй бай. Од эрхэс таны харилцаа холбоонд ихээр нөлөөлж байна. Өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэхийн тулд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчтэй бай тул өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Гэхдээ та яг юуг өөрчлөх вэ гэдгээ сайтар тунгаан бод. Од эрхэс боломж завшаан бий болгож байна. Олон нийтийн анхаарлыг татах боломжтой. Бүх зүйлд анхаарал тавих боломжгүй байгаа ч сайн хүчин чармайлтын үр дүнд ашиг орлого өсөх болно. Өөртөө итгэлтэй байгаа бол өнгөрсөн алдаагаа засаж чадна. Бүтээлч харилцаа таны хэцүү гэж бодож байсан боломжийг нээж, шинэ арга замыг олж өгнө. Эерэг хандлагатай хүмүүстэй нөхөрлөх нь танд урам зориг өгнө. Гэхдээ хэн нэгэн аз туршсан эрсдэлтэй санал тавивал судалгаа сайн хийж байж шийдвэр гаргаарай. 

Ихэр: Энэ долоо хоногт оюун бодлоос гадна сэтгэл зүрхээ ч дага. Өөрт сонирхолтой зүйлийг хийх нь хүсэж байсан ажилдаа ороход тусална. Хийж буй үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг хэт их анхаарах хэрэггүй. Бусдын хэрэгт бүү хошуу дүр. Зарим тохиолдолд биеэ барих шаардлагатай болно. Төлөвлөсөн ажил хойшлох магадлалтай. Эсвэл хийх ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардана. Байнгын ажил үүргээ өвөрмөц аргаар шийдвэрлэх нь зүйтэй. Хэт итгэмтгий зан таагүй нөхцөл байдалд оруулах төлөвтэй байна. Харин мэдрэмж, төсөөлөл сайтай хүмүүс бүтээлч ажил хийж чадна. Гэхдээ амар хялбар баяжих төлөвлөгөөнөөс зайлсхий. Сайхан зар сурталчилгаа, гадна гоё өнгө үзэмжид хууртахаас болгоомжил. Та олон зүйлийг амжуулж чадна. Гэхдээ хэт олон зүйлд оролцоод байвал та чухал ажлаа дуусгаж чадахгүй байж магадгүй. Шаргуу болон үнэнч шударга зангаар нэр хүндээ хамгаал. Долоо хоногийн сүүл рүү хувийн болон гэр бүлийн асуудал ихэснэ. Хайртай хосууд харилцааныхаа цаашдын хандлагад анхаарах хэрэгтэй. Чимээгүй, тайван орчин тааламжтай тохь тухтай байдлыг авчирна. Хэрвээ боломжтой бол хайртай хүнтэйгээ амар тайван, хоёулхнаа байх орчныг бий болгоорой. Зарим хүмүүс албан ажил эсвэл хувийн аяллаар гадаад явах бололтой. Холоос ирэх мэдээлэл амьдралд багагүй өөрчлөлт авчирна. Нийтэч байх нь амжилт олоход тусална.

Мэлхий: Энэ долоо хоногийн эхэн үед юу таны сонирхлыг татна тэр зүйлийг хийгээрэй. Өөрийгөө сориод үзэх үе. Нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын төлөө оюун ухаанаа дайчлах хэрэгтэй. Хийсвэр зөн билгээсээ илүү бодит байдлыг олж хайх шаардлагатай бололтой. Од эрхсийн зарим нөлөө танд хэт төсөөллийн байдлыг илгээж буйг цагийг нь олж мэдэр. Хайртай хүмүүстээ таагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Долоо хоногийн дунд үед ашигтай давуу тал бий болох болно. Аливаа үйл ажиллагаанд таны зөв шийдвэр гаргах чадвар тус болно. Албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад нэмэртэй байх бололтой. Ажил хэрэгт гаргасан санаачилга удирдлагын шатанд үнэлэгдэнэ. Учирч болзошгүй асуудлыг бусдад сануулах нь зөв үйлдэл болно. Багаар ажиллахад таатай үе. Долоо хоногийн сүүл рүү бусдын уучлалтыг хүлээн авсаар сайхан харилцаагаа удаан хугацаанд авч үлдэх болно. Үл ойлголцол үүсвэл нүүр тулсан уулзалт хийж болно. Ямар ч шүүмжлэл хэлэлгүйгээр хуучны гомдлоо тайл. Зохион байгуулалт сайн хийх нь таны гол давуу тал байна. Хувийн ур чадвар нь өмнө байгаа саадаа даван туулахад сайнаар нөлөөлнө. Биеийн эрүүл мэнд муудах магадлалтай тул дархлаагаа сайжруулах талаар анхаарлаа хандуул. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх, үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөе. 

Арслан: Долоо хоногийн эхээр олон саад бэрхшээл гарах тул санхүүгийн байдал хүнд болж болзошгүй. Та итгэл алдаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв алхам байна. Ажил мэргэжлийн үүрэг хариуцлага таны тэвчээрийг барна. Сонор сэрэмжийг дээд цэгт нь байлга. Эрх мэдэлтэй хэн нэгэн таны амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлтэй хүмүүс хайртай хүнийхээ дуртай зүйлийг хийхэд цаг зав гаргаарай. Хувийн дур хүслээ зохицуулж, хяналтдаа байлгахын тулд хэмжээ хязгаарыг сайн тогтоо. Мөн бусдад сайн сайхныг түгээхэд бэлэн бай. Бусдын зөвлөгөө бүгд үнэн байх албагүй. Урам хугарах байдал нэлээд тохиолдож болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр хууль шүүхийн асуудал сэтгэл ханамжтайгаар шийдэгдэх бололтой. Харин ажил хэрэг болон хувийн амьдралын хооронд тэнцвэрээ олох нь хэцүү байж магадгүй. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачааллаа багасга. Ажил үүргээ сайн биелүүлдэг эерэг хандлага нь ямар ч сөрөг нөлөөг үгүй хийж чадна. Олон зүйл таны туршлагаас хамаарах учир дэвжин дээшлэх боломжийг олж авахын тулд тасралтгүй суралцаарай. Хилэнц Х/30-ХI/5 Долоо хоногийн эхээр амжилтад хүрэх гэж хэт яаралгүй хамтын шийдвэрийг дагасан нь үр дүнд хүрэхийг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаарч ажлын ачааллыг тэнцвэржүүл. Найз нөхөд болон итгэлтэй хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй болно. 

Охин: Энэ долоо хоногийн эхэн үед таны ажлын чадварыг зарим хүмүүс зохих түвшинд үнэлэх болно. Онц шаардлагагүй зүйлд цагаа дэмий үрэх хэрэггүй. Хийх ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв зохистой зохицуулах нь чухал. Од эрхсийн нөлөөгөөр хайр сэтгэл, дотнын харилцаа сэргэнэ. Хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай байвал цагийг таатай өнгөрөөнө. Долоо хоногийн дунд үед ойрын найз тань итгэл хөсөрдүүлж магадгүй. Гэхдээ уучлал үзүүлэх уужим зантай байхыг хичээ. Удахгүй та бүх учир шалтгааныг нь ойлгож мэдэх болно. Хүн болгон таны эсрэг байгаа мэт санагдаж болно. Хувийн ашиг сонирхлоо хамгийн түрүүнд тавих хэрэггүй. Хэцүү ажил таныг сандаргах боловч энэ нь зөв өөрчлөлтийн эхлэл байж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү таны өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл хүчтэй байна. Байнга хийдэг зүйлээсээ өөр юм хийх нь таны хувьд сонирхолтой байх болно. Чөлөөт цагаа гэр орноо тохижуулах, хэрэгцээтэй эд зүйл худалдан авах зэрэгт зарцуул. Үүний үр дүнд бүгд сэтгэл хангалуун байна. Залуу хүмүүс сэтгэл хөдлөлд автана. Ганц бие хүмүүс ухаалаг сонголт хийж чадвал сайхан хайртай учрах магадлалтай. Зоригтой хүмүүс ч илүү уян хатан байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Харилцаа холбоо чухал үе. Өөртөө итгэлтэй бөгөөд тогтвортой байх нь танд амжилт авчирна. 

