Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-01

12 ордын зурхай /2023.11.02/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Ажил хэрэгт гарах өөрчлөлтийг эергээр ашиглавал албан тушаал ахих боломж гарах бололтой. Ажлаа сайн хийхийн тулд хувийн амьдралаа зохицуул. Хайртай хүмүүсийн харилцаа холбооны тал дээр эргэлзээ үүсэж магадгүй. Ямар нэг сайхан мөрөөдөлд авталгүй өмнөх ажлаа л хий. Ихэнх цаг хугацаанд бусдын төлөө анхаарал тавих бололтой. Гэхдээ өөрийнхөө хувьд үнэт зүйлийг анзаарахгүй орхих магадлалтайг санаарай.

Үхэр: Тааламжтай нөхцөл байдлыг алдагдуулах хүндхэн асуудалтай тулгарна. Од эрхэс таны харилцаа холбоонд ихээр нөлөөлж байна. Өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэхийн тулд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Гэнэтийн асуудал үүсэж магадгүй учраас сэтгэл зүйгээр бэлэн байх хэрэгтэй. Өөрийнхөө ур чадварыг зөв зүйл дээр харуулах хэрэгтэй байна.

Ихэр: Энэ өдөр ойрын зорилгодоо хүрэх, эхэлсэн ажлаа дуусгах гээд завгүй байна. Та олон зүйлийг амжуулж чадна. Гэхдээ хэт олон зүйлд оролцоод байвал та чухал ажлаа дуусгаж чадахгүй байж магадгүй. Шаргуу болон үнэнч шударга зангаар нэр хүндээ хамгаал. Хүн бүрийг өөрийнхөө талд байна гэж битгий найд. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол од эрхэс өөрийгөө илэрхийлэх боломжийг дэмжих болно.

Мэлхий: Ажил хэрэгт гаргасан санаачилга удирдлагын шатанд үнэлэгдэнэ. Учирч болзошгүй асуудлыг бусдад сануулах нь зөв үйлдэл болно. Багаар ажиллахад таатай үе. Үл ойлголцол ч гарах тул тэвчээртэй бай. Хэрвээ уур бухимдлаа ил гаргавал үүнийхээ төлөө дараа нь уучлалт гуйх хэрэг гарна гэдгийг санаарай. Найз нөхөд болон ойр дотнын хэн нэгэндээ хэрэгтэй үед нь гуйлгалгүй туслаарай.

Арслан: Өөрийгөө тусгаарлах өдөр. Хэрвээ олон хүнтэй эсвэл ор танихгүй газар байгаа биеэ зөв авч яваарай. Сайн мэдэхгүй орчин таныг бусдаас тусгаарлаж, үнэт цагийг чинь алдагдуулна. Бусдын зөвлөгөө бүгд үнэн байх албагүй. Урам хугарах байдал нэлээд тохиолдож болзошгүй.

Охин: Энэ үед хүн болгон таны эсрэг байгаа мэт санагдаж болно. Хувийн ашиг сонирхлоо хамгийн түрүүнд тавих хэрэггүй. Хэцүү ажил таныг сандаргах болов ч энэ нь зөв өөрчлөлтийн эхлэл байж магадгүй. Буруу дэглэмээ өөрчилж, амьдралдаа чухал өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Биеийн эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авч эхлээрэй.

Жинлүүр: Үйл явдлын өрнөл таныг зугаа цэнгэлтэй холбож байна. Энэ нөлөө нь хайртай хүн болон үр хүүхдүүдтэйгээ хамт байх орон зайгаа хумихаас болгоомжил. Амьдралын үнэ цэнийг мэдрэх боломж олгох үйл явдал болж байна. Өөрийгөө илэрхийлэх хүсэл хүчтэй байна. Зарим үед өөрийн байнга хийдэг зүйлээс өөр зүйл хийвэл илүү хөгжилтэй байх болно.

Хилэнц: Сорилт тулгарах өдөр. Хувийн амьдрал болон ажил хэрэгт ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Бодит байдлыг эрүүлээр тунгаан бод. Юу хийвэл хамгийн боломжтой болон юу зөвхөн хоосон мөрөөдөл болохыг олж тогтоо. Хэдий таны хийсвэр сэтгэлгээ сайн байх боловч зарим мөрөөдлөө хэзээ ч биелэхгүй болохыг хүлээн зөвшөөр. Үргэлж зугтаадаг байсан хатуу шийдвэрээ гарга. Бусдыг сонсон, үнэлэх юм бол бодит зорилгоо төлөвлөж чадна.

Нум: Зохион байгуулалт хэрэгтэй үе. Өнөөдөр сэтгэл хөдлөл ихсэх тул эргэн тойрны нөхцөл байдлаа сайн харах хэрэгтэй. Өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас залхаж байгаа бол амьдралдаа өнгө нэмэх зорилгоор сонирхолтой зүйлийг хийх эсвэл таалагдахгүй байгаа ажлаа солих зэргийг бодож эхэл. Гэхдээ бүх зүйлд хянуур хандан, бүтээлчээр сэтгээрэй. Аливаа зүйлийг үр бүтээлтэй байлгахын тулд буруу арга замаар хийхээс сэргийл. Тооцоо сайтай байвал санхүүгийн ашиг харагдаж байна.

Матар: Удирдах ур чадвар сайн байх болно. Гэхдээ энэ боломжоо зөв ашигла. Бусдаар өөрийгөө хүндлүүлэх гэж зүтгэх хэрэггүй. Бусдыг өөрийнхөө эрхэнд оруулах гэж зүтгэхийн оронд хүч чадлаа хэрэгтэй зүйлд ашигла. Хэчнээн үр дүн хэрэгтэй ч муу арга ашиглахгүй байх нь чухал. Зарим зүйл зүгээр л цагийн гарз гэдгийг эртхэн ойлгоорой.

Хумх: Бусадтай харьцахдаа сэтгэл хөдлөлөө хяналтай байх хэрэгтэй. Хэлж ярихдаа анхааралтай бай. Эс тэгвээс дараа нь харамсах үйлдэл гарч мэднэ. Үг үйлдлээ эргүүлж авч болохгүй гэдгийг сана. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахаас бүү цааргал. Зарим хүмүүс албан тушаал дэвшиж магадгүй.

Загас: Од эрхсийн зүгээс бүтээлч эрч хүч ирэх бөгөөд энэ нь чухал ажил төрлөө амжилттай дуусгахад тусална. Та бүхний санаачлан зохиосон арга хэмжээ олон хүнийг баярлуулна. Амжилтаа хадгалахын тулд алхам бүрдээ өөрийгөө зоригжуулж, итгэлээ баталгаажуул.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00