Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-06

12 ордын зурхай /2023.11.07/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Санхүүгийн нөхцөл байдлаа үндсээр нь судалж мэдэх нь чухал. Сэтгэл хөдлөлөө сайн барихад бэлд. Од эрхэс танд эрч хүч, тод мэдрэмж илгээх болно. Санаа нийлдэг хүмүүстэй уулзах нь баяр баясгаланг авчирч та өөрийнхөө аз жаргалтай үеийг эргэн санах болно. Хайртай хүнээ баярлуулахыг хичээ. Сайхан үгээ сонирхолтой бэлгээр чимээрэй.

Үхэр: Таны арай гэж олж авсан амар амгалан байдлыг зарим уурлаж цухалдсан хүмүүс үгүй хийнэ. Өөрийнхөө төлөө хэцүү хүнд үед ч дуугүй хүлээцтэй байж сур. Хэн нэгнийг зэмлэж буруутгахын оронд юу болоод өнгөрснийг ойлго. Өнгөрсөн үеийн алдаанаасаа яаж суралцах ёстойгоо бод. Илүү ойлголцол нь ухамсар амьдрах боломж олгоно. Өнгөрсөн сайхан дурсамжийг өнөөдрийн жижиг саадаар бүү баллуурдаарай.

Хамтатгах: Өөрийгөө дайчлан, өдрийн дэглэмээ өөрчил. Өөртөө цаг зориул. Бие болон сэтгэл зүйгээ амжилтад бэлтгэх хэрэгтэй болно. Гэхдээ хэрэгтэй үедээ сайн амраад эрч хүчээ сэлбэ. Үүний дараа шаргуу дайчнаар өмнөх ажилдаа ханцуй шамлан ор. Ихэнх хүмүүс бусдын зөвлөгөөг хүлээн авах тал дээр сайн анхаарах хэрэгтэй.

Мэлхий: Гэр бүлийн амьдралдаа санаа тавих өдөр. Хэрэв урт удаан хугацааны турш үргэлжилж байгаа асуудал байгаа бол учраа ололцоход тохиромжтой үе. Зарим үйл явдал магадгүй үүнийг шийдэхэд гол нөлөө үзүүлнэ. Олон нийтийн үйл ажиллагаа таатай санагдах бөгөөд байнгын дарамттай үүргээс түр ч атугай холдох боломж олгоно. Энэ өдөр тохиолдох бүхэн зүгээр ч санаандгүй учрал байхгүй бололтой.

Арслан: Завгүй байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар амрах төлөвлөгөө гаргаарай. Мөн эрүүл мэндээ хамгаалахад анхаар. Энэ үед болох уулзалт нь нэр хүндээ дээшлүүлэх сайхан завшаан олгоно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үедээ хана юу ярихаа мэдэж байгаа бол бүх зүйл төлөвлөсний дагуу байх болно. 

Охин: Бусдад таагүй зан ааш гаргахаас болгоомжил. Таны ухаалаг зан ямар ч нөхцөл байдлыг одоо байгаагаас дээр болгох болно. Ердийн үеэс илүү өөртөө анхаар. Таныг цааш явахад саад болох бүхий л ажлаа дуусга. Цаашид шинэ өөрчлөлт гарах тул бэлтгэлтэй байх нь чухал.

Жинлүүр: Үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж гарах магадлалтай. Хянуур нямбай бай. Чухал бичиг баримт бүрдүүлэх болон дээд шатны байгууллагад хандах зэрэг үйл ажиллагааг нухацтай төлөвлө. Өнөөдөр таныг зовоож байсан асуудал шийдэгдэж сэтгэл санаа амар амгалан болох бололтой.

Хилэнц: Зарим хүмүүс шинэ өөрчлөлт хийхэд бэлдэж эхэлнэ. Хэрвээ хувийн асуудалтай байгаа бол нарийн ширийн зүйлээ дотнын найзууддаа хэлж, тусламж авахаас бүү нэрэлх. Од эрхсийн нөлөөгөөр ямар нэг зүйлд хэт автаж болзошгүй гэсэн сануулга өгч байна. Элдэв хэрэгцээгүй хэл аманд орооцолдох хэрэггүй. Олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаар.

Нум: Амьдралын эрч хүч өндөр байна. Энэ өдөр биеэ авч явах байдлаараа бусдыг гайхшируулна. Гэхдээ эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг харгалзан үзэж, бусдыг хүндэл. Аль болох захирах хүсэл эрмэлзэлд автахгүй байж чадвал бүрэн амжилтад хүрнэ.

Матар: Таатай өдөр. Од эрхэс таныг ивээж байна. Таны урам зориг болон хүсэл мөрөөдөл ихэснэ. Аз жаргалтай амьдрахад хувь нэмэр болж байгаа өчүүхэн зүйлд ч талархаж сураарай. Энэ нь танд илүү баяр баяслыг бэлэглэнэ. Өнөөдөр хэрүүл маргаантай асуудлыг хэлэлцэхээс зайлсхий. Ямарваа нэгэн зүйлийг ойлгоогүй бол шүүмжлэл хэлэх амархан байдаг.

Хумх: Өнөөдөр хувиа бодсон байдал гаргах хэрэггүй. Өгөөмөр сэтгэл, өглөгч зантай хүмүүс хүндлэл хүлээнэ. Сайн зан чанараа үнэлүүлэх цаг ирээд байна. Танд ажлын цар хүрээгээ нэмэх боломж гарна. Албан тушаал дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нэр төр хөөцөлдсөнөөс болоод бэрхшээлтэй тулгарна.

Загас: Энэ өдөр тодорхойгүй байдлаас болоод эргэлзээ үүсэж болзошгүй. Хүсэл мөрөөдөлдөө автах бололтой. Өөрийнхөө хайнга занд болгоомжтой ханд. Бусдаас онцгой харагдах хүслээсээ болоод тансаг, хээнцэр зүйлд их мөнгө үрж магадгүй байна. Ямар ч зүйлийг хэтрүүлэхгүй байх нь чухал. Эргэн тойрны орчинд гаднын нөлөө ихэснэ. Амьдралдаа эерэг өөрчлөлт хийх хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00