Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-07

12 ордын зурхай /2023.11.08/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Эерэг өдөр. Та амьдралын зөв хэмнэл баримталбал хэчнээн завгүй байснаас үл хамааран нөхцөл байдал тогтвортой байна. Өдрийг тайван амгалан орчинд өнгөрөөх нь өмнөө байгаа ажлаа амжуулахад тус дөхөм болно. Хэрүүл маргаанаас хол байхыг хичээ. Хий дэмий хоосон яриа гаргах болон, бусдыг хэт шүүмжлэх нь төлөвлөсөн ажил хэргийг удаашруулах төлөвтэй болгоно.

Үхэр: Тусламж хэрэгтэй өдөр. Бага зэргийн хүндрэл тохиолдож магадгүй. Зарим хүмүүс санаандгүй тохиолдолд ч сандарч гарц олж чадахгүй бололтой. Аливаа зүйлээс айхын оронд зүгээр л нүүр тулаад асуудлыг шийдвэрлэ. Од эрхсийн зарим нөлөөллийг ашиглан өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүл. Одоо хийж байгаа амаргүй зүйлээ зогсоогоод түр амралт авсан ч болно. Эсвэл өмнөх ажлаа өөр арга барилаар явуулах талаар бодож эхлэх хэрэгтэй.

Ихэр: Сайхан учралыг од аз бэлэглэх болно. Гэр бүлийн болон эд хөрөнгийн асуудалд гол анхаарлаа хандуул. Ганц бие хүмүүс хайр дурлалаа хайх хэрэгтэй. Худалдан авалт хийхдээ болгоомжтой байж, сайн шалга. Ойр дотнын найз нөхөд хэрэгтэй тус дэмжлэг үзүүлнэ.

Мэлхий: Урам зоригтой өдөр. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал хамт олныг уриалан дуудаж чадна. Ингэснээр таны нэр хүнд ч өсөн нэмэгдэнэ. Бизнесийн үйл ажиллагаанд өрсөлдөгч нараа сайн судлах хэрэгтэй болно. Зарим нууцлаг үйл ажиллагаа хожим нэлээд төвөг удах төлөвтэй байна.

Арслан: Сэтгэл хөдөлгөм санал ирсэн ч болгоомжтой байх хэрэгтэй бололтой. Хэрэв хяналтгүй байх юм бол алдаа гарч болзошгүй. Бухимдалтай байх үедээ бусад руу бодоогүй үйлдлээ гаргаж магадгүй. Зарим хүмүүс чухал бичиг баримтаа шалгах хэрэгтэй байх. Хувийн өмч хөрөнгөө сайн хамгаал.

Охин: Тогтворгүй өдөр. Ажил төрлийн асуудлыг зохицуулах нь их хүндрэлтэй байна. Гаднын нөлөө таныг бухимдуулна. Эрч хүч доогуур түвшинд байна. Сэтгэл хөдлөлөө сайн дар. Шийдвэр гаргахад тийм ч сайхан өдөр биш учраас янз бүрийн асуудал шүүрч авахгүй байх хэрэгтэй. Өөрийнхөө нөхцөл байдлыг бүү хүндрүүл. Хэн нэгний дарамт шахалт таны бухимдлыг төрүүлнэ.

Жинлүүр: Хоёрдмол хандлагатай өдөр. Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд бэрхшээл саад ихсэж байна. Санхүүгийн асуудал эергээр шийдэгдэх боловч энэ үйл явц нь удаашралтай байна. Одоогийн зарим нөхцөл байдал уур бухимдлыг төрүүлэх болно. Хөрөнгө мөнгөөр баян байлаа гээд энэ бүхэн сайхан амьдралын үндэс суурь биш учраас тэвчээртэй бай. Зөв зорилготой байвал таны санхүү аажим аажмаар дээшлэх болно.

Хилэнц: Хурдтай ажиллах чадвар танд амжилт авчрах болно. Өнөөдөр олон зүйлийг та зохицуулж чадна. Хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх юм бол нэр хүндээ өргөнө. Даруу байхгүй бол хэт хөөрсөн, өөрийгөө дөвийлгөсөн байдал чинь бүх хүчин чармайлтыг талаар болгох бөгөөд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Зөвлөгөө болон шүүмжлэлд илүү нээлттэй бай.

Нум: Таагүй хандлагатай өдөр. Ойр дотнынхоо хүмүүсийн гаргаж буй үйлдэл асуудал үүсгэхэд хүргэнэ. Хэрвээ нөхцөл байдлыг сайн зохицуулж чадахгүй бол таагүй байдлаас гарах аргыг эртнээс бэлдээрэй. Хамгийн тэвчээртэй хүмүүс ч энэ өдөр гэнэтийн зүйлд бухимдаж болзошгүй байна. Шинэ өөрчлөлт хийвэл урьдынхаасаа илүү үр дүн өгөхөөр байна.

Матар: Бусдыг хайрлаж халамжилж байгаагаа ил тод зарлахыг хүснэ. Гэхдээ өөрийгөө эхлээд хайрла. Энэ нь тийм ч ойлгомжгүй санагдаж болох ч өөрийн амьдралаа хайрлаж хамгаалдаггүй хүн нийгмийг сайхан болгоно гэдэг хий хоосон үлгэр байдаг гэдгийг ойлгоорой. Өөрийн дотор байгаа сөрөг бодлоо авч хая. Өөрийгөө цаг ямагт үнэлж урамшуул. Өөрчлөлт шинэчлэлийг инээд баясал дүүрэн угтаж ав.

Хумх: Хаана юу хийж байгаагаа зохицуулж чадвал биеийн эрүүл мэнд сайн байна. Өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах болно. Гадаад төрх байдалдаа анхаарах хэрэгтэй. Олон нөхцөл байдал тань таны амжилтад нөлөөлөх болно. Сайн нөхөрлөлийн үндсэн дээр үр ашигтай харилцаа үүсэх боломжтой. Ганц бие хүмүүс хамт ажилладаг хүндээ татагдах магадлалтай.

Загас: Зөн билэг болон бодит төсөөллийг сайн хослуулж чадсанаар хүссэн ажлаа олох магадлалтай. Залуу хүмүүс сонирхолтой ажилд оролцох нь ихээхэн туршлага болох болно. Өдөр тутмын амьдрал нь сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс бусдын төлөө сайн дурын буяны ажил хийхээс татгалзах шалтгаан үгүй бололтой. Эцэг эх загасны ордныхон үр хүүхдүүддээ сайхан бэлэг барьж баярлуул. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх боломж олгох нь гэр бүлийн уур амьсгалыг сайхан болгоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00