Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-04

12 ордын зурхай /2023.11.05/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Хоёрдмол хандлагатай өдөр. Зүрх сэтгэл болон оюун бодол хоорондоо зөрчилдөнө. Хэрвээ шийдвэр гаргахад хүндрэлтэй байвал өөртөө эргэлзэхээ болих хэрэгтэй. Зен совиндоо итгэж байж л нөхцөл байдлыг тэнцвэртэй байдалд нь буцаан авчирна. Өөрийнхөө болон бусдын хэрэгцээнд тэнцвэртэй хандахыг хичээ. Олон нийтийн арга хэмнээнээс татгалзаж, гэр бүлдээ анхаар.

Үхэр: Өөртөө итгэлтэй байгаа бол өнгөрсөн алдаагаа засаж чадна. Бүтээлч харилцаа таны хэцүү гэж бодож байсан боломжийг нээж, шинэ арга замыг олж өгнө. Эерэг хандлагатай хүмүүстэй нөхөрлөх нь танд урам зориг өгнө. Гэхдээ хэн нэгэн аз туршсан эрсдэлтэй санал тавивал судалгаа сайн хийж байж шийдвэр гаргаарай.

Ихэр: Нийтэч байх нь амжилт олоход тусална. Гаднын нөлөө ихсэх тул аливаа саналуудад анхааралтай ханд. Хамтрагчтайгаа санаа бодлоо хуваалцах нь эерэг хандлагыг бий болгоно. Харилцаанд саад бэрхшээл гарч болно. Гэхдээ таны амар тайван зан чанар нөхцөл байдлыг удирдаж чадна. Аливаа худал хов живийг газар авхуулах хэрэггүй.

Мэлхий: Энэ өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад сайн өдөр. Харин ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх, үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөе. Гэр бүлээрээ амарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадахад таатай. Найз нөхдийнхөө зөвлөгөөгөө сонсох нь цагаа олсон зөв үйлдэл байна. Алдаагаа дахин давтахаас урьдчилан сэргийлэх боломж гаргаж өгнө.

Арслан: Сорилт тулгарч нуусан зүйл ил гарч ирнэ. Тодорхой зүйлийн ч нарийн учрыг олох нь таны мэдлэгийн хүрээг тэлнэ. Олон зүйл таны туршлагаас хамаарах учир дэвжин дээшлэх боломжийг олж авахын тулд тасралтгүй суралцаарай. Өөрийн ирээдүйд боловсрол хамгийн хэрэгтэй зүйл гэж хандах хэрэгтэй. Зарим хүмүүс амьдралын энгийн байдалдаа эргэн орох өөрчлөлт хийх бололтой.

Охин: Зоригтой хүмүүс ч илүү уян хатан байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Харилцаа холбоо чухал үе. Өөртөө итгэлтэй бөгөөд тогтвортой байх нь танд амжилт авчирна. Сонирхолтой саналаас бүү татгалз. Ирээдүйд хамтран ажиллах боломжтой хүмүүстэй танилцах магадлалтай. Нэр нөлөө ихтэй хүмүүстэй уулзах нь танд ашиг тустай байх болно.

Жинлүүр: Өнөөдөр сайхан боломж хүлээж байна. Бусдыг байлдан дагуулах болов ч өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэл бий болгож магадгүй. Гэнэтийн өөрчлөлт амьдралыг илүү утга учиртай болгох бөгөөд бүхий л зүйлийн хэтийн төлөвийн талаар мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй болно. Нийгмийн харилцааны талаарх таны ойлголтыг тэлэх аливаа үйл ажиллагаа тун сонирхолтой байх бололтой.

Хилэнц: Тэвчээртэй байх нь чухал үе. Өөрийн үзэл бодлоо дүгнэж цэгнэ. Хэн нэгнийг гомдоохыг хүсэхгүй байгаа ч таны бие сэтгэл бүрэн сайн биш бол өөртөө л анхаарал тавь. Та зарим зүйлийг түр орхиод үр хүүхдүүддээ санаа тавь. Тэдэнтэй нөхцөл байдлын талаар ярилцах нь амаргүй байж магадгүй. Гэхдээ ойлголцолд хүрэхийг хүссэн хүмүүс ч сайн өөрчлөлт хийж чадна.

Нум: Сайн хандлагатай өдөр. Хариуцлагатай байдал өсөн нэмэгдэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа сайн явагдана. Ихэнх хүмүүс нэлээд идэвхтэй хандлагатай болж магадгүй. Нөхцөл байдлыг сайн зохицуулах чадвар болон бүтээлч авьяас тань олны талархлыг хүлээнэ.

Матар: Найз нөхөдтэйгөө эсвэл хамаатан садангуудтайгаа салхинд гарах нь хөгжилтэй байх болно. Өнөөдөр хайртай хүмүүстэйгээ илүү ойр байж, сэтгэл зүрхний үгийг нь сонсох юм бол гэр бүлийн нандин холбоог улам илүү ойртуулна. Амьдралд тулгарах асуудал дээр буруу шийдвэр гаргахгүйн тулд туршлагатай ахмад хүмүүсээс зөвлөгөө ав. Өөрт тулгарсан асуудал бүхнээ илэн далангүй ярилцвал яг юу хийх ёстой байгаагаа ойлгоно.

Хумх: Ээдрээтэй нөхцөл байдлаас болоод үнэн бодит байдлыг ялгах хүндрэлтэй байх болно. Маргаан зөрчлөөс сэргийлэхийн тулд амьдралдаа зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарч байна. Зөвхөн хэн нэгний хүссэний дагуу явах нь зөв зүйл биш учраас чухал үед өөрийнхөөрөө бай. Эцсийн дүндээ өөрөө л гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээнэ.

Загас: Гэр орныхоо асуудалд анхаарч, хайртай хүмүүстээ халамж тавих өдөр. Хэрвээ гэр бүлийн асуудал шийдвэрлэхэд төвөгтэй бол бүх зүйлийг илүү нээлттэй ярилцаарай. Хэн нэгэн хүнээс хамааралтай байх нь таны үзэл бодолд нийцэхгүй байх болно. Өөрийн дотоод бодлоо сайн ойлгох хэрэгтэй болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох урилга ирнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00