Жинлүүр: Энэ долоо хоногийн эхээр урт хэл хүзүү ороодог тул үг яриандаа болгоомжтой бай. Хий дэмий ход живээс хол байхын тулд эргэн тойрондоо хатуу дэг журам тогтоо. Тухайн нөхцөл байдал амаргүй байсан ч бусдад найдахыг гол зорилгоо болгох хэрэггүй. Зарим зүйлийг өөрийн хүчээр даван туулж сурах үе. Хувийн амьдралдаа хийх өөрчлөлтийг үр ашигтай болгохын тулд цагийн хуваариа дахин шинэчлээрэй. Эрүүл мэндээ анхаар. Даарч хөрөх нь дархлааг унагах гол шалтгаан болно. Долоо хоногийн дунд үед буруу шийдвэр гаргах юм бол эргэн тойронд бухимдалд үүсэх бололтой. Од эрхсийн хандлага таныг илүү бие даасан эрх чөлөөтэй байхад нөлөөлнө. Энэхүү хандлагыг ойлгохгүй байгаа ойр дотнын хүнтэйгээ маргалдах магадлалтай. Хайртай хүнтэйгээ ойр дотно байхыг хүсэж байгаа бол хүсэлтийг нь сайн сонс. Үйл явдлын өрнөл таныг зугаа цэнгэлтэй холбож байна. Энэ нөлөө нь хайртай хүн болон үр хүүхдүүдтэйгээ хамт байх орон зайгаа хумихаас болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү биеийн болон оюуны алжаал ядаргаагаа тайлах зүйл бодож олоорой. Хэдий мөнгөний боломж байсан ч ямар нэг юм худалдан авахдаа хэрэгтэй эсэхийг сайн бодоорой. Амар хялбар аргаар мөнгө олохгүй нь ойлгомжтой тул аз үзэхгүй байх нь өлзийтэй. Аливаа эерэг хандлага хувийн амьдралыг сайжруулна. Таны гадаад төрх, зан байдал бусдын анхааралд байна. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр амжилтад хүрэх гэж хэт яаралгүй хамтын шийдвэрийг дагасан нь үр дүнд хүрэхийг од эрхэс анхааруулж байна. Эрүүл мэндээ анхаарч ажлын ачааллыг тэнцвэржүүл. Найз нөхөд болон итгэлтэй хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй болно. Аливаа ашиг сонирхлоо хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулалт сайтай явуулахыг хичээ. Харин долоо хоногийн дундуур хувийн амьдрал болон ажил хэрэгт ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Бодит байдлыг эрүүлээр тунгаан бод. Үргэлж зугтаадаг байсан хатуу шийдвэрээ гарга. Бусдыг сонсон, үнэлэх юм бол бодит зорилгоо төлөвлөж чадна. Өнгөрсөн зүйл одоогийн амьдралд тань нөлөөлөхийг бүү хүлээн зөвшөөр. Урагшлах цаг гэдгийг та мэдрэх бөгөөд өөрчлөлт хийх талаар бодож үзээрэй. Долоо хоногийн сүүлчээр эргэн тойронд тогтвортой байдал үүсэж, амьдралдаа урьд өмнө нь авч байгаагүй сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Зарим мөрөөдлүүд биелж сэтгэл санаа сайхан байх боловч мөнгө санхүүгийн асуудлууд таныг зовооно. Өөрийн үзэл бодлоо дүгнэж цэгнэ. 

Нум: Энэ долоо хоногт сайн бэлтгэлтэй, зөв зохион байгуулалттай байхыг одод зөвлөж байна. Олны өмнө гарах хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ нь таны хүрээллийг өргөжүүлнэ. Хэрвээ ажил хэрэг эмх замбараагүй байвал хатуу дэг журам тогтоох хэрэгтэй. Ажил болон амьдралын асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна. Нөхцөл байдлыг сайтар ойлгох юм бол амжилтад хүрч чадна. Сэтгэл хөдөлгөм санал хүлээн авах бололтой. Онцгой урилга ирэх байх. Хамтын ажиллагаа ашигтай хөрөнгө оруулалт татах магадлалтай. Сэтгэл хөдлөл ихсэх тул эргэн тойрны нөхцөл байдлаа сайн харах хэрэгтэй. Өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол амьдралдаа өнгө нэмэх зорилгоор сонирхолтой зүйлийг хийх эсвэл таалагдахгүй байгаа ажлаа солих зэргийг бодож эхэл. Гэхдээ бүх зүйлд хянуур хандан, бүтээлчээр сэтгээрэй. Долоо хоногийн сүүл рүү урьдчилан хэлэх аргагүй нөхцөл байдлаас ч урам зоригтойгоор гарч ирэх хэрэгтэй. Бусад хүмүүсийн гаргаж буй тааламжгүй хандлагад яаран хариу үйлдэл үзүүлэх гэсний хэрэггүй. Өөрийн хийсэн үйл хөдлөлдөө харамсахгүй байхын тулд тэвчээртэй байгаарай. Хариуцлагатай байдал өсөн нэмэгдэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа сайн явагдана. Ихэнх хүмүүс нэлээд идэвхтэй хандлагатай болж магадгүй. 

Матар: Энэ долоо хоногийн эхэн үед жижиг сажиг асуудалд хэт их санаагаа зовоох хэрэггүй. Тайван байвал ажил хэрэгт уур бухимдал төрүүлдэг зүйлийг даван туулж чадна. Арилжаа наймаа хийх хүмүүс данс тооцоогоо хянаж, олох орлого болон гаргах зарлагаа урьдчилан тооцоолж бай. Амьдралын хэмнэл хурдсах боловч бүтээмж удаашрах бөгөөд та яг одоо л юу хүсэж байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Зарчимч хүмүүс ямар ч хэрэгцээ шаардлага гарсан хүмүүсийн боломжийг булаахгүй. Найз нөхөд болон хайртай хүмүүсээ анзаарч, хэрэгцээтэй үед нь дэмжиж туслаарай. Долоо хоногийн дунд үед шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломж олдоно. Удаан хугацаанд үргэлжлэх сонирхолгүй ажлаас болж уурлаж бухимдаж болзошгүй. Удирдах ур чадвар сайн байх болно. Гэхдээ энэ боломжоо зөв ашигла. Бусдаар өөрийгөө хүндлүүлэх гэж зүтгэх хэрэггүй. Хэчнээн үр дүн хэрэгтэй ч муу арга ашиглахгүй байх нь чухал. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийнхэнтэйгээ их цаг өнгөрөөхийн тулд ажлаа хурдан зохицуулах хэрэгтэй байна. Хувийн асуудалдаа анхаарал тавих хүсэл хүчтэй байна. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл санаа тайван байх бололтой. Хөл хөдөлгөөн, чимээ шуугианаас хол бай. Тайван амгалан орчинд амрах нь бүгдэд таатай байна. Хувийн амьдралд зориулсан төлөвлөгөө биелэх таатай боломж гарна. 

Хумх: Энэ долоо хоногийн эхээр хэт яарах юм бол алдаа гаргаж, эрсдэлд орж мэднэ. Өөртөө цаг гаргаж, өөрийн хийж чадна гэсэн зүйлийг л хий. Далд хүсэл тань ер бусын зүйл олж нээх боломжийг өгнө. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг сайн сонс. Эргэн тойрондоо өөрийнхөө эерэг ул мөрийг үлдээх нь таны амьдралын утга учир байх болно. Холоос аз жаргал хайх хэрэггүй. Ялангуяа залуу хүмүүс хий хоосон хүсэл мөрөөдөлд хэт автахаас болгоомжил. Долоо хоногийн дунд үед хувийн харилцаа болон бизнесийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцана. Хэн нэгэн нэр нөлөөтэй хүнтэй танилцсанаар бизнесээ өргөжүүлэх ойлголтыг олж авна. Бусадтай харьцахдаа сэтгэл хөдлөлөө хяналтай байх хэрэгтэй. Хэлж ярихдаа анхааралтай бай. Эс тэгвээс дараа нь харамсах үйлдэл гарч мэднэ. Үг үйлдлээ эргүүлж авч болохгүй гэдгийг сана. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн харилцаанд сайн нөлөө үзүүлэх үйл явдал болно. Хэрэв сүүлийн үед хайр дурлалын харилцаанд ямар нэг асуудал байсан бол үүнийг өөрчилж, дорвитой арга хэмжээ авахад таатай байх болно. Бусдад давуу байдал үүсгэх нөхцөлийг бүү олго. Танд алдаж болохгүй боломж гарч ирнэ. Өөрт хамааралгүй үүрэг даалгавар болон сайн мэдэхгүй хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээхээс болгоомжил. Ээдрээтэй нөхцөл байдлаас болоод үнэн бодит байдлыг ялгах хүндрэлтэй байх болно. 

Загас: Энэ долоо хоногийн эхээр хэцүү асуудлыг барьж авах хэрэггүй. Нийгмийн харилцаанд оролцох үе биш бололтой. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж өнгөрөө. Түр амсхийн болж байгаа үйл явдлыг хөндлөнгийн нүдээр ажиглах юм бол гарц шийдлийг олно. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс гарын үсэг зурахаас өмнө бичиг баримтыг сайн шалгаж, нөгөө талын тавьсан нөхцөлүүдтэй нарийн танилц. Ажлын байранд гэнэтийн өөрчлөлт гарж магадгүй. Долоо хоногийн дунд үеэс хойш сайн мэдээ хүлээж авах болно. Энгийн зүйл ч шинэ боломжийг бий болгож мэдэх тул аливаа зүйлийг сайн ажигла. Санхүүгийн харилцаа сайн байх төлөвтэй байна. Од эрхсийн зүгээс бүтээлч эрч хүч ирэх бөгөөд энэ нь чухал ажил төрлөө амжилттай дуусгахад тусална. Та бүхний санаачлан зохиосон арга хэмжээ олон хүнийг баярлуулна. Амжилтаа хадгалахын тулд алхам бүрдээ өөрийгөө зоригжуулж, итгэлээ баталгаажуул. Хувийн амьдралдаа илүү хянамгай байх шаардлагатай. Төлөвлөсөн ажлаа зоригтой хэрэгжүүл. Гэхдээ хэт их улайрах хэрэггүй. Тайван байж, эрч хүчтэй байдлаа хадгалаарай. Таны урам зориг багасах юм бол чухал хариуцлагатай ажлаас зайлсхий. Гэр орныхоо асуудалд анхаарч, хайртай хүмүүстээ халамж тавих хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийн асуудал шийдвэрлэхэд төвөгтэй бол бүх зүйлийг илүү нээлттэй ярилцаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00