Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-10-30

12 ордын зурхай /2023.10.31/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Буруу ойлголцол нь гэр бүлд хүндрэлтэй асуудал гаргах өдөр. Хувийн амьдралын сорилтуудыг дотнын хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Тэдний зөвлөгөө маш үнэ цэнтэй байна. Зөрүүд зан, түрэмгий авир гаргахаас зайлсхий. Ховор зүйлийн үнэ цэнийг мэдрэх учрал таны амьдралд тохионо.

Үхэр: Та өнөөдөр ердийнхөөсөө илүү завгүй байна. Жаахан чармайлт ч том амжилтад хүргэж болох тул ажил үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай бай. Таны амьдралын хэмнэл илүү хурдан байх болно. Үгээр өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хувийн амьдралынхаа төлөө зүтгэх хүмүүст од эрхэс тусална.

Ихэр: Бусдын хэрэгт бүү хошуу дүр. Зарим тохиолдолд биеэ барих шаардлагатай болно. Төлөвлөсөн ажил хойшлох магадлалтай. Эсвэл хийх ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардана. Байнгын ажил үүргээ өвөрмөц аргаар шийдвэрлэх нь зүйтэй. Боломжтой бол цагийг цэвэр агаар өнгөрүүлбэл танд эрч хүчийг сэлбэж өгнө.

Мэлхий: Амьдралын ойлгомжгүй асуудлуудад санаа зовох нь хүчтэй байна. Харин та нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын төлөө оюун ухаанаа дайчлах хэрэгтэй. Хийсвэр зөн билгээсээ илүү бодит байдлыг олж хайх шаардлагатай бололтой. Од эрхсийн зарим нөлөө танд хэт төсөөллийн байдлыг илгээж буйг цагийг нь олж мэдэр.

Арслан: Ажил мэргэжлийн үүрэг хариуцлага таны тэвчээрийг барна. Өнөөдөр хэтэрхий жижиг зүйлээр бүү оролд. Ажлаа аль болох төлөвлөгөөний дагуу хийвэл өөртөө цаг гаргах боломжтой болно. Эмх цэгцтэй хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Эрх мэдэлтэй хэн нэгэн таны амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлтэй хүмүүс хайртай хүнийхээ дуртай зүйлийг хийхэд цаг зав гаргаарай.

Охин: Амар амгалан өдөр таныг угтана. Энэ өдөр өөртөө таалагдсан зүйлийг худалдан авч, урам зоригоо нэм. Дэлгүүр хэсэх нь нэг талаар таныг санхүүгийн асуудалдаа санаа зовоход хүргэх боловч нөгөө талаар таны өөртөө тавих шаардлага нэмэгдэнэ. Од эрхсийн нөлөөгөөр хайр сэтгэл, дотнын харилцаа сэргэнэ. Хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай байвал цагийг таатай өнгөрөөнө.

Жинлүүр: Тухайн нөхцөл байдал амаргүй байсан ч бусдад найдахыг гол зорилгоо болгох хэрэггүй. Зарим зүйлийг өөрийн хүчээр даван туулж сурах үе. Залуу жинлүүрүүд сурах мэдэхийг гол зорилгоо болгон авч, биеэ сайн дайчлахыг цаг үе болон орчин нөхцөл шаардах бололтой. Өнөөдөр хувийн амьдралдаа хийх өөрчлөлтийг үр ашигтай болгохын тулд цагийн хуваариа дахин шинэчлээрэй.

Хилэнц: Танд өвөрмөц мэдрэмж төрж магадгүй. Найз нөхөд болон итгэлтэй хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй болно. Хамтдаа ярилцах цаг гаргаснаар танд сонирхолтой санаа төрөх болно. Өөрийн ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд шинэ боломж гарч магадгүй. Аливаа ашиг сонирхлоо хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулалт сайтай явуулахыг хичээ.

Нум: Хэрвээ ажил хэрэг эмх замбараагүй байвал хатуу дэг журам тогтоох хэрэгтэй. Ажил болон амьдралын асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна. Өөрийнхөө замд тохиолдсон бүх саадыг үгүй хийснээр илүү сайн ирээдүйд хүрнэ гэдэг ойлголт зарим талаар өрөөсгөл гэдгийг ойлго. Энэ өдөр романтик үйлдэл хайрын харилцаанд сайн зүйлсийг авчрах болно.

Матар: Амьдралын хэмнэл хурдсах боловч бүтээмж удаашрах бөгөөд та яг одоо л юу хүсэж байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Сайтар эргэцүүлэн бодсоны үр дүнд эерэг өөрчлөлтийг өгөх гарцыг олох болно. Хэн нэгэнд дэмжиж туслах эсвэл сайн үйлсийн төлөө ажиллах нь сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно. Таны зорилго бол өмнөө байгаа саадыг амар хялбар аргаар давах биш юм. Зарчимч хүмүүс ямар ч хэрэгцээ шаардлага гарсан хүмүүсийн боломжийг булаахгүй. Найз нөхөд болон хайртай хүмүүсээ анзаарч, хэрэгцээтэй үед нь дэмжиж туслаарай.

Хумх: Үр жимсээ хураах үе ирж байна. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг үгийг сайн сана. Эргэн тойрондоо өөрийнхөө эерэг ул мөрийг үлдээх нь таны амьдралын утга учир байх болно. Холоос аз жаргал хайх хэрэггүй. Ялангуяа залуу хүмүүс хий хоосон хүсэл мөрөөдөлд хэт автахаас болгоомжил. Энгийн боловч туршлагатай ахмад хүмүүсийн үгийг сайн сонсоорой.

Загас: Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс гарын үсэг зурахаас өмнө бичиг баримтыг сайн шалгаж, нөгөө талын тавьсан нөхцөлүүдтэй нарийн танилц. Ажлын байранд гэнэтийн өөрчлөлт гарж магадгүй. Дарга удирдлагын түвшний асуудал ихэснэ. Гэр бүлдээ анхаарал тавиарай. Хүүхдүүдээ цаг гарга. Таны завгүй байгаад бага насны хүүхдэд тань таалагдахгүй бөгөөд тэдний төсөөллийг хөгжил хөөртэй байлгахын тулд тохиромжтой аргыг хэрэгжүүлж сур.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00