Хонь:Ажил хэрэгч хандлага үгүйлэгдэх болно. Харин төлөвлөгөөт ажил урагштай байх болно. Бага зэргийн асуудал ч таны ажлыг тасалдуулна. Гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй ч өмнө нь ажлаа аль болох амжуулахыг хичээ. Худалдаа наймаа эрсдэлтэй байх магадлалтай тул шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Судалгааны ажилд цаг гаргаарай. Олсон мөнгөө юунд зарцуулж байгаагаа бодож эргэцүүл. Санхүүгийн харилцаанд будилаан үүсэж магадгүй.
Үхэр:Өнөөдөр түрэмгий зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн ажлаа дуусгахыг хичээ. Таны өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл аливаа асуудлыг даван туулахад тус болох ч хэт бардам байхаас зайлсхий. Залуу үхрийнхэн хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй. Харин хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах зэргийг аль болох тэвчээрэй.
Ихэр:Хэцүү өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Од эрхсийн нөлөөг тааламжтай болгох арга хайх хэрэгтэй. Зөрчил маргаан нэлээд ширүүн өрнөх бололтой. Хувийн амьдрал анхаарал татна. Мөнгөн орлогоо нэмэх тал дээр хэд хэдэн өөрчлөлт хэрэгтэй байгаа бололтой. Хэдийгээр ажил хэрэг хэвийн байгаа ч зарим арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
Мэлхий: Бүтээл байдал нь өөрийгөө илэрхийлэх өргөн боломж олгоно. Од эрхэс тодорхойгүй үйл ажиллагаанд оролцохоос татгалзахыг анхааруулж байна. Зөвхөн сайн төлөвлөсөн үйл ажиллагаа л амжилт авчирна. Хувийн харилцаанд ч хайр дурлалын романтик адал явдалд болгоомжтой хандаарай
Арслан: Ач холбогдолтой арга хэмжээнд оролцох нь таны ирээдүйд эерэг нөлөөтэй байх болно. Өөрийн ололт амжилтаараа бахархах эсвэл алдаа дутагдлаа эргэцүүлэх цаг гаргаарай. Таны сэтгэл уужуу байж хийх алхмаа зөв төлөвлөх болно. Хайртай хосуудын хувийн харилцаа ойр дотно таатай байх үе. Харин бага зэргийн зөрчил маргааныг илэн далангүй ярилцаж шийдэхгүй бол хожим томоохон хэрүүлийн үндэс болж мэднэ.
Охин: Энэ үед зорилгодоо хүрэх, төслөө дуусгахад төгс байна. Завгүй байх нь олон зүйлд хүргэж чадна. Гэхдээ таагүй үйл ажиллагаанд оролцвол зохицуулах ажил ундарч магадгүй. Шаргуу байдал болон үнэнч шударга зан нь танд нэр хүнд, харилцан хүндлэлийг авчирна. Гэхдээ та санаа нийлэхгүй хүмүүстэй харилцах хэрэггүй бололтой. Хүн бүрийн өөрийнхөө талд гэж битгий найдаарай.
Жинлүүр: Хувийн амьдралд зохицуулалт хэрэгтэй болно. Бизнесийн үйл ажиллагаа хэд хэдэн шийдэх асуудалтай тулгарна. Их ажлын хажуугаар хувийн амьдралдаа зориулах цагийг төлөвлөгөөндөө оруул. Эцэг эх жинлүүрүүд үр хүүхдүүдээ баяр хөөртэй байлгах арга бодож олоорой. Өөрийгөө зөв илэрхийлэх тал дээрээ ажиллах нь таныг илүү нээлттэй болгоно. Таныг эерэг нөхцөл байдал тойрон хүрээлж байна.
Хилэнц: Эрүүл мэндээ бодож, өдөр тутмын ажил хэрэгтээ чухал өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэдгээ ойлгоно. Ирээдүйн тухай бодохоосоо өмнө одоогийн нөхцөл байдлаа шийдэх нь маш чухал. Оюун бодол болон сэтгэл зүрхэндээ бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэ. Хэрэв одоогийн нөхцөлд азаа үзэн, нэг зүйл дээр бооцоо тавьсан ч гэлээ болох ёстой зүйл эцэст нь тань руу л чиглэнэ. Оюун санааны амар тайван байдлыг бий болгохын тулд бусдад шүүмжлэлтэй хандах байдлаа орхи.
Нум: Од эрхэс танд аз завшаан, саад бэрхшээл аль алийг нь өгч байна. Гэхдээ таны ухаан бодол сийрэг байх учраас саад бэрхшээлийг төвөггүйхэн давна. Ямар нэгэн зүйл сурч эхлэх болон шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой цаг үе байна. Гэхдээ хэт их эрх мэдэл хүсэх байдал нь зөрчил гарахад хүргэнэ. Иймээс тухайн үеийн гадаад нөхцөл байдлыг сайн мэдэр.
Матар: Амжаагүй ажлаа одооноос шахах хэрэгтэй. Хэрвээ ажил хэрэгт хамтран ажиллахаас өөр аргагүй байдал үүссэн ч таалагдахгүй орчинд байгаа бол өөрчлөлтөөс айх хэрэггүй. Санаа бодлоо эрч хүчтэй байлгахын тулд од эрхсийн энэ үеийн нөлөөг ашиглах хэрэгтэй. Чухал хүнтэйгээ уулзалт хийх хэрэгтэй болно. Бие болон сэтгэлийн хат тэвчээр хэрэгтэй байгаа бололтой.
Хумх: Өөрийн авьяас чадварыг харуулах боломжийг бүү алд. Хөшигний ард нуугдалгүй тайзан дээр гар. Их эрч хүч шаардсан ажлыг ч урам зоригтой эхлүүл. Бага боловч амжилт гаргасан бол өөрийгөө шагнаж урамшуул. Сонирхолтой зүйл худалдаж авснаар өөрөө болон хайртай хүнээ баярлуулна. Энэ бүхнээс гарах үр дүн сайн байна.
Загас: Өмнөх ажлаа дуусгахын тулд эрч хүчээ барж магадгүй өдөр. Тус болох хүн хаана ч байж магадгүй учраас бусдыг анхааралтай сонсож, одоогийн нөхцөл байдлаасаа сайн суралц. Аливаа бэрхшээлээс айхын оронд зүгээр л нүүр тулаад асуудлыг шийдвэрлэ. Од эрхсийн зарим сайн нөлөөллийг ашиглан өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүл.