Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2023-11-08

12 ордын зурхай /2023.11.09/

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хонь: Өнөөдөр од эрхэс таны гэр бүлийн харилцаа холбоонд нөлөө үзүүлнэ. Амьдралаа өөрчлөх боломжийг барьж авахад бэлэн бай. Гэр бүлтэйгээ хамт байх боломж танд бүрэн таалагдах бололтой. Эцэг эх хониныхон үр хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлэх үйлдэл хийвэл бүгд баяртай байх болно. Тэдний санаа бодлыг сонсон, урам зориг өгөөрэй. Хүүхдүүддээ өөрийн сонирхлыг хөгжүүлэхэд нь туслаарай.

Үхэр: Энэ өдөр од эрхсийн чиг хандлага өөрчлөлттэй байна. Энэ үед таны аливаа сорилыг даван туулах чадвар нэмэгдэнэ. Аливаа асуудлын үнэн зөвийг олох боломжтой байна. Хэдий их ажил байгаа ч хийж дуусгах эрч хүч хангалттай байна. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа гадуур гаран, өөрийгөө баярлуул.

Ихэр: Хэрвээ шинэ ажил эхлэхээр төлөвлөж байгаа бол найз нөхөд дэмжлэг үзүүлэх бололтой. Аливаа шийдвэр нь таны хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой байлгах шаардлагатай гэдгийг санаарай. Эргэн тойрондоо үнэ цэнтэй хандлагыг нэмэх үйл ажиллагаа зохион байгуул. Худалдаа наймаа хийх хүмүүс ихэнх тохиолдолд ашигтай байна.

Мэлхий: Гэнэтийн санал хүлээн авах бололтой. Хэрэгтэй тусламжаа авах боломж гарах тул ашигтай завшааныг алдахгүй байхыг хичээ. Романтик хайр дурлалын амтыг мэдрэх сайхан үе. Аз жаргалтай байгаа хосуудын хувьд халуун дулаан мэдрэмжийг хэн хэн нь мэдрэх болно.

Арслан: Орчны нөхцөл байдал сайхан байх өдөр. Санхүүгийн хувьд итгэл найдвар төрүүлсэн нөхцөл байдал үүсэж байна. Цалин нэмэгдэх магадлалтай. Бүтээлч санаа ундарч байгаа тул та илүү орлого олох болно. Сонирхолтой үйл явдал болох тул сэтгэл хөдлөл хүчтэй байна. Гэхдээ бусдын үг ярианд хэт анхаарах хэрэггүй.

Охин: Ихэнх хүмүүс ур чадвараараа үнэлэгдэн тул ажилладаг салбартаа нэр хүндтэй болж байна. Нэр алдраа өсгөхийг хичээж байгаа хүмүүс өөрийн зүгээс шаардагдах үйлдлийг зоригтой хийж, урагшаа алх. Ойрын үед шагнал урамшуулал авна. Зугаа цэнгэлийг хүсэж байлаа ч гэсэн одоо тохиромжтой цаг биш. Буруу зуршил, богино хүслээ хязгаарла.

Жинлүүр: Хэт их ачаалалтай байсан ч хайртай хүмүүстээ зав гарахыг хичээгээрэй. Амьдралд сайхан зүйлс тохиолдоно гэдэгт итгэ. Одоог хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлийг ойлгож авах болно. Өөрийн хүсэл зорилгоо ил гаргахад тохиромжтой үе байна. Цаашид юу хийх талаар оновчтой хэтийн төлөвийг гаргах юм бол удахгүй бүх зүйл байрандаа орно. Амар аргаар мөнгө олох гэж хичээх хэрэггүй.

Хилэнц: Зарим нэгэн асуудалд эргэлзээ төрүүлж болох юм. Удаан үргэлжилсэн харилцаанд мухардал үүсэж ч болзошгүй. Хамтын ажиллагаатай холбоотой хуучин асуудал сөхөгдөнө. Хэрвээ та бүгдийг ойлгосон бол буруу сэтгэл хөдлөл гаргахаас болгоомжил. Олныг хамарсан үйл ажиллагаа нь өөрийгөө зугаацуулах сайн арга байх болно.

Нум: Ажлын төлөвлөгөө эрч хүчтэй бөгөөд урам зоригтой эхлэлийг бий болгож чадна. Гэхдээ аливаа үйлдэлдээ болгоомжтой байхыг сануулж байна. Өөрийн зөн совингоо сонсон ямар ч асуудалд эцсийн шийдвэр өгөхөөсөө өмнө хариу үйлдлээ бүгдийг төлөвлө. Гадаад нөхцөл байдал таныг их цагаа тооцоо судалгаанд зарцуулахыг шаардана. Үүнд цаг алдсан ч бай эцсийн үр дүн сайн байх болно.

Матар: Өөртөө анхаарал тавих нь бусдын сэтгэлийг татах боломжийг нээнэ. Сайхан хувцас өмсвөл эрч хүч болон хүсэл зориг идэвхэжсэн мэт санагдах болно. Хэрвээ хэн нэгэн хүний талаар буруу бодож явснаа гэнэт мэдвэл уучлал гуйгаарай. Та хичээл зүтгэл гаргахгүй бол юу үнэн зөв талаар хэн ч мэдэхгүй хэвээр үлдэнэ. Шургуу ажиллах нь олон асуудлыг шийдэж өгнө.

Хумх: Ажил хэргийн таатай нөхцөл бүрдэх ба үр бүтээл их байна. Хэрвээ хамтын ажиллагааг чухалчлах юм бол энэ өдөр нэлээдгүй зүйлийг амжуулж чадна. Мөн ажлыг хөнгөвчлөх техник, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхийг хичээ. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Энэ өдөр гадаад үзэмждээ анхаарал тавихад тааламжтай.

Загас: Аливаа үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь амжуулах нь төөрөгдөлд орохоос хамгаална. Та олон зүйлийг судлан, хамгийн ашигтай сонголт хийхийн тулд бүгдийг харьцуул. Санхүү тань хүссэн зүйлээ авах боломжийг олгохгүй байгаа бол мөнгөө шаардлагагүй зүйлд зориулахгүй байхыг хичээ. Үр хүүхдүүдтэйгээ сайхан дурсамжаа ярин, хөгжилдөх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